"Талбайн гольф стресс тайлж, өөрийгөө ялан дийлэх чадварт сургадаг"

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТУУЛ

 

Монголд гольфийн спорт хожуу үүссэн ч хурдацтайгаар хөгжиж буй. Тиймээс энэ удаа гадаад, дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, 14 алтан цомын эзэн болсон граунд (талбайн) гольфийн мастер тамирчин П.Гантөмөртэй ярилцлаа.

 

-Хаврын урь ороод, тамирчдын маань бэлтгэл идэвхжиж байна. Таны хувьд, сүүлийн хоёр жил амжилт бүтээлээр дүүрэн байсан. Хэзээ анх энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Би 2019-2020 оныг амжилт бүтээл дүүрэн угтаж үдлээ.  Гольф дотроо дэлгэцийн болон талбайн гээд олон төрөлтэй. Граунд гольф Монголд хөгжиж байгаа спортын төрлүүдээс хамгийн залуу нь. 2015 онд энэ спорт манайд анх нэвтрэхэд тууштай хичээллэж эхэлсэн. Өдгөө 14 алтан цомын эзэн болоод байна. Хичээллээд удаагүй ч богино хугацаанд гаргасан амжилтаараа 2019 оны шилдэг тамирчнаар шалгарч байлаа. Монголын мастеруудын биеийн тамир, спорт холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар Дэлхийн граунд гольфын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор манай улс гишүүнээр нь албан ёсоор элссэн байдаг. Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар бол энэ спортод 35-аас дээш насны тамирчдыг хөл тавиулсан ачтан. Миний хувьд гадаадад болсон олон тэмцээнд тамирчдынхаа хамт оролцож, эх орныхоо нэрийг өргөж яваадаа үргэлж бахархаж явдаг.

-Нэг хэсэг манайхан зориулалтын гольфийн талбайгүй хэцүүхэн байсан. Одоо зориулалтын талбайтай болсон гэсэн байх аа?

-Энэ спортоор хичээллэдэг тамирчид нэг хэсэг зориулалтын талбайгүй хэцүү байдаг байсан.  Яармаг, Нисэхийн ойролцоох зүлгэн дээр бэлтгэл хийж, эзэнд нь хөөгддөг байлаа. Бидэнд хамгийн их дутагдаж байсан зүйл бол зориулалтын талбай. Манай тамирчид зүлэгтэй талбай олохоор бөмбөг, цохиураа үүрээд гардаг байлаа. Дарга маань хөлбөмбөг, үндэсний сурын харвааны талбайд бэлтгэл хийх цаг авбал өглөө нь эрт очиж базаана. Харваачдын талбайн нэг жигүүрт бэлтгэл хийж байхад суманд нь оногдохгүйг хичээх гээд л асуудал бас их байдаг байлаа. Харин Ч.Наранбаатар дарга маань тамирчдаа зориулалтын талбайтай болгох гэж их хичээсний хүчинд зориулалтын талбайтай болж, санасандаа хүрсэн. Өөрөө бас энэ спортоор хичээллэдэг, энэ спортод зүрх, сэтгэлээ зориулж яваа болохоор биднийг хаана, ямар тэмцээнд оролцоно тэнд хамт байдагт үргэлж талархаж байдаг даа. 

- Сүүлийн хоёр жилд бид цар тахал гээд бас амаргүй цаг хугацааг туулж байна. Таны хувьд бэлтгэлээ хэр хийж байна?

-Би өвөл зуслангийнхаа хашаанд тохижуулсан 15-20 метрийн талбайд багийнхаа тамирчидтай бэлтгэл хийдэг юм. Граунд гольфын тамирчид хүйтэнд хөрч, халуунд халж бэлтгэл хийсээр тэмцээнд оролцдог. 2019 оны намар Польшид болсон тэмцээнд 11 орны 110 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдаас З.Туяа мөнгө, би хүрэл медаль хүртсэн. Тамирчин хүн шагналын тавцанд эх орныхоо нэрийг гаргах нь л хамгийн сайхан. Ийм амжилт хүссэн болгонд олддоггүй. Одоо хаврын урь орсон ч цар тахал гээд бас амаргүй байна. Миний хувьд, гэртээ бэлтгэл хийх зориулалтын талбайтай, тэндээ л бэлтгэлээ хийж байна даа.  2020 оны намар ууланд алхаж яваад бэртэл авсан.  Тэгээд ямарч бэлтгэлгүй сууж байтал намар цагийн хаалтын тэмцээнд та ирээч гээд. Ямар ч бэлтгэлгүй байсан хэрнээ тэр тэмцээнд оролцоод бас мөнгөн медаль хүртсэн. Энэ үедээ бас олон жил бэлтгэл хийсний үр дүн байх гээд бодож баярлаж байлаа. Түүнээс хойш цаг үеийн байдлаас шалтгаалаад хөл хорио гээд гэр зуур л бэлтгэл хийж байна даа. COVID-19-ийн халдвараас шалтгаалаад ахмад тамирчдыг олимпод оролцуулахгүй гэсэн. Тийм болохоор хил нээгдвэл Хятад улс руу тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байна.

-Таныг өмнө нь фитнесээр хичээллэдэг байсан гэж сонссон. Талбайн гольф яагаад сонирхох болов?

-Нөхөр минь хөнгөн атлетикийн тамирчин, улсын 24 удаагийн аварга Б.Вандан-Очир. Ханийг маань хөнгөн атлетикийн спортод гаргасан амжилтаар нь монголчууд сайн мэднэ. Би одоо 58 настай, дөрвөн хүүхэд, 10 ач, зээтэй. Намайг амжилт гаргахад ханийн минь тус их бий. Бид спортын төлөө амьдралаа зориулж яваа гэр бүл. Би нөхөртэйгөө анх танилцсан үеэс л спортоор хичээллэсэн. Нөхрийгөө Хандгайтад бэлтгэл хийх үед нь хүүтэйгээ эргэж очсоор байгаад цана, тэшүүрээр гулгаж сурсан. ОХУ-ын Буриадын Эрхүү хотод 1986 онд оюутнуудын дунд зохион байгуулсан цанын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа.  Тэр үеэс урам орж, цана, тэшүүрээр зургаан жил хичээллэсэн. Эрхүүд хэлний бэлтгэлд нэг жил, дараа нь Украины Донецк хотод үргэлжлүүлж суралцсан. Тэр үед 26 настай, гурав хүүхдийн ээж болчихсон “хөгшин” оюутан байлаа. Оюутнууд амралтынхаа өдөр үзвэр үзэж байхад би украин хүүхдүүдтэй хөлдөө тэшүүр углаад гулгаж өнждөг байсан. Граунд гольфын спортод хөл тавихад фитнесээр хичээллэдэг байсан минь их нөлөөлсөн. Нөхөр минь л намайг талбайн гольф руу урвуулчихсан. Нэг өдөр “Хоёулаа, Төв аймаг явъя. Тэнд нэг сонирхолтой тэмцээн болно, оролцъё” гээд дагуулаад явлаа. Очтол тэмцээнд оролцох хүмүүстэй хамт намайг бүртгүүлчихсэн байсан. Юу ч мэдэхгүй хүн талбайд гараад цохиураар бөмбөг цохиод санаандгүй оруулчихсан. Ингэж л энэ спортод хөл тавьж байлаа.

- Ер нь энэ спорт Европт түлхүү хөгжсөн. Азийн орнуудаас ямар улс тэргүүлдэг юм бэ?

-Талбайн гольф 1982 онд Япон Улсын Тоттори мужид үүссэн гэдэг. Япончуудын эрүүл, урт насалдаг нь энэ спорттой холбоотой. Японд 30, Солонгост 20 жилд хөгжиж байна. Монголын тамирчид чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Азиас БНСУ, Японы тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэмцээнд тэд шилдгээр шалгарч, хамгийн хүндтэй шагналыг хүртдэг юм. Миний хувьд Японд болсон тэмцээнд дөрвөн удаа оролцсон.  2016 онд болсон тэмцээнд Архангай аймгийн тамирчин И.Энхбаяр амжилттай оролцож, монголчуудын шагналын салхийг хагалж, хүрэл медаль хүртсэн. Дараа жил нь би тэр тэмцээнээс шагнал авсан. БНХАУ-ын Шанхайд болсон тэмцээнд ганцаараа эх орноо төлөөлж оролцоод, алтан цом гардаж байсан.

-Монголд болсон талбайн гольфын тэмцээнээс та “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан. Дээрээс нь та шүүгчээр ажилладаг. Энэ спортоор хичээллэж буй залуу тамирчдад юу гэж зөвлөдөг вэ?

-2017 онд Архангай аймагт болсон тэмцээнд өрсөлдөхөөр талбайд гарахад тус аймгийн биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Нэргүйбаатар “Байгалийн зүлгэн дээр хэр баргийн тамирчин бөмбөг оруулдаггүй юм даа” гэхэд нь би нэг цохилтоор хиймэл, байгалийн зүлэг дээр бөмбөг оруулж, хос “Алтан бөмбөг” шагнал хүртсэн. Энэ спортод амжилт гаргах тусам урам орж, эрч хүч авдаг. Мэдээж, тамирчих байх, шүүгч байхын аль аль нь амаргүй. Тэмцээний шүүгчээр ажиллаж байхдаа тамирчдад аль болох туслахыг хичээдэг. Талбайд зогсолт их чухал. Тиймээс “Та буруу зогсож байна шүү, цохиураа зөв барь. Зүлгээ сайн хар, өмнөх тамирчныхаа цохилтыг ажиглаарай” гэж зөвлөдөг. Би зөвхөн өөрийнхөө тамирчдад гэсэн бодлоор ханддаггүй. Гадаадын тамирчдад халуун хоол, цай өгч мэдэх чадах зүйлээ зөвлөж байдаг.

Энэ спортоор бүх насны хүмүүс эрүүл агаарт тоглох боломжтой. Байгальд алхангаа, тоглодог болохоор бясалгал хийсэн мэт амарч стресс тайлдаг. Мөн граунд гольфыг сонгосон тамирчин өөрийгөө ялан дийлэх чадварт суралцдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.6 МЯГМАР № 68 (6545)

 

ча мэдэхгүы
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин