“Спутник V” вакцинаас ОХУ-ын олж болох орлогыг шинжээчид тооцоолжээ

2021-04-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

“Альпари” мэдээлэл-шинжил­гээний төвийн мэргэжилтнүүдийн тооцооллоор, 2021 онд ОХУ “Спутник V” вакцины борлуулалтаар 10-15 тэрбум ам.долларын орлого олох магадлалтай байна. Гадаадын улсуудад хоёр жил нийлүүлэхэд 30 тэрбум ам.доллар хүрнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, ийм үзүүлэлтүүд нь Оросын экспортын гол зүйлүүдтэй эн зэрэгцэх юм. Ойрын хэдэн жил вакцин нь ОХУ-аас бусад улс руу гаргаж байгаа түүхий эдийн бус томоохон чиглэл болно гэж эдийн засагчид үзэж байна.

“Альпари” компанийн удирдагч Александр Разуваев RT-д өгсөн ярилцлагадаа “Вакцин худалдаанаас нийтдээ 30 тэрбум доллар олж болно. Бүгд вакцин хийлгэх хүсэлтэй байгаа учраас энэ мөнгөний тал нь энэ жил, үлдсэн нь дараа жил орж ирэх болно” гэв.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр, “Спутник V” вакциныг нийт 58 оронд, 1,5 тэрбум хүн ам хүлээн зөвшөөрөөд байна. Урд нь мэдээлж байснаар, олон улсын зах зээл дээр нэг тун (нэг хүнд 2 тун)вакцин 10 доллар хүрэхгүй байгаа. Александр Разуваевын үзэж буйгаар үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамааран нэг тун 9,5 ам доллар болж байна. Үйлдвэрлэгч ашигтай ажиллах ёстой учраас бусад оронд 10 ам доллараар зарна гэсэн үнийн санал жаахан нэмэгдэж болох юм гэж шинжээчид дүгнэж байгаа. “Бидний үнэлгээ үнэтэй байж магадгүй. Хэн нэгэн вакцин хийлгэхгүй байж болно, хэн нэгэн нь өөр орны вакциныг илүүд үзэж болно. Гэсэн хэдий ч“Спутник V” вакциныг бүртгэж авах орны тоо нэмэгдсээр байх болно. Үнэ нэмэгдсэн ч хоёр жилийн хугацаанд бид нөгөө л 30 тэрбум ам доллартаа хүрэх болно” гэж Разуваев ярьж байна. Шинжээчдийн үзэж буйгаар ийм үзүүлэлтүүд нь Оросын экспортын гол зүйлүүдтэй эн зэрэгцэх юм. Албан ёсны мэдээллээр сүүлийн таван жилд ОХУ нь зэвсэг, цэргийн техникийн экспортоор дунджаар 13,6 тэрбум ам.доллар, хөдөө аж ахуйн бараагаар 24,3 тэрбум ам.доллар, байгалийн хийгээр 37,1 тэрбум ам.доллар, газрын тосоор 98 тэрбум ам.доллар олжээ. “Түүнчлэн 2020 онд түүхий эдийн бус экспортоор 161 тэрбум ам.доллар олсон. Үүн дээр “Спутник V” вакцинаар эн зэрэгцэхүйц орлого олж болох байна. Тэр тусмаа эмнэлгийн аялал жуулчлалын шугамаар” гэж Разуваев хэллээ. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр, “Спутник V” вакцин нь Засгийн газрын зохицуулагчдын хүлээн авсан зөвшөөрлийн тоогоор дэлхийд хоёрт жагсаж байна. Гадаадын яг ижил үр дүнтэй вакцинуудтай харьцуулахад Оросын вакцин хоёр дахин хямд байгаа юм.

RT мэргэжилтнүүдээс саналыг нь сонсоход “Спутник V” вакцинаар олох орлогыг янз бүрээр дүгнэж байна. “АРЭНСИ Фарма” аналитик компанийн хөгжлийн захирал Николай Беспаловын хэлснээр 10 тэрбум хүрэхгүй гэв. “Гадаадад нийлүүлэх вакцины үйлдвэрлэлийг нутагшуулах процесс явагдаж байгаа учраас зарим зардлыг орон нутгийн түншүүд авах болно. Энэ бол томоохон бүтээгдэхүүний хувьд байх л тохиолдол юм. Улс орноос шалтгаалаад нөхцөл нь өөр байна. Гэхдээ энэ арилжааны мэдээлэл учраас ил зарлахгүй болов уу” гэж Беспалов нэмж хэллээ. Түүний хэлснээр, шууд Оросоос гадаад руу “Спутник V” вакциныг нийлүүлсэн хэвээр байх ч,  энэ нь бага байх болно. Үндэсний вакцин үйлдвэрлэл нэн түрүүнд орон нутгаа хангана. “Шууд тодорхой хэмжээ хэлж чадахгүй байна, Оросоос бусад орон руу хэдэн сая тун вакцин илгээх байх” гэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, Оросод болон Европын ихэнх оронд 2021 онд вакцины эрэлт дээд цэгтээ хүрнэ. Харин 2022 оноос гуравдагч орнууд руу идэвхтэй түгээлт хийгдэнэ. Тиймээс дараа жил илүү орлоготой байж болох юм гэж Беспалов итгэлтэйгээр хэллээ. “Экспортын орлогыг нарийн дүгнэх баримт бидэнд бага байна. Гэсэн хэдий ч энэ чиглэл мод, хүнсний бүтээгдэхүүнтэй эн зэрэгцээд шилдэг, гол бүтээгдэхүүн болох боломж нь байна” гэж шинжээч ярианы төгсгөлд хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.5 ДАВАА № 67 (6544)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18