Ж.Байгалмаа: Өвчтөний 86 хувь нь шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа

2021-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

 С.САРУУЛ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч сүүлийн 24 цагт 620 тохиолдол шинээр илрэв. Халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсч, ор хүрэлцээгүй болж байгаа юм. Тиймээс хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж  эхэлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 30-40 хувь нь гэрээр эмчилж байгаа. Нийт өвчтөний 86 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа. Тиймээс гэрээр эмчлэх боломжтой гэж тооцоолсон. Эмнэлэгт өндөр настан, архаг суурь өвчтэй, жирэмсэн зэрэг цаашид хүндрэх магадлалтай хүмүүсийг эмчилж байгаа. Нийслэл хотод халдварын нөхцөл байдал хүндэрснээр орон нутгаас эмч, сувилагчдын багийг татсан ч халдварын  тархалт нэмэгдэж байгаа учраас зарим аймгийн баг буцсан” гэв.

Одоогоор 10 баг нийслэл хотод дайчлагдан ажиллаж байгаа. Мөн ЭМЯ-наас нэмэлт 48 баг гаргаж, ХӨСҮТ болон НЭМГ-ын хариу арга хэмжээний багт гурав хоногийн өмнөөс ажиллуулж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18