Эх оронд өрнөж байгаа мөргөлдөөний талаар Аун Сан Сү Чи мэдэж байгаа юу?

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн эрхийг цэргийнхэн хүчээр авсныг эсэргүүцсэн жагсаал дан ганц Мьянмарын бус дэлхий нийтийн асуудал болоод байна.  Учир нь олон нийтийн сүлжээнд байршуулсан зураг, бичлэгийн тусламжтайгаар олон  улсын иргэд тус улсад болж буй зэвсэгт мөргөлдөөний талаарх нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч байна. Тиймээс мэдээлэл олон нийтэд хүрэхээс сэргийлэн цэргийнхэн интернетийн сүлжээг хаахаар төлөвлөжээ. Гэсэн ч жагсагчид радио эсвэл гар утасны дуудлага ашиглан бие биедээ мэдээллээ дамжуулан, ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Жагсаал эхэлсэн хоёрдугаар сарын нэгнээс хойш цэргийнхний гарт 540 гаруй иргэн амиа алдаад байна. Эдгээр иргэдийг цэргийнхэн сүүлчийн замд нь үдэх үеэр жагсагчид автобусны буудал дээр цэцэг үлдээхийг уриаллаа. Энэ тухай жагсаалыг удирдагч Хин Садар “Интернетийн сүлжээг унтраахаас өмнө бид та бүхэндээ хэлэх зүйл байна. Амиа  алдагсдыг маргааш оршуулах үеэр автобусны буудлууд дээр хүндэтгэлд нь зориулж цэцэг үлдээцгээе. Цаашид ч бид гудамжны жагсаалаа үргэлжлүүлнэ. Бидэнтэй нэгдээрэй. Радиогоо сайн сонсоорой. Мөн утсаар ярьж хоорондоо холбогдоно шүү” хэмээн фэйсбүүктээ бичжээ.

Тус улсад пүрэв гаригт жагсаалын үеэр цагдаа гал нээсний улмаас хоёр  хүн амиа алдсаны нэг нь 18 настай хүүхэд байсан аж. Жагсагчид өчигдөр 2008 онд цэргийнхний боловсруулсан үндсэн хуулийн хуулбарыг гудамжинд шатаажээ.

Хоригдож байгаа Мьянмарын удирдагч Аун Сан Сү Чи-гийн биеийн байдал сайн байгааг өчигдөр бичлэгээс харсан гэж хуульч нь ярьсан байна. Гэхдээ өөрийнх нь улсад өрнөж байгаа аймшигт хүчирхийллийн талаар мэдэж байгаа эсэх талаар юу ч хэлсэнгүй.

Эх  сурвалж:Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18