Хятадтай өрсөлдөх дараагийн төлөвлөгөөгөө Байден танилцууллаа

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахалтай тэмцэж байгаа иргэддээ тусламж үзүүлэх, эдийн засгаа сэргээх 1.9 их наяд ам.долларын багц  баталсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хамгийн  том эдийн засгийн бодлогын чиглэлийг өөрчлөх гэж байгаагаа лхагва гаригт зарлав. Амлалтдаа хүрэхийн тулд тэрээр “Америкийн ажлын байрны төлөвлөгөө” боловсруулан дэд бүтэц, зам гүүр, ахмад настныг асрах үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон сая ажлын байр  бий болгохоор төлөвлөжээ.

Ингэхдээ Байден дөрөвдүгээр сард хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа оруулах санал боловсруулжээ. Энэ тухайгаа “Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн сансар судлал,  хурдны замын бүтээн байгуулалтаас  ялгаатай нь энэ удаагийнх нэг удаа хийх том хөрөнгө оруулалт  юм” гэж ярилаа. Тухайлбал, 621 тэрбум ам.долларыг зам гүүр, дэд бүтцэд, 174 тэрбум ам.долларыг 2030 он гэхэд цахилгаан машиныг сүлжээх сүлжээ бий болгоход хөрөнгө оруулах юм. Энэ төсөл найман жил хэрэгжих тул зардлыг жигд хуваарилсан. Тиймээс урт хугацааны өрөө нэмэхгүйгээр 15 жилийн хугацаанд төлж дуусахаар зорьж байна гэж Цагаан ордон мэдэгдэв.

Байдены санаачилсан энэ төсөл нь эдийн засаг нь хурдацтай өсч буй Хятадтай өрсөлдөх, дэлхийн хамгийн  хүчирхэг эдийн засагтай орон болох дараагийн төлөвлөгөө  хэмээн шинжээчид үзэж байна. Гэвч Байдены боловсруулсан санал АНУ-ын Конгресст  маргаан үүсгэх төлөвтэй байна.  Учир нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор компанийн ашгийн татвар 21 хувиас 28 хувь болж өсөх магадлалтай байна.

Энэ талаар Бүгд найрамдах намын  бүлгийн дарга Митч МакКоннелл:

Хэрэв татвар нэмэгдэж, өрийн хэмжээ олон их наядаар өсвөл энэ төсөл дэмжигдэх магадлал бага. Учир татвар нэмэх нь эдийн засгаа хурдан сэргээх шаардлагатай үед цалингийн өсөлтийг удаашруулж, ажилчдад сөргөөр нөлөөлнө” гэв. Гэвч Байден татварын өсөлт нь цар тахлын улмаас үүссэн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилготой гэж тайлбарлав.  Мөн тэрээр тавдугаар сардаа багтаан насанд хүрсэн бүх иргэнээ COVID-19 эсрэг вакцинд хамруулах амлалтдаа биелүүлэхээр хичээж байна.

Эх сурвалж:Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18