Шинэ судалгаа:Pfizer вакцин халдвараас 100 хувь хамгаална

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Герман болон АНУ-ын Pfizer/BioNTech компанийн хамтран хөгжүүлсэн COVID-19-ийн эсрэг 95 хувийн үр дүнтэй хэмээн зарлаж байсан Pfizer вакцин 12-15 насныхныг халдвараас 100 хувь хамгаалж байгаа талаарх шинэ судалгааг лхагва гаригт танилцууллаа. Тэд судалгааны гуравдугаар шатны туршилтдаа  АНУ-ын 12-15 насны 2260 хүүхдийг хамруулан хоёр тун вакциныг тарихад нэг сарын дараа дээрх хүүхдүүдэд эсрэг биет үүссэн байна. Ингэснээр туршилтад оролцсон хүүхдүүд хоёр жилийн турш халдвараас хамгаалах дархлаатай болж байгаа юм.

 Үүнээс өмнөх туршилтдаа тэд 16-25 насныхныг хамруулж байсан билээ. Учир нь АНУ тус вакциныг 16-аас дээш насныханд яаралтай ашиглахаар зөвшөөрөл олгосон юм.Pfizer/BioNTech компани 12-15 насны хүүхдүүдэд 16-25 насныхантай адилхан халуурах, ядрах, тариулсэн хэсгээр өвдөх  гэсэн хариу урвал илэрч байгааг онцлов.

Энэ талаар “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла:

“Хамгийн сүүлд 12-15 насныхны дунд хийсэн  судалгааны үр дүн бидэнд асар их урам зориг өглөө. Тиймээс бид өсвөр үеийнхэнд вакцин тариулах зөвшөөрлийг хөөцөлдөж эхэллээ. Ирэх жил сургуулийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө 12-15 насныхныг вакцинд хамруулна гэсэн итгэл тээн АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд /FDA/ ирэх долоо хоногт энэ насныхныг вакцинд хамруулах хүсэлтээ өгнө” гэж ярилаа.

Харин BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин:

“Англиас эхлэн тархсан B.1.1.7 шинэ хувилбарын вирус хурдацтай тархаж байгаа үед сургуулийн насны хүүхдүүдээ вакцинаар дамжуулан хамгаалах боломж бүрдсэнд маш их урам зориг авлаа. Бид энгийн амьдралдаа шилжих боломжтой боллоо. Ялангуяа бидний хүүхдүүдэд энэ нь баяртай мэдээ юм” гэлээ.

Цар тахлын улмаас дэлхийн олон оронд сургуулийн хичээл цахимд шилжсэн. Тиймээс сурагчдыг вакцинжуулах боломжтой болсныг судлаачид сайшаан хүлээж авлаа. Энэ талаар Техасын хүүхдийн эмнэлгийн Вакцин хөгжүүлэлтийн төвийн захирал, доктор Петер Хотез “Сурагчдыг вакцинжуулахгүйгээр сургуулиудыг нээх боломжгүй. Тиймээс 12-15 насныхныг вакцинд хамруулах боломжийг нээсэн нь сайхан мэдээ байна. Намар гэхэд  АНУ-ын дунд, ахлах сургуулийн 12-оос дээш насны бүх хүүхэд болон багш, албан тушаалтнууд вакциндаа хамрагдаад дуусах бүрэн боломжтой боллоо” гэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Pfizer/BioNTech компани зургаан сараас 11 сартай хүүхдүүдийг туршилтад хамруулах ажлыг эхлүүлсэн. Үүнээс өмнө 5-11 насныханд эхний тунг тариад байв. Ирэх долоо хоногт тэд 2-5 насныханд эхний тунг тарьж, дараа нь зургаан сараас хоёр настнуудыг туршилтдаа хамруулахаар төлөвлөжээ. Мөн АНУ-ын Moderna компани зургаан сараас 11 нас, 12-17 насныхныг туршилтад хамруулж байна.  Гэхдээ шинжээчид  2022 оны эхний хагас хүртэл 11-ээс доош насныхныг вакцинд хамруулах боломж бүрдэхгүй гэж  таамаглаж байна.

Эх сурвалж:CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18