Вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд хүссэн газраа зорчино

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 эсрэг дархлаажуулалт дэлхийн олон оронд үргэлжилж байгаатай холбогдуулан вакцинд хамрагдсан гэдгийг нотлох гэрчилгээний тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээтэй хүн олон нийтийн хамарсан үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаад руу чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. Европын холбоо “Дижитал ногоон гэрчилгээ” танилцуулж, Европын холбооны болон бусад зарим орон вакцин тариулсан иргэддээ вакцины паспорт олгох төлөвлөгөөгөө зарласан юм. Харин Израйль  улсын  Засгийн газар вакцин тариулсан болон халдвар аваад эдгэрсэн иргэддээ “Ногоон пас” нэртэй гэрчилгээг олгож эхэлсэн. Тус улсын иргэд зочид буудал, бялдаржуулах төв,  кино театр зэргээр үйлчлүүлэхдээ гэрчилгээгээ шалгуулна.

 Харин АНУ-ын Нью Йорк хот вакцины цахим гэрчилгээг нэвтрүүлсэн анхны муж болсноо баасан гаригт зарласнаар вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд хэвийн амьдралдаа шилжих боломжтой болсон юм. Тус мужийн иргэдийн эрүүл мэндийн байдал болон вакцинд хамрагдсан эсэхийг нь QR кодоор хянана. Ингэхдээ хувь хүний нууц мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангана гэдгээ мужийн захирагч Эндрю Куомо зарлав. Учир нь цахим гэрчилгээг нэвтрүүлээд байсан Израйль улсад цахим гэрчилгээ нь тухайн иргэний эрүүл мэндийн шаардлагатай мэдээллүүдийг агуулсантай холбоотой  хувь хүний нууц мэдээллийн тухай асуудал үүссэн юм.

 Эх сурвалж:CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 17 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18