Дэлхийг тойрсон инээд

2014-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Тэрээр хорвоог орхисон хүмүүсийн гэрээслэлийг батлахын тулд үхлийг бараг өдөр бүр хардаг байсан. Испанийн Астуриас  мужийн уугуул, 46 настай Альваро Нейл 2001 оны аравдугаар сард нотариатчийн амьд­ралдаа цэг тавьж, дугуйтай алиалагчийн амьдралаа эхэлжээ. Бүр тодруулбал, дөрөө жийн дэлхийг тойрч, инээж баясах хөшүүрэг, урам бараг үгүй хүмүүст инээд хөөр бэлэглэх мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарсан нь энэ юм.

Альваро төрөлх Овьедо хот дахь ажлын өргөөндөө гэрээслэл нягтлах, батлах ажил хийсэн шиг суудаг байв. “Biciclown” хэмээн дэлхий даяар алдаршаад байгаа аялалынхаа хү­рээнд Колумб улсад ирээд байгаа испани за­луу “Үхлийн хамгийн чу­хал зүйлийг хүмүүс ухам­сарладаггүй. Зарим нэг нь үнэхээр хийхийг хүсч байсан зүйлээ хийхийн тулд хэтэрхий их хүлээж, хэтэрхий их хугацаа алддаг. Аливаа зүйлийг хойш нь тавиулах бус, харин хийлгэхэд хүргэдэг зүйл бол үхэл юм” хэ­мээн тэрээр 2001 онд гар­гасан шийдвэрээ ямар ч маргаангүй логикоор тайл­барлаж байна.

“Маш бага зүйлээс аз жаргалыг мэдэрч бол­но. Одод түгсэн шөнө, наран дор биеэ хатааж, ус хэрхэн ууршин алга болж үүл болон хувирахыг харах, эзгүй, цөл нутгаар дөрөө жийн явж байхдаа аниргүйн их уудмыг сонордох. Зөв­хөн зүрхний чинь луг­шилт л сонсогдоно. Мод ч байхгүй, салхи ч байх­гүй. Бид тэрхүү анир чи­мээгүйг мэддэггүй, тань­­­даггүй” хэмээн ду­гуй­­­тай алиалагч нэмж өгүүлэв.

M.O.S.A.W буюу Дэлхийг тойрсон инээд (Miles Of Smiles Around the World) төслийнхөө хүрээнд Өмнөд Америкийн Колумб улсад хоёр дахь удаагаа ирээд байгаа Альваро Нейл 13 жилийн өмнө эхлүүлсэн шинэ амьдралаа эргэн цэгнэж байна. Тэрээр 131 мянга 877 км зам туулж, 76 улсаар орсон нь Эх дэлхийг гурав бү­тэн тойрсон гэсэн үг. 62 тоглолт хийж, 18 мянган хүнд инээд хөөр бэлэглэжээ. Тэр тэтгэвэр авдаггүй, гэргүй, хүүхэдгүй. Нүүдэлчин амьдралтай болсноос хойш бүх­нийг хоёр дахин илүү үнэлж, таашаал авдаг болсон аж.

Явж байгаад шөнө хаана таарна тэндээ л хононо, тэнгэрээс хайрлаж буй усанд л орж, өдөртөө 10-аас илүү ам.доллар зарцуулахгүй. Үүний хажуугаар, хорт могойнд хатгуулж, автомашинд мөргүүлж үхлийн ирмэг дээр очиж байсан удаатай. Альваро өдөрт дөрвөн литр л ус хэрэглэдэг. Хоёроор нь нүүр гараа угааж, цэвэрлэгээ хийнэ, үлдсэнийг нь ууна. Тэрээр дугуйчин алиалагч болсноос хойш гурван ду­гуй элээсэн бөгөөд 75 кг ачаа авч явдаг. Уут, цүн­хэндээ хоёр өмд, гурван цамц, хийн гал тогоо, хоолны хоёр сав, хоёр хайруулын таваг, майхан зэргийг авч явдаг байна.

Өөр юу авч явдаг вэ гэж үү? Мөнгө түүний хувьд тийм ч шаардлагатай эд биш. Түүний үгийн санд мөнгө гэдэг үг байдаггүй. Тэгээд яаж мөнгө олж, яаж амьдардаг юм бэ?

Тун энгийн. Тэрээр үзэж харсан зүйл, дүгнэлт, санаа бодол, сургамжаа эмхэтгэн “Засмал зам хаана дуусах вэ”, “Африкт хоёулаа” зэрэг таван ном гаргаж, мөн таван баримтат кино хийжээ. Бас түүний зохион байгуулсан бага хурал, уулзалт зуу хол давсан юм. “Энэ аялал намайг өөр хүн болгосон. Би өөртөө улам итгэлтэй болж, бусад хүнийг ойлгохын тулд илүү  их тэвчээртэй байж сурсан. Энэ нь миний бодож байгаагаас ч агуу, том зүйл биз. “Мөрөөдлөөрөө амьдар” гэж надад хэлж буй дуу хоолойг сонсох зорилгодоо би хүрсэн. Тийм ээ, би мөрөөдлөөрөө амьдарч, мөрөөдлөөрөө жигүүрлэж байна” хэмээн испани залуу хэллээ.

Альваро долоон настай байхдаа анхны дугуйгаа бэлгэнд авч байжээ. “Тэр улаан өнгөтэй дугуй байсан. Тэр цагаас хойш дугуй унаж дуртай газраараа явахыг мөрөөддөг болсон” хэмээн өгүүлэв. Гэвч том болоод хууль зүйгээр суралцаж, нотариатч болсноор нэг хэсэг дугуйгаа орхисон байна. Нотариатчийн хүрч болох оргилд хүрсний дараа тэрээр “Би энэ ажлаас татгалзаж байна. Эцсийн эцэст эрх чөлөө яллаа” хэмээн тунхаглажээ. Эдү­гээ түүний дунд хуга­цааны зорилго гэвэл 2017 онд төрөлх Испани нутаг­таа хүрч очих. “Би 50 нас­тайдаа, нэг чихнээсээ нө­гөө чихээ хүртэл инээм­сэглээд эх орондоо буцаж очих болно. Учир нь би мөрөөдлөө биелүүлчихсэн хүн” хэмээн дэлхийгээр бэдрэн яваа дугуйтай алиалагч хэллээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 цаг 55 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 18 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 27 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 36 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин