Энэтхэг улс COVID-19 эсрэг вакцинжуулалтаа өргөжүүлэхийн тулд экспортоо зогсоов

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэг улсад сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн өндөр тархалттай үе тохиосон тул  иргэдээ COVID-19 эсрэг вакцинд өргөнөөр хамруулж эхэлнэ гэдгээ тус улсын Эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Энэтхэг улс халдварын эсрэг AstraZeneca вакцины экспортоо бууруулж, дотоодын иргэдээ хамруулахаар болсон юм. Халдвар энэ сард дөрөв дахин нэмэгдсэн тул  дөрөвдүгээр сарын нэгнээс 45-аас дээш насныхнаа хамруулахыг мужууддаа даалгажээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Харш Вардхан “Нийт хүн амаа хурдан хугацаанд хэвийн амьдралд нь шилжүүлэхийн тулд Засгийн газар COVID-19 эсрэг вакцинжуулалтыг хурдасгахаар төлөвлөсөн” гэж  “Economic Times” сониноос зохион байгуулсан цахим хурлын үеэр ярьжээ.

Энэтхэгт өчигдөр 59 мянган  тохиолдол бүртгэгдснээр өнөөдрийн байдлаар 11.8 сая хүн хүн халдвар авч АНУ болон Бразилын дараа орлоо.  Мөн 160 гаруй мянган хүн цар тахлаар амиа алдаад байна. Харин 55 сая тун вакцинд иргэдээ хамруулсан нь 1.3 тэрбум хүн амтай харьцуулахад маш бага тоо юм.

Эх сурвалж:Reuters

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин