Англи, Америк руу COVID-19 эсрэг вакцин экспортлохыг хориглолоо

2021-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 эсрэг вакцинжуулалт дэлхийн олон оронд үргэлжилж байна. Гэвч өндөр хөгжилтэй, баян орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч, ядуу орны иргэд вакцингүй үлдэх вий гэдэгт санаа зовниж байгаагаа ДЭМБ анхааруулж байв. Тэгвэл Англи, Америк болон бусад вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж байгаа улсууд руу COVID-19 эсрэг вакцин экспортлохоо зогсоож байгааг Европын холбоо өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар “Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, вакцины хангамжийг тогтвортой байлгахыг хүсч байна” гэж Европын холбооны албан тушаалтан ярилаа.  

Энэ зохицуулалт нь Европын холбооны 27 орон вакцины экспортоо хориглох эсэхийг шийдвэрлэх юм. Ингэснээр AstraZeneca болон Johnson & Johnson үйлдвэрийн вакцинуудыг дархлаажуулалт удаашралтай үргэлжилж байгаа, вакцины нөөц дутмаг улсуудад хүргэх ач холбогдолтой.Энэ тухай Европын холбооны тэргүүн Урсула вон дер Ляйен “Вакцин үйлдвэрлэж байгаа Европын холбооны орнууд Их Британи, Америк уу экспортлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм. Харин Британи урьдчилж захиалсан вакцинуудаа авахыг зөвшөөрөхийг шаардаж байна. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Вакцины экспортыг хориглосонд итгэхгүй байна” гэж мэдэгдэв.

Европын холбооны энэ шийдвэр бүх вакцин үйлдвэрлэгчдэд нөлөөлнө. Учир нь Израйль шиг вакцинжуулалтын хувь өндөртэй байгаа орнуудын вакцины нийлүүлэлт багасч магадгүй юм. Тухайлбал, дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд Европын холбоонд 55 сая тунг нийлүүлэхээр төлөвлөсөн Johnson & Johnson компани ирэх сард эхний вакцинуудаа түгээж эхлэх юм. Харин Moderna болон Pfizer/BioNTech компани Европын холбоонд нийлүүлэх вакцины нийлүүлэлт удааширсан ч эхний улирлын төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж:Reuters

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18