“Нүүдэлчдийн нутаг”: Оддын тоос.

2021-03-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Цар тахалтай 2020 оны хамгийн их шагналын хур буусан, Хлои Жаогийн найруулсан “Нүүдэлчдийн нутаг” кино дэлгэцнээ гарч байна. Фрэнсис Макдормандын тоглосон роуд-муви нь Венецийн кинофестивалийн гол шагнал “Алтан арслан”, Торонтогоос  үзэгчдийн шагнал, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг тус тус хүртжээ. Алексей Филиппов энэ кино яаж шинэ цаг үе, мөнхийн эрчийг  олж өгүүлж чадсаныг учирыг нь тайлахаар Америкийг зорьжээ.

60 настай Ферн (Фрэнсис МакДорманд) амьдарлынхаа ихэнх\ хугацааг Невада мужийн Эмпайр хотод өнгөрөөжээ. Тэрээр багш байсан ба нөхөр нь гипсэн хавтангийн үйлдвэрт ажилладаг байжээ. Дараа нь нөхөр нь өнгөрч, 2011 онд үйлдвэр нь хаагджээ. Тиймээс Ферн зул сарын өмнө шинэ амьдрал эхлэхийн тулд байгаа жаахан эд хогшлоо аваад фургоноор эх орноо тойрохоор аян замд гарна.

“Нүүдэлчдийн нутаг” нь Хятад гаралтай Америк найруулагч Хлои Жаогийн 3 дахь кино бөгөөд тэрээр бодит байдалд хязгаарлагдсан хүний тухай бүтээл туурвидаг нэгэн. Түрүүчийн кинонууд болох “Ахын зааж өгсөн дуунууд (2015)”, “Морьтон (2017)” их газраас тасарсан амьдарлын тухай байсан юм.

Эмпайр 200 гаруй хүн амтай хотыг, Америкийн хүн ам тооллогын газраас засаг захиргааны нэгж байх боломжгүй гэж зарласан. Энд Ферн ганцаардал, нээлттэй орон зай гэдэгийг умартан гэр бүлтэй, ажил хийж амьдарч байжээ. Түүний гэрийн ар талын эцэс төгсгөлгүй тал нь зугтах, аялахыг дуудаж байна уу гэлтэй. Тэгээд замд гарах нь тэр.

“Нүүдэлчдийн нутаг”-т Америк амьдарлын олон домгийг нэгтэгжээ. Хенри Торегийн ганцаар оршин тогтнох зарлигуудаас эхлээд Жек Керуакийн өөрчлөлт шинэ үе шат, хувийн хувьсал хийхийг уриалан дуудаж байсан хурдны зам, арав хүрэхгүй жилийн өмнө Александр Пейн хөгшин эр ба зам гэх Небраска дахь Америк мөрөөдлийн тухай хар цагаан драм хийсэн газруудад Ферн ирдэг.  Терренс Малликийн найруулсан, Сисси Спейсик, Мартин Шин нарын тоглосон “Хоосон газар (1973)” кинонд Бонни, Клайдын адил ирээдүйгүй амьдарлаас зугтан замд гаран тааралдсан хүн бүхнийг хөнөөдөг кино байдаг. Уг кино нь задгай тэнгэр доор цэвэр ариун ертөнцийг мөрөөдөх шинэ итгэл найдварын тухай бүтээл юм. 1950-иад оны үед Небраскад зэвсэглэсэн 2 хосын бодит дүр дээр сэдэвлэсэн. Жао ч мөн ялгаагүй Америкийн бодит, эрх чөлөөн дээр суурилсан ба мөн Жессика Брудерын орчин үеийн нүүдэлчдийн тухай “XXI зуунд Америкт амьд үлдэх нь” баримтат номноос сэдэвлэжээ. Киноны туслах дүрүүд өөрсдийхөө дүрд тоглосон, мэргэжлийн бус хүмүүс ба номон дээрх баримтат үгээр ярьдаг. Бүх хүмүүсийн амьдарлыг хооронд нь зохиомол дүр Ферн холбодог. Хоёр дахь мэргэжлийн дүр бол түүнд сайн нүүдэлчин Дэвид юм.  Уг кинонд өнгөлөг сайхан байгаль, баримтат дэлгэрэнгүй мэдээллийг харуулж, нийгмийн (ажилгүй болох, бага тэтгэвэр), сэтгэл зүйн (сэтгэл санаагаар унах, тайван бус байх), эрх чөлөө рүү тэмүүлэх зэргийг дүрсэлжээ.

Гэвч Жао нь Ферны сэтгэлийг байгаль, цаг уураар төлөөлөн илэрхийлсэн. Түүний 3 кино бүрт хүмүүсээс гадна дэлхий, газар, хөрс, агаар хуримтлуулсан хуучны чулууд хүртэл гардаг. Түүний найруулга нь баатруудын амьдрал давхрага давхрагаар, дохио дохиогоор, баяр баяраар, хот хотоор холилдон хийгдсэн байдаг.

Улсаас тэтгэвэрээ аваад байж болох ч, энэ мөнгөөр амьдрах боломжгүй. Түүний ахуй амьдрал янз бүрийн талаасаа харагддаг бөгөөд үүгээр Америкийн амьдарлын орон зайг харуулдаг. Ферн яагаад зугтаж байгаа талаар Жао тайлбар хийдэггүй. Үүнд хэдэн арван хариулт бий байх: эрх чөлөөтэй байх хүсэл- капиталист гавнаас, хүний хүслээс, том болсон хүүхдүүдээс, нэгэн төрлийн эргэн тойрны дүр зургаас, биелээгүй мөрөөдлийн сүүдэрээс, эцэг эх, найз нөхдийн харьцаанаас. Түүний гэр үргэлж түүнтэй хамт.

Ферн яг цаг хугацаанаас ангид оршин тогнож байгаа мэт. Цаг хугацаа үлгэрийн тоос шиг талаар тархсан. Одон орон судлаачийн хэлснээр од дэлхий хүртэл нисэхдээ нэг одны гэрэл 25 жилээр хоцорч ирдэг гэж. Агаарт- устаж үгүй болсон тэнгэрийн биетийн хэлтэрхийнүүд хөвнө. Газарт- үлэг гүрвэлийн яс хэвтэнэ.

Хлои Жаогийн бүтээлд Терренсе Маликийн стиль ажиглагддаг.

Жаогийн дараагийн бүтээл “Мөнхийн” нэртэй Марвелийн кино байх болно. Сансарын болон хүний тухай түүнээс илүү хийх өөр найруулагч нээрээ л байхгүй болов уу? Ямартай ч Жао 2020 оны уур амьсгалыг сайн мэдэрч кино хийжээ. Чөлөөтэй зорчиж, аялах хүслийн тухай. Цаг хугацааны элсний урсгалд багтан, энэ зам мөнхөд үргэлжилнэ.

Эх сурвалж: www.kino-teatr.ru

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18