АНУ, Канад, Мексикийг холбох анхны төмөр замыг байгуулна

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Хойд Америкт худалдаа сэргэж байгаа энэ үеэр Канадын “Canadian Pacific Railway” компани Мексик, АНУ, Канад улсыг холбосон анхны төмөр замын сүлжээг бий болгохын тулд “Канзас Сити Соутерн” компанийг худалдаж авснаа мэдэгджээ. “Canadian Pacific Kansas City” гэж нэрлэсэн төмөр замын сүлжээгээр энэ орнуудыг холбох, талуудын хооронд байгуулсан гэрээг бүрдүүлэгч гурван орны худалдааны хөгжлийг эрчимжүүлэхийг зорьж байгаа аж. Компанийн гүйцэтгэх захирал Кит Крил “Хойд Америкийн тээврийн зах зээлд бидний нэвтрүүлэх шинэ өрсөлдөөн нь хурдан хийх боломжгүй. Учир нь энэ гурван орны хооронд байгуулсан худалдааны шинэ гэрээгээр энэ тивийн хангамж нийлүүлэлтийн сүлжээний нэгдлийг  өмнөхөөсөө илүү үр дүнтэй болгож байна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Гэхдээ энэ гурван орныг холбосон төмөр замын сүлжээг бий болгохын тулд АНУ-ын тээврийн аюулгүй байдлын байгууллагаас батлахыг хүлээх ёстой юм байна. Энэ төмөр замын сүлжээг байгуулах шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хөрш орон Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор нартай ярилцсанаас хойш хэдэн өдрийн дараа гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18