БНХАУ шар буурцагны үйлдвэр байгуулах хүсэлтийг ОХУ-д тавьжээ

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

БНХАУ олон оронд тархаад байгаа цар тахлын үеэр эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх болон АНУ-аас шар буурцаг импортолдог Азийн энэ орон хараат байдалд орохоос зайлсхийхийн тулд энэ ургамлын үйлдвэрийг байгуулахын тулд холбоотон болох саналыг ОХУ-д тавьсан байна. БНХАУ дэлхийн хамгийн их шар буурцаг хэрэглэгч орон юм. Тиймээс энэ ургамлыг импортолдог цөөхөн орны тоонд ордог Бразил, АНУ-аас хамаарахгүйн тулд нийлүүлэгч орнуудыг төрөлжүүлэх арга хайж байгаа аж. Гэхдээ БНХАУ-ын ОХУ шар буурцаг нийлүүлэгч гол орон АНУ-ыг орлож чадахгүй гэдгийг мэддэг байна. Учир нь ОХУ хоёр талын хөдөө аж ахуйн салбарын худалдаа өргөжиж байгаа ч Хятадад импортын барааны зөвхөн нэг хувийг нийлүүлдэг аж. Нөгөө талаар БНХАУ хүнс тэжээлийн аюулгүй байдлаа баталгаажуулах зорилгоор хөдөө аж ахуйн салбарын бүх бүтээгдэхүүн болон шар буурцагны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Ерөнхий сайд Ли Көцян “Энэ бол БНХАУ-ын хөдөө аж ахуйн бодлогын гол асуудал” гэж энэ сарын эхээр мэдэгджээ. Мөн манай орны иргэд хангалттай хоол хүнстэй байхыг баталгаажуулах нь Засгийн газрын үндсэн тэргүүлэх чиглэлийн нэг байсаар байх болно гэв. Түүнээс гадна БНХАУ бүс нутагтаа үр тарианы ургацыг нэмэгдүүлэх болон олон улсын зах зээлд цар тахлын улмаас үүссэн бэрхшээлийг давж гарах зорилгоор үр тарианы үндэсний үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд их дарамт үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр орны хооронд 2001 онд байгуулж гарын үсэг зурсан хамтын ажиллагаа, нөхөрлөл, сайн хөршийн гэрээний хугацааг автоматаар таван жилээр сунгахаар болсон гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгджээ. Тэрээр “Энэ жил талуудын харилцаанд их чухал ач холбогдолтой. Эрүүл хөгжил, тогтвортой харилцааны албан ёсны бат бэх сууринд тулгуурласан шинэчлэл болон өөдрөг байхад хувь нэмрээ оруулсан сайн хөрш, нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20 жилийн ойг тэмдэглэж байна” гэв. Мөн ОХУ-ын Гадаад харилцаны сайд Сергей Лавровтой хийсэн хурал эхлэх үеэр бид нөхцөл байдлын улмаас өөрчлөгдсөн нөхцөл байдлыг батлахын тулд шинэ зорилго, утга санаагаар дүүргэх ёстой энэ гэрээний хугацааг автоматаар сунгахаар хэлэлцэж тохиролцсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 40 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18