АНУ-ын иргэдийн 25 хувь вакцины эхний тундаа хамрагджээ

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын халдвараараа дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын халдварын тоо есөн долоо хоногийн турш буурч байсан бол өнгөрсөн долоо хоногт 394 мянга гаруй хүн халдвар авч дахин таван хувиар өслөө. Тодруулбал, тус улсын 50 мужаас 30 мужид нь гуравдугаар сарын 21-нд бүртгэгдсэн халдвар өмнөх долоо хоногоос нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Үндэсний хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол нэгдүгээр сараас буурах хандлагатай байсан ч  халдвар хамгааллын дэглэмийг зөрчвөл халдвар дахин нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхаарууллаа. Түүнчлэн шинэ хувилбарын вирус тус улсад хурдацтай тархаж байна. Энэ талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рошелле “Яг одоо бид зөв арга хэмжээ авахгүй бол Европын улсууд шиг нөхцөл байдалд хүрэх вий гэхээс би эмээж байна. Үүнээс сэргийлэхийн тулд вакцинжуулалтыг хурдасгах шаардлагатай” гэв.

Мөн халдвараар нас барах эрсдэл тус улсад өнгөрсөн долоо хоногт 15 хувиар буурсан юм. Халдвар дахин дэгдсэн ч вакцинжуулалт өвчин хүндэрч,нас барах эрсдэлээс сэргийлж чадна гэдэгт эрүүл мэндийн ажилтнууд итгэлтэй байна. АНУ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2.5 сая хүнийг вакцинд хамруулсан юм. Ингэснээр тус улсын иргэдийн 25 орчим хувь нь вакцины эхний тундаа хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 сая гаруй хүн халдвар авч, 555 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

44 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18