COVID-19-ийг үгүйсгэх нь хүмүүсийн нийгэмд итгэх итгэлээс хамаарна

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Олон улсын эрдэмтдийн баг цар тахал европчуудын стрессийн түвшин, тэдний засгийн газар, эрүүл мэндийн системд итгэх итгэлийн талаар судалжээ. Судалгаанд оролцогчдын хариултаас үзэхэд тэд COVID-19-өөр өвдөж, эмнэлэгт хэвтэнэ гэхээсээ илүүтэйгээр хамгийн түрүүнд үндэсний эдийн засагтаа санаа нь зовж байжээ. Европын бусад оронтой харьцуулахад баруун европчууд Засгийн газартаа илүү итгэж байна. Судалгааны үр дүн Royal Society Open Science сэтгүүлд хэвлэгджээ.

Тавь гаруй их сургуулийн судлаачид оролцсон. Тэдний дотор Эдийн засгийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийгэм, соёлын судалгааны төвийн эрдэмтэн Дмитрий Дубров COVIDISTRESS  гэх томоохон санал асуулгыг зохион, судалгаа хийсэн. Эрдэмтэд цар тахлаас үүдэлтэй хямралын, сэтгэл зүйн үр дагаврыг стрессийн түвшингээр тодорхойлжээ. Судалгаанд 50 гаруй орны 150 мянган хүн оролцсон байна. 2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 20-ны хооронд санал асуулгад оролцсон ЕХ-ны 27 орны 75570 оролцогчдын хариултын үр дүнг нийтэлжээ.

Нийт стрессийн түвшинг Коэн, Кармак, Мермельштейн (1983) нарын зохиосон 10 баллын үзүүлэлтээр тогтоожээ. Энэ балл нь сүүлийн долоо хоногийн стрессийн түвшинг харуулдаг. Оролцогчдоос асуусан асуулт дунд болж буй үйл явдалд нөлөөлж чадахгүй мэдрэмж төрж байгаа эсэх, энэ асуудал өөрт дарамт учруулж байгаа эсэх, гэнэтийн өөрчлөлтөд урам хугарч байгаа эсэх талаар асуужээ. Хариулт нь 2,4-өөс дээш байвал бага зэрэг, 3,7 онооноос дээш байвал өндөр гэж үзэх нь байна.

Үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль /НИУ ВШЭ/-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нийгэм, соёлын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Дмитрий Дубров хэлэхдээ “Хүн таагүй өөрчлөлтөнд үзүүлдэг цорын ганц хариу урвал бол стресс. Цар тахлын үед хүн яаж өөрчлөгдөх бол, ДЭМБ-ын болон засгийн газрын гаргаж буй дүрмийг мөрдөх болов уу, өөрийгөө эргэн тойрноо яаж хамгаалах бол гэдгийг бид судлахыг хүссэн” гэсэн байна.

ЕХ-ны олон орнуудад стрессийн түвшин дунд зэрэг болон бага байсан. Хамгийн өндөр үзүүлэлт Польш, Португали. Хамгийн бага үзүүлэлт Дани, Нидерландад байсан. Үзүүлэлтээр цар тахалд эмэгтэйчүүд илүү их санаа зовсон байна. Судалгаанд оролцогчдын 74,18% нь эмэгтэйчүүд, 24,63% нь эрэгтэйчүүд байгаа юм.

Оролцогчид мөн стрессийн шалтгаанаа тайлбарлажээ. Судалгаанд оролцогчдоос үзэхэд тэд COVID-19-өөр өвдөж, эмнэлэгт хэвтэнэ гэхээсээ илүүтэйгээр хамгийн түрүүнд үндэсний эдийн засагтаа санаа нь зовж байжээ. Нийт 24 шалтгааныг зааж байсан ба тэдний дунд ойр дотно, найз нөхөддөө, ажилдаа санаа зовох, тусгаарлагдсан мэт сэтгэл төрөх зэрэг багтжээ.

Судалгаанд оролцогчдоос мөн эрүүл мэндийн систем, ДЭМБ, цагдаа, нийгмийн алба, үндэсний Засгийн газартаа хэр итгэж байгаа талаар асуужээ. Үндэсний Засгийн газартаа бусдаас бага итгэж байсан байна. Хамгийн их итгэж байгаа нь эрүүл мэндийн систем, ДЭМБ байжээ. Засгийн газартаа хамгийн их итгэж байгаа нь Финланд, Дани байжээ. Харин Засгийн газартаа хамгийн бага итгэж байгаа нь Болгар, Польш байжээ.

Мөн судалгаанд оролцогчид улсаас нь цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнд үнэлгээ өгсөн байна. Словени, Словакийн  иргэд Засгийн газраа хэтрүүлэн арга хэмжээ авч байна гэж үзэж байсан бол Унгар, Францын иргэд дутуу арга хэмжээ авч байна гэж хариулжээ. Үүний зэрэгцээ Засгийн газартаа их итгэж байгаа оронд Засгийн газраас гаргасан хэв журмыг илүү сайн мөрдөж байсан байна.

“Бидний судалснаар COVID-19-ийг үгүйсгэх нь хүмүүсийн нийгэмд итгэх итгэл, Засгийн газар өөрийг нь орхихгүй гэдэг итгэлээс хамаарч байна. Энэхүү итгэлд олон зүйл нөлөөлж байгаа бөгөөд тэр ч бүү хэл хээл хахууль хүртэл шалтгаан болж байна. Судалгааны үр дүнг тодорхой бус шалтгааны үед Засгийн газар ард иргэдтэйгээ яаж харилцаа холбоо үүсгэх талаар гарын авлага болгон ашиглаж болох юм. Томоохон асуудлын үед ард иргэдийн шаардлагад нийцүүлэн системтэй ажиллах хэрэгтэй байгааг энэ байдлаас харж болохоор байна” гэж Дмитрий Дубров хэллээ.

Эх сурвалж: www.hse.ru

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин