Жо Байден:Азиудыг үзэн ядах гэмт хэргийг зогсоохын төлөө ажиллана

2021-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахал Хятад улсаас анх илэрсэнтэй холбоотойгоор Ази хүмүүсийг гадуурхах үзэл  олон улсад идэвхжсэн юм.  Тухайлбал, COVID-19-ийн улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өссөн судалгаа гарчээ. Ийн  АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт мягмар гаригт зэвсэгт халдлага гарч, нийт найман хүн алагдсаны зургаа нь Ази гаралтай эмэгтэй байсан нь тус улсад асуудал дагуулж эхэллээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг ажиллахаа амлаж байсан тус улсын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр Ази-Америк гаралтай хоёр хууль тогтоогчийн санаачилсан цар тахалтай холбоотой үзэн ядах гэмт хэргийн тухай хуулийн төслийг батлахыг Конгресст уриалав. Тэрээр Жоржиа муж улсад очин Ази-Америк гаралтай удирдагчтай уулзаж мягмар гаригт болсон халдсан талаар ярилцсан юм.

Энэ үеэр “Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл манай үндэсний дунд хамгийн удаан оршиж байгаа хамгийн муухай “хор” юм. Энэ нь COVID-19-ийн үед улам нэмэгдлээ. Үүнийг зогсоохын төлөө Америкчууд бүгд ажиллах ёстой. Хуулиар зохицуулах нь сайн ч бид зүрх сэтгэлээ өөрчлөх нь чухал. Америкт үзэн ядалт байх ёсгүй ” гэж ярьсан юм.

Дээрх хуулийн төсөл нь “Цар тахлын үеэр ихэссэн үзэн ядалтын гэмт хэргийг эсрэг үзүүлэх Засгийн газрын хариу үйлдлийг түргэсгэх, үзэн ядалтын гэмт хэргийн талаарх орон нутгийн болон мужийн засаг захиргааны тайлан, дүн мэдээг сайжруулах, энэ төрлийн мэдээллийг Ази-Америкийн байгууллагуудад хүртээмж байхад чиглэнэ” гэж Цагаан ордон мэдээлэв.

Амиа алдсан найман эмэгтэйн бүтэн нэрийг мужийн Захиргаа баасан гаригт зарлалаа. Тэд 33-74 настай байсан аж. Үүнд:

1.Daoyou Feng- 44 настай

2.Delaina Ashley Yaun- 33 настай

3.Hyun Jung Grant- 51 настай

4.Paul Andre Michels- 54 настай

5.Soon Chung Park-74 настай

6.Suncha Kim- 69 настай

7.Xiaojie Tan- 49 настай

8.Yong Ae Yue-63 настай байсан аж. Харин халдлагад өртсөн ес дэх 30 настай эмэгтэй одоо эмнэлэгт эмчлүүлж байна.

Эх сурвалж:BBC

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

1 цаг 4 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

1 цаг 6 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18