“Хөл хорионы үеэр би хэдэн алхмын цаадахыг харж байна”

2021-03-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Испанийн усанд сэлэлтийн тамирчин Хоан Льюис Понс Роман “Рио Жанеро-2016” олимпийн 400 метрийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд VIII байрт орсноор “Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авчээ. “Mundo deportivo.com” цахим хуудаст түүнтэй ярилцлагыг хүргэе.

 

-Тамирчин хүний хувьд хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна даа?

- Нөхцөл байдал нэлээд хүнд байгаа учраас бэлтгэлдээ төвлөрч чадахгүй байна. Мөн олимпийн мөчлөгийн хувьд  төвөгтэй цаг үе болж байна. Гэхдээ олимп болох байх аа.

-“Токио-2020” олимпийг хойшлууллаа.  Олимп дахиад ч  хойшлох магадлалтай байна.  Эрх авсан тамирчны хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хоёр өдөр их бухимдсан. Гэхдээ мэдээж бэлтгэлээ хийсээр байсан. 

-Энэ жил ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Олон улсын усан сэлэлтийн холбоо тэмцээний хугацааг бага хугацаагаар нээсэн.  Тухайлбал, Нидерландад болсон Книппинг усан сэлэлтийн тэмцээнд оролцохоор шалгарсан байсан. Мөн 2019 онд Амстердам руу явсан. Одоогоор төлөвлөгөөг урдчилан хэлж мэдэхгүй байна.   Надад цар тахлын улмаас үүссэн нөхцөл тулгарсан үед их зардал гарсан. Хэдийгээр бүгдийг нь сайн хийсэн ч энэ нөхцөл байдал хяналтаас гарна. Харин энэ бүхний талаар та олон удаа бодож байвал бүх юм бүтэлгүйтнэ гэсэн үг. Тиймээс сэтгэлзүйчтэй ажиллаж байна. Би ерөнхийдөө сэтгэлзүйн хувьд сайн байгаа. Гэхдээ толгойг өвтгөсөн муу үе гэж бий. Учир нь чи олимпод оролцох болсонд итгэлтэй биш байна.

-Гэхдээ ямар ч байсан Кастельонд болсон тэмцээнээс та ямар эерэг сайн үр дүнд хүрэв?

-Олон зүйл бий. Миний биомеханикч Ройгтой хаана нь муудаж, сайжирсныг харахын тулд судалгаа хийсэн. Би их муу байсан миний эхний алхмыг чадавхижуулахыг хичээсэн.Харин хоёр дахь нь миний өмнө хэзээ ч сайн хийж байгаагүй зүйл байсан. Би сайн ажиллаж байна. Үүнийгээ ч харуулсан. Гэхдээ бэлтгэлийг жаахан чангалсан учраас жижиг зүйлд санаа зовохгүй байна. Бүгд намайг дэмжиж байна.

- Таны бэлтгэл одоо хэрхэн явагдаж байна?

-Бид төлөвлөж байсантайгаа адилхан зүйлийг хийж байна. Би,Жоу ч бидний хэн ч төлөвлөснөө өөрчлөхийг хүсэхгүй байна. Учир нь тэд бидэнд бага ч гэсэн итгэж байна. Би Европын тэмцээн болон Токиогийн олимпод оролцохын тулд бэлдэхийг хүсч байна. Опен тэмцээнд оролцохын тулд ямар нэг буулт хийх хэрэгтэй. Гэхдээ одоогий зорилго бол жижиг биш. Зөвхөн Европын тэмцээнд өөрийгөө бэлдэх, багийн хувьд бид гар хийцийн бөмбөг их хийсэн. Энэ нь бидэнд нэгнийгээ дэмжихэд их тусалсан. Харин цаг хугацааны хувьд өнгөрсөн жил болсон зүйлийн дараа бид айдсаас бүрэн ангижраад байна. Испанийн усан сэлэлтийн холбоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах шаардлагатай болно.

- Та Сабаделид хамгийн бага амжилтад хүрч чадахгүй гэж санаа зовж байна уу?

-Гол нь жирийн нөхцөлд одоо бол дээд зэргээр хоёр газар төвлөрөх шаардлагатай. Мөн Европын тэмцээн эхлэхэд 2-3 сар байна. Гэхдээ энэ жил энэ өндрөөс буухад надад Опен тэмцээн байна. Опен тэмцээнийг хадгалах, арга замаа алдахгүй байхыг оролдож хичээх хэрэгтэй. Энэ нь өөр хувилбараас гадна тогтворжуулах арга юм. Магадгүй бид хэдэн улирлын өмнө илүү их санаа зовох байсан байх. Гэхдээ би одоо өндрөөс буусан ч хэрхэн өрсөлдсөндөө баяртай байна. Би Кастельоны тэмцээнд шалгарахаар бэлдэж байсан ч  Испанийн аварга шалгаруулах жижиг тэмцээнд дэмжсэн. Би өдөрт 4:05 цаг сэлдэг байсан учраас өөртөө их итгэж байсан. Түүнээс гадна би Опен тэмцээнд дахин оролцохгүй гэдгээ мэдэж байна.  Гэхдээ Европын тэмцээнд өрсөлдөж чадна. Мөн олон улсын тэмцээнд хамгийн бага боломжийг хайх болно.

-Та Европын тэмцээнд оролцох замд уян хатан байх ёстой гэж ярьсан байсан?

-Миний хувьд шалгуурыг ойлгодог. Кастельоны тэмцээнд шалгарсан тамирчид Опен тэмцээнд эхний болон хоёр дахь сорилд оролцохоор аль хэдийнэ явж байна. Гэхдээ би хүмүүст ямар нэгэн асуудалтай болоход Европын тэмцээний цар тахлын зүйл хамааралтай эсэхийг мэдэхгүй. Харин миний санааг ихээр зовоож байгаа зүйл нь тамирчдыг сольдог явдал. Яагаад гэвэл Риогийн  олимпоп  бид дөрвөн хүн авч явсан. Хэрэв бид тэднийг Европын тэмцээнд аваачихгүй бол Токиогийн олимпод бид нэг ч тамирчингүй байна гэж бодохгүй байна.

-Усанд сэлэлтийн 400 метрийн төрлийн сорилд хэрхэн бэлдэж байна вэ?

-Бид эхний хагаст эрвээхэй болон ар нуруугаараа сэлэх төрөлд бэлдэхийг хүсч байна. Мөн ар нуруугаараа сэлэлтээ эрчимжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Үүн дээр би ажиллаж байна. Эрвээхэй сэлэлт нь ар нурууны болон эрвээхэй сэлэлт нь цуг болохыг дараа нь ойлгосон. Кастельоны тэмцээнд их удаан 200 удаа эрвээхэй сэлэлт хийсэн. Энэ сэлэлтээ сайжруулж байна. Мөн 200  метрийн усан сэлэлтийн төрөлдөө түлхүү бэлдэж байна.

-Та өөртөө дарамт, шаардлага тавьдаг гэж байна. Гаднаасаа ямар нэг зүйл ажиглагдахгүй байна?

-Би өөртөө их шаардлага тавьдаг. Бэлтгэлийн үеэр өөрийгөө миний өрсөлдөгчид хэрхэн бэлтгэлээ хийж байгаа талаар боддог. Хасагдах шатанд өөрийгөө их шахдаг. Заримдаа Кастельоны тэмцээнд болсон шиг чухал биш жижиг алдаанууд намайг их залхаадаг. Учир нь миний алдаж болохгүй зүйлс юм. Мөн Испанийн богино зайд амжилт үзүүлэхгүй байгаа нь намайг залхаасан. Би алдаа гаргахгүйг хичээж байна. Учир нь үнэн мөнийн цаг, олимпоос хасагдах шатны, алдаж болохгүй. Харин гаднаас учруулах дарамтын хувьд тийм үе бий.  Гэхдээ бид заримдаа андуурдаг. Их туршлагатай байх тусмаа алдаа гаргадаг гэж боддог. Бид усан сэлэлтийн зарим сайн тамирчин бүгдийг хожиж, заримдаа хожигдохыг харж байна.

- Юунд сэтгэл хангалуун байх вэ?

-Өрсөлдөж чадахаар боллоо. Европын тэмцээний сүүлийн шатанд шилдэг гурван тамирчны байрыг эзлэхийн тулд өрсөлдөнө. Дараа нь олимпод орох эрхтэй боллоо. Сүүлийн хэсэгт багтах, тиймээс Испанийн амжилтыг тогтоох хэрэгтэй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.16 МЯГМАР № 50 (6527)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин