Европын холбоо: AstraZeneca вакцины үр дүн өндөр тул дархлаажуулалтыг үргэлжлүүлж болно

2021-03-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн олон оронд COVID-19 эсрэг вакцинжуулалт хурдацтай үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэсний улмаас зарим орон хэрэглэхийг хориглолоо гэсэн мэдээлэл пүрэв гаригт цацагдсан нь  хамгийн их шуугиан тарив. Гэвч зарим хүнд илэрсэн цусны бүлэгнэл нь вакцинтай холбоотой гэсэн нотолгоо олдоогүйг Европын холбоо болон Английн Анагаах ухааны төв баталлаа.

Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсээс зарим хүнд цус бүлэгнэх хариу урвал илэрсэн тул Дани, Норвеги, Исланд гэсэн Европын орнууд AstraZeneca вакциныг хэрэглэхийг түр зогсоож байгаагаа пүрэв гаригт зарласан. Үүний дараагаар Тайвань улс тус вакцинд бүх хүн амаа хамруулахаа цуцалснаа мэдэгдсэн юм. Мөн Австри, Итали улс тодорхойгүй шалтгаанаар AstraZeneca вакцинжуулалтыг хойшлуулсан юм.

Гэвч Европын Эмийн  агентлаг (EMA)-аас цөөн хүнд илэрсэн цусны бүлэгнэл нь вакцинтай холбоогүй гэдгийг баталж, үр дүн нь эрсдэлээсээ өндөр тул үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөсөн юм. Мөн Английн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг (MHRA) AstraZeneca вакцин аюулгүй тул дархлаажуулалтыш үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн таван сая Европ хүн AstraZeneca вакцин тариулснаас 30 хүнд нь дээрх шинж тэмдэг илэрчээ. Норвеги улсад цөөн хүнд цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн нь суурь өвчтэй ахмад настан байв.

Мөн “AstraZeneca” компани цусны бүлэгнэл нь вакцинаас үүдэлтэй гэсэн нотолгоо байхгүйг судалгаагаар баталснаа баасан гаригт зарласан юм. Энэ тухай “AstraZeneca вакциныг тариулсан 10 сая гаруй хүнд вакцинаас болж цус бүлэгнэх шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээлэл батлагдаагүй. Дээрх шинж тэмдэг илэрсэн гэсэн тохиолдол нь вакцинд хамрагдсан нийт хүн амтай харьцуулахад тун бага” гэж тус компани мэдэгдсэн юм.

Испани улс 55-65 насны ахмадуудаа вакцинжуулахаа хориглосон. Гэвч Нидерландын Эрүүл мэндийн сайд Уго де Жонге “AstraZeneca вакцины дархлаажуулалтыг зогсоох, аюулгүй байдалд нь санаа зовних шалтгаан байхгүй” гэсэн юм.Эдгээрээс үл хамааран вакцинжуулалт эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулж байгааг дэлхийн олон орон онцолж байна. Харин Герман, Франц, Англи, Мексик улсууд вакцины аюулгүй байдалд итгэлтэй байгаагаа зарлаж иргэдээ тайвшруулан, вакцинжуулалтаа үргэлжлүүлсэн.

Гэвч дээрх мэдээлэл цацагдсаны дараа AstraZeneca вакцины  эрэлт багасчээ. Одоогийн байдлаар Дани, Польш улс хүлээн авах вакцины тунг багасгахаар шийдсэн байна.

Эх сурвалж:CNN

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18