“Бразилд цар тахлын эсрэг тэмцэх үндэсний бодлого алга”

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн ихэнх оронд халдварын тоо эрчимтэй буурч байгаа бол эсрэгээрээ Бразил улсад улам нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Тус улсад COVID-19-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа ч ерөнхийлөгч Жайр Болсонарогийн жишгийн даган иргэд маск зүүж, зай барихаас татгалзсан хэвээр байна.Үүнээс болж халдварын нас баралт эрчимтэй нэмэгдэж байгааг шинжээч анхаарууллаа. Бразилд 273 мянга гаруй хүн нас барж, халдвараар амиа алдсан хүмүүсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.

Бразилын 26 мужаас 22 мужийн эмнэлгийн 80 хувь нь өвчтөнөөр дүүрч, зарим эмнэлэг  ямар ч өвчтөн нэмж хүлээн авах боломжгүйд хүрчээ. Энэ талаар Санта Катарина мужийн нийслэл Флорианополис хотын сувилагч Давид Молин “Халдварын нэгдүгээр давлагаанаас хойш ажиллаж байгаа ч ийм нөхцөлд хүрч байсангүй. Эмнэлгийн бүх ор дүүрсэн. Гэтэл эмчлүүлэх шаардлагатай олон хүн гадаа биднийг хүлээж байна. Халдварын тоо ийн нэмэгдсэнд Зул сарын баяраас эхэлсэн олон баярын үеэрх цугларалт, үдэшлэг нөлөөлсөн. Тэд хөл хориог баримтлаагүй” гэлээ.

Рио де Жанейро хотын захирагч Эдвард Пэйс баар, рестораныг өглөө 06:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл ажиллах захирамж гаргасан юм. Гэвч хүмүүс олноороо нэг дор цугларсан хэвээр байна. Тухайлбал, нэг зоогийн газарт 200 гаруй хүн маскгүй цуглаж, баяр тэмдэглэжээ.Энэ талаар Сан Пауло  хотын захирагч Жоао Дориа “Бразилийн эрүүл мэндийн систем сүйрлийн ирмэгт ирлээ. Манай улсад цар тахлын эсрэг тэмцэх үндэсний бодлого алга. Хотын захирагчид иргэддээ ижил мессежийг хүргэж чадахгүй байна” гэсэн юм.

Гэвч Ерөнхийлөгч Болсонаро хүмүүсийг гэртээ байхыг албадахгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын дөрвөн хувь нь вакцинд хамрагджээ.

Эх сурвалж:CNN

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 7 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 35 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18