Д.Гантулга: Оюутолгойн гэрээг сайжруулах тооцоолол чухал

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Оюутолгойн гэрээний хувь, эзэмшлийн заалтуудын тооцооллын загварыг олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулж буй  эдийн засагч Д.Гантулгатай тус загварынх нь талаар ярилцсан юм.

 

 - Оюутолгойн гэрээний Монголын талд ашигтай байх тооцооллыг энгийн байдлаар тооцож гаргасан талаар ярихгүй юу?

-Оюутолгойн гэрээг өөрчлөх эсвэл цуцлах зогсоох тухай ярьдаг  хэдий ч яг юуг нь өөрчлөх гээд байгаа  юм. Эсвэл зогсоохгүй гэж байгаа бол гэрээнд ямар өөрчлөлт оруулах юм гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой нэгдсэн ойлголтгүй байна.

Хэрэв гэрээг өөрчлөх тухай ярьж байгаа бол гэрээнд заасан тодорхой үзүүлэлтүүдийг ярих ёстой байх. Тэгвэл манай загварын тухайд хэд хэдэн үзүүлэлтийг өөрчлөх тооцооллыг гаргаж ирсэн нь онцлогтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой төслөөс олох орлогыг өөр өгөгдлүүдийн хувьд тооцоолж, харьцуулах зорилгоор санаачлан хийж энэ загварыг  гүйцэтгэсэн юм. Загварын үр дүнг абсолют утгаар ойлгохоос илүүтэй загварын параметрийг өөрөөр сонгосноос үүдэн Монгол Улсын Засгийн газрын орлого хэрхэн өөрчлөгдөхийг харуулах зорилгоор ашиглахыг биднийн  зүгээс зөвлөж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашиг авахгүй гэдэг мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ 34 хувьд ногдол ашиг  авахаас илүүтэй  АМНАТ буюу роялти авах хэлбэрт шилжүүлчихбэл яасан юм. Ингэснээр тухайн компани зардлаа ихэсгэж багасгах нь бидэнд хамаагүй амар болох юм. Тодруулбал, зардал бодохоос өмнөх дүнд нь одоо мөрдөгдөж байгаа хувиараа /таван хувиар/роялтигаа бодож авах тухай. Хоёрдугаарт, “Рио Тинто” “Оюутолгой”-д менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөрийг зургаан хувиар авдаг. Тодруулбал, Оюутолгойн бүх гаргасан зардал бүрээс зургаан хувиар бодож төлбөр авч байна. Бүр хөрөнгө оруулалт бүрээс төлбөр авдаг. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалт эд өрнөж байна. Энэ бүгдээс төлбөр авдаг. Тэгвэл үүнийг яагаад өөрчилж болохгүй гэж. Нөгөөтэйгүүр, бүх хөрөнгө оруулалт нь “Рио Тинто”-гоос гарч Монголын тал 34 хувьдаа зээл авч хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа ч яагаад хүүний татвар төлөх ёстой болох гэж.  Мөн “Оюутолгой”, “Рио Тинто”-гоос авч байгаа зээл болгон дээрээ 6.5 хувиар тооцож хүү бодож байна. Иймд гэрээг сайжруулъя гэж байгаа бол энэ хувьсагчдад анхаарал хандуулж өөрчлөх хэрэгтэй. Бид энэ хувьсагчдыг өөрчлөх байдлаар загвар тооцоолол хийсэн гэсэн үг.

-Тэгвэл  гэрээг  сайжруулах тооцоолол загвараа  тодруулна уу?

-Менежментийн зардлын төлбөрийг зургаа байсныг гурав эсвэл дөрвөн хувь болгох уу. Эсвэл Рио Тинтогоос авсан зээлийнхээ хүүг багасгах юм уу гэдэг хэлцлүүдийг хийх хэрэгтэй болж байгаа юм. Мэдээж бидний хүсэл бол бүх үзүүлэлтийг нь сайжруулчих юм бол манайд ашигтай. Харамсалтай нь бизнесийн хэлцэлд тийм боломж байдаггүй. Заавал хоёр талаа сонсож, хэлцэлд орж, хүлээн зөвшөөрөхөөс хамаарна. Хэрэв менежментийн зардлыг зургаа байсныг гурав болговол Монголын талд ямар ашигтай юм гэдгийг тооцож гаргах ёстой. Хэрэв гурав болговол өнөөгийн үнэ цэнээр бол Монголын Засгийн газар 4.7 тэрбум  ам.долларын ашиг авах буюу манай өгөөж 5.9 хувиар өсөх  жишээтэй. Түүнчлэн хувьцааны хөрөнгө оруулалтад манай Засгийн газар “Рио Тинто”- гоос зээл авсан байгааг дээр хэлсэн.  Энэ зээлийн хүү 6.5 хувь /libor +6.5 хувь/ 22 тэрбум ам.долларын өрөнд оруулна гэсэн тооцоог Засгийн газар танилцуулсан. Гэхдээ Монгол Улс хэрэв ногдол ашиг авах юм бол энэ өрөө ногдол ашгаараа хаагаад дуусах юм. Энэ тохиолдолд  манайх хүү төлөхгүй гэсэн гэрээтэй. Тэгвэл libor +6.5 хувийн хүүг libor +3.23 хувь болгох боломжтой. Яагаад  libor +3.23 хувь гэж тооцсон гэвэл “Рио Тинто”-гийн цаад хөрөнгө оруулагчид  санхүүжилтийн зардлаа libor +3.23 хувиар авсан учраас тэр. Үүгээр тооцож үзвэл Монголын Засгийн газрын авах ашиг 4.4 тэрбум ам.доллар буюу ашиггүй гэсэн үг. Тэгэхээр ийм загварыг гаргасны давуу талыг ашиглан  манай Засгийн газар  менежментийн төлбөрөө болон зээлийн хүүг бууруулах тооцооллыг хийх, үүнтэйгээ ноцолдох хэрэгтэй. Энэ хоёр тооцооллоор бол хоёулаа Монголын талд ашигтай байхаар хувилбар гарч ирж байгаа юм. Ийм тооцооллыг барьж хэлэлцээрийн ширээний ард Монголын ажлын хэсгийнхэн суух хэрэгтэй санагдана.

- Тэгвэл одоогоор давхар хүүний татварыг бууруулах тухай л ярих ёстой болж байна уу?

- Одоогийн урьдчилсан үр дүнгээр бол хамгийн эхэнд үр өгөөж өгөх тооцоолол бол давхар татварыг тухайлбал, Монгол Улсаас олж байгаа орлогын хүүний төлбөрийг 20 хувиар оруулж чадвал хамгийн ашигтай. Энэ мэтчилэн гэрээг сайжруулах, манайд ашигтай байх  тооцооллуудын загварыг хийгээд байна. Энэ тооцооллоор хүссэн хэн ч тоо хувийг өөрчилж хийж үзэх боломжтой. Үр дүнг өөр зорилгоор ашиглахад тохиромжгүй бөгөөд зориулалтгүй болохыг онцлоё.

Энэ загвар нь зөвхөн 2021-2051 оныг хамрах бөгөөд 2021 он хүртэлх хугацааны орлогыг багтаагаагүйг анхаарах хэрэгтэй.

- Оюутолгойн далд уурхайн санхүүжилт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Дубайн гэрээг цуцлахаар болсон гээд байна. Зардал нэмэгдсэн шалтгааны тооцооллыг хийж үзэв үү?

- Дубайн гэрээгээр далд уурхайн санхүүжилтийг тохирсон. Санхүүжилт нь 2015 оноос хийгээд явж байна. Цуцалсан тохиолдолд үр дүн нь юу юм. Тэртээ тэргүй цуцалсан байсан ч энэ төсөл үргэлжлээд явна. Тэгэхээр цуцалсан тохиолдолд дээр хэлээд байгаа менежментийн зардал буурах юм уу. Эсвэл цуцлахгүйгээр өсөх юм гэдгээ тодорхой болгох ёстой. Өнөөдөр далд уурхайн зардал 1.5 тэрбум ам.доллараар өсчихөөд байна. Энэ асуудал дээр анхаарлаа хандуулж бидний гаргасан энэ загвараар тооцоолж үзээд хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Тэгэхээр гэрээг цуцалснаар энэ гэрээ сайжирна гэсэн үг биш. Эсрэгээрээ сайжруулна гэвэл энэ мэт харьцуулсан тооцооллыг хийж ард түмэндээ үнэнийг танилцуулах хэрэгтэй. Түүнээс биш Монгол Улс ашиг авах нь хугацаа нь уртасаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэсэн танилцуулга буруу л даа. Хамгийн гол нь наймаа хийх гэж байгаа хүмүүс тооны машинаа бариад өөрт ашигтай эсэхээ тооцоолоод үнээ тохирдог шиг энэ загварыг бариад хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. 

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2021.3.10 ЛХАГВА № 46 (6523)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

5 цаг 27 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 51 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

7 цаг 23 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

7 цаг 47 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

9 цаг 1 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

11 цаг 31 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

16 цаг 17 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

16 цаг 17 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

16 цаг 17 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин