АНУ: Вакцинд хамрагдсан иргэд хэвийн амьдралдаа шилжинэ

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас 525  мянган иргэнээ алдсан Америк вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан иргэдээ хэвийн амьдралдаа шилжиж болно гэдгийг өчигдөр зарлалаа.Энэ тухай АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал асан Том Фриден “Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ удирдамж. Та хүүхдүүдээ тэвэрч болно. Үсчин орж, шүдээ үзүүлж, хүсэн хүлээж байсан бүхнээ хийх боломжтой” гэж  ярилаа.

Шинэ удирдамжинд вакцинд хамрагдсан хүмүүс нэг нэгнийдээ зочлохдоо маск зүүж, зай баримтлах шаардлагагүй. Вакцинд хамрагдаагүй ч шинж тэмдэг илрээгүй, эрсдэл багатай хүмүүс нэг нэгнийдээ зочилж болно. Вакцинд хамрагдсан хүн халдвартай хүнтэй ойртсон ч шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ өгч, тусгаарлагдах шаардлагагүй болох юм.Энэ шинэ журам Pfizer  болон Moderna вакцины хоёр тунг тариулснаас, Johnson & Johnson вакцины нэг тунг тариулснаас 14 хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Энэ тухай Доктор Леана Вен “Хэрэв та хоёр тун вакциндаа хамрагдсан бол соёл урлагийн үйл ажиллагаанд очиж, музей үзэж, хайртай хүмүүс рүүгээ зочилж, аялалаар явж, хүссэн бүхнээ хийж болно” гэв.

АНУ-д хэдийнэ 60 сая хүн эхний тунгаа, 30 гаруй сая хүн хоёр дахь тундаа хамрагджээ. Зун гэхэд энгийн амьдралдаа шилжихийн тулд Америк өдөрт хоёр сая гаруй хүнийг вакцинд хамруулж байна. Бүрэн хамрагдсаны дараа хэвийн амьдралдаа шилжинэ гэсэн журам нь вакцинд үл итгэгчдийг шийдвэрээ өөрчлөхөд хүргэж, сүргийн дархлааг хурдан тогтооход тусална гэж үзэж байна.

Техас, Миссиссиппи муж зоогийн газар, спорт заал, бараа нээж, маскгүй байхыг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Англид тархсан шинэ хувилбарын халдвар Флорида мужид хурдацтай нэмэгдэх вий гэдэгт санаа зовниж байна.

Эх сурвалж:CNN

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 43 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18