Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

 

Узбекистаны нийслэл Ташкентэд болсон "Гранд слам" тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Хумо нэртэй томоохон цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497 жүдоч очсны дотор Азийн шилдгүүд голлож байлаа. Энэхүү тэмцээн "Токио-2020" олимпийн оноо олгох төдийгүй нийт 154 мянган ам.долларын шагналтайгаараа томд тооцогдсон юм. Жиндээ түрүүлсэн тамирчинд 1000, дэд байрын тамирчинд 700, гуравдугаар байр эзэлсэнд нь 500 оноо олгов. Шагналын сан өндөр болохоор алтан медалв хүртсэн бөх 5000 ам.долларын шан авсан юм. Парист болох байсан нэг "Их дуулга" тэмцээн давхацсаны учир Европоос ирэх шилдгүүд цөөн байлаа.

Харин Японоос асар хүчтэй баг ирсэн юм. Тиймдээ ч хамаг жингийн тал хувь буюу долоон түрүүг тэд авч мөн төдий тооны алтан медаль авснаар багийн дүнгээр тасархай түрүүлсэн юм. Удаахь байрт нь манай улсын баг орлоо. Манайхан хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан юм. Амжилттай оролцлоо гэж хэлж болох л доо. Монголын баг 20 тамирчинтай оролцсон. Тэднээс тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг учраа бүхнээ арга мэх, ур чадварын илүүгээр давамгайлсаар алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа Ташкентийн тэнгэрт эгшиглүүлэв. М.Уранцэцэг гавьяат маань оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гайхамшигтай тамирчин. Нээрээ л тив, дэлхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэнээрээ Гиннесийн номд бичигдсэн юм шүү дээ. Энэ нь дэлхийн олон мянган тамирчдыг манлайлж яваа гэсэн үг. Сая Ташкентийн тэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. Өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онд "Гран при" тэмцээн энэ хотноо болоход мөн түрүүлж байв. Энэ тухайд М.Уранцэцэг "надад Ташкентийн дэвжээ ээлтэй байдаг юм" гэж ярьдаг.

Саяын тэмцээнд дэлхийн чансаагаар түүний өмнө бичигддэг зарим тамирчин ирсэнгүй ч оноолт чанга л байв. Хэсгийн аваргын төлөө Италийн Франчески Милани, Хагас шигшээд Сербийн Андре Стожа­диноваг илүүрхэн даваад алтан медалийн төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэж оноогоор ялж түрүүлэв.

Мөн тэр өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Ё.Басхүү нар жиндээ аваргын төлөө дэвжээнд гарсан ч ялагдснаар мөнгөн медалийн эзэд болов. Залуучуудын хувьд тун сайхан амжилт байлаа. Л.Сосорбарамын хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаагийн орыг залгаж гарч ирсэн хүн. Тэгвэл уг тэмцээний хоёр дахь өдөр Ташкентийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёр дахиа эгшиглэв. Тэр бөх хэний хэн байв гэвэл эрэгэтйчүүдийн 73 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар байлаа. Тэр Казахстаны тамирчин Смогуловтой алтан медаль булаалдаж дийлсэн юм. Хоёр жүдоч тун тэнцүүхэн байсан ч төгсгөлд нь Казахстаны тамирчин дүрмийн бус барилдаан хийснээр Ц.Цогтбаатарт ялалт өгсөн юм.

Манай баг  тамирчдын медалийн буухиа үүгээр дууссангүй ээ. Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэн болов. Харин дэлхийн аварга Д.Сумъяа, Саид Моллаей, ОУХМ Г.Хэрлэн нарыг медальд хүрэх болов уу гэсэн таамаг биелсэнгүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин