АНУ энэ сарын сүүл гэхэд 130 сая хүнээ вакцинжуулна

2021-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-д өнөөдрийн байдлаар 29.3 сая хүн COVID-19 халдвар авч, 527 мянган хүн амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тус улсын хувьд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, вирусын шинэ хувилбарууд улам хурдацтай тархаж байгаа нь олон нийтийн санааг хамгийн ихээр түгшээж байна. Үүнийг зогсоох, тархалтыг хумих цорын ганц арга зам нь вакцин гэдгийг Жо Байдены Засаг захиргаа зарлаад байгаа билээ.

АНУ-ын хүн амны гуравны нэгээс илүүг  энэ  сарын сүүлээр дархлаажуулахын тулд Moderna, Pfizer, Johnson & Johnson гэсэн компаниуд 130 сая хүнд шаарлагатай вакцин үйлдвэрлэхээр зорьж байна. Үүнээс Moderna компани энэ сарын сүүлээр 100 сая тунг, тавдугаар сарын сүүлээр болон долдугаар сарын сүүлээр тус тус 100 сая тунг нийлүүлнэ гэдгээ тус компанийн захирал, доктор Стефен Хоге мэдэгдлээ.

Харин Pfizer компани энэ сарын сүүлээр 120 сая тунг, тавдугаар сарын сүүлээр 80 сая тунг, долдугаар сарын сүүлээр 100 саяас илүү тунг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин нэг тун нь халдвараас хамгаалахаараа онцлогтой, өнгөрсөн долоо хоногт зөвшөөрлөө авсан Johnson & Johnson компани энэ сарын сүүлээр 20 сая тунг, долдугаар сард 100 сая тунг нийлүүлэх зорилго тавьжээ.

Дээрх компаниуд долдугаар сарын сүүлээр гэхэд 400 сая хүний вакцин үйлдвэрлэхээр зорьж байна. Үүнээс гадна дөрөв дэх вакцин болох AstraZeneca-д дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгох төлөвтэй байна. Хэрэв зөвшөөрөл олговол 30 сая тунг нэн даруй, дөрөвдүгээр сарын сүүлээр гэхэд 50 сая тунг үйлдвэрлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж:CNN

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

44 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18