Дональд Трамп, Меланиа нар COVID-19 эсрэг вакцинд хамрагджээ

2021-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп нар нэгдүгээр сард COVID-19 эсрэг вакцинд Цагаан ордонд байхдаа хамрагдсан гэж  Трампын зөвлөх даваа гаригт мэдээллээ. Гэхдээ хэдэн тун вакцинд хамрагдсан нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн Трамп ням гаригт Флорида мужид бага хуралд оролцох үеэрээ  дэмжигчдээ вакцинд хамрагдахыг уриалсан билээ. Тэрээр “Вакцины чанарт санаа зовнихоосоо илүү хүн бүр вакцинд хамрагдах нь чухал” гэж хэлсэн юм. Энэ нь албан тушаалаасаа бууснаас хойш түүний бодол эрс өөрчлөгдсөнийг илтгэж байна. Учир нь тэрээр ерөнхийлөгч байхдаа цар тахлын халдварыг үл тоож, маск зүүх, зай барихааас татгалзаж байсан билээ. Мөн Трамп Цагаан ордны эрдэмтдийн баг санал болгох хүртэл COVID-19 эсрэг вакцинд хамрагдахгүй гэж арванхоёрдугаар сарын дундуур мэдэгдэж байв.

Ийн вакцинд хамрагдсанаа зарлаагүй нь түүний өмнөх болон дараагийн Засаг захиргааныхаас ялгаатай байна. Учир нь шинэ ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар арванхоёрдугаар сард вакцинд хамрагдаж байгаагаа телевизээр шууд дамжуулсан юм. Мөн ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар вакцины аюулгүй байдалд итгэлтэй байгаа тул вакцинд хамрагдаж байгаагаа олонд нээлттэй зарлаж байв.

Эх сурвалж:CNN

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 25 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 53 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18