Өндөр өртөгтэй хагалгааг даатгалын сангаас хариуцдаг боллоо

2021-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэнээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл эхэлж буй бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэж байна. Тухайлбал, өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус Эрүүл мэндийн даатгалын сангаас шийддэг болж байна. 2021 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.

2021 оны 3 дугаар сарын  өдөр Сонгодо эмнэлэгт 4,5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх халагаа болов. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журамын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.

Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн  үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм. Гадаадын оронд хийгддэг өндөр төлбөртэй хагалгааг эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж давхар нээгдэж байгаа юм. Үүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчлэх учраас иргэн өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

10 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 28 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 56 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18