Д.ЦЭЦЭГ
Саяхан Брэд Питт сүйт бүсгүй Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киноны нээлтэд оролцож байхдаа халдлагад өртсөн гэнэ. Хосууд киноны нээлтийг хийсэн Эл Капитан театрын өмнөх улаан хивсний ёслолд оролцож, фенүүдтэйгээ зургаа даруулан гарын үсгээ зурж багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Энэ үед үзэгчдийн дунд зогсч байсан нэгэн залуу гэнэт хашлага давж Брэд Питт рүү дайрчээ. Брэд Питтийн бие хамгаалагч болон Лос Анжелесын цагдаа нар маш түргэн түүнийг барьж авсан байна. Азаар жүжигчин бэртэж, гэмтээгүй гэнэ. Харин цагдаа нар халдлага хийхийг оролдсон этгээдийг Виталий Сэдаюк гэгч байсныг тогтоожээ. Тэрээр Украйн улсын иргэн гэнэ.