Ч.ТУЛГА
“Х-ТҮЦ” продакшны царайлаг, нуруулаг гэгддэг жүжигчин А.Туяа хамтлагийн нөхдөө шоконд оруулав. Учир нь тэрээр таргалахаас хэзээ ч айдаггүй гэнэ. Тиймээс шокладад нугасгүй юм байх. Ямар сайндаа олон нийтийн үзвэрийн танхимд байн байн буфет рүү гүйж “Shocko Rosein” чихэр авчирч байв. Түүний амттанаас идсэн хамтлагийнхан нь “А.Туяа шоконд оруулчих юм байна л даа” гэж хошигнож байсан юм. Харин жүжигчин бүсгүй гоолиг, сайхан биенийхээ нууцыг хөдөлгөөн, дасгал гэж тайлбарлаж байна лээ. Хэрвээ А.Туяа шиг хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал хэдэн уут шокладтай чихэр идсэн ч сайхан харагдаж чадах нь бүсгүйчүүд ээ.