Австралийн Facebook хэрэглэгчид мэдээгүй хоцров

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Facebook өөрсдийн Австрали дахь хэрэглэгчдийн мэдээг хаажээ. Энэ пүрэв гарагаас эхлэн Австралид facebook мэдээ уншиж, энэ сайтаар “хэрэн тэнүүчлэх” боломжгүй гэсэн үг юм.

Үүнээс гадна гадаадад байгаа facebook хэрэглэгчид Австралийн хэвлэл мэдээллийн материалыг олж үзэх боломжгүй болжээ.

Австралийн Засгийн газраас Facebook, Google зэрэг томоохон интернет компанийг мэдээ оруулахдаа төлбөр төл гэж шаардаснаас уг сүлжээнийхэн ийм шийдвэр гаргасан байна.  

Пүрэв гарагаас эхлэн Австралийн facebook хэрэглэгчид уг сүлжээгээр дамжуулан хэвлэлийн мэдээллийг унших боломжгүй болжээ. Уг сүлжээ мөн Засгийн газрын хэд хэдэн интернет хуудсыг, тэр дундаа анагаахын, онцгой  байдлын хариу арга хэмжээ авах агентлагийг блоколжээ. Гэхлээ дараа нь уг компани алдаа гаргасан байна гэдгээ хэлсэн байна. Австралийн Засгийн газар facebook-ийн энэ үйлдлийг шүүмжлээд, “Эдгээр дижитал аваргууд зах зээлийн асар их хүчээ харууллаа” гэсэн байна.

Сая сая дагагчид

Австралийн төрийн сангийн тэргүүн Жош Фриденберг хэлэхдээ мэдээг хориглох нь “Орон нутгийн иргэдэд их том үр дагавартай” гэллээ. Сар бүр Facebook-ийг 17 сая Австраличууд ашигладаг. Австралийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох АВС, Sydney Morning Herald, The Australian зэрэг нь хэдэн сая дагагчтай. Фриденбергийн хэлснээр, Засгийн газар facebook-ээр мэдээний контент ашигласнаар мөнгө төлдөг болох хуулийг угаасаа батлах хэвээрээ байна. Гэхдээ энэ сүлжээ Австралид үргэлжлүүлэн ажиллаж байхыг хүсэж байгаа гэдгээ мэдэгдлээ. “Өнөөдрийн үйлдлийг зөвтгөх арга байхгүй, тэд алдаа гаргаж байна” гэж нэмж хэллээ.

Урьд нь Google-ээс мэдэгдэхдээ, хэрвээ Австралид ийм хууль батлагдвал хайлтын сайтаа хаана гэж айлгажээ. Гэвч сүүлийн өдрүүдэд бодлогоо өөрчлөн, Австралийн  томоохон 3 хэвлэлийн газартай мөнгө төлөх гэрээ хийжээ. Google мөн Руперт Мердокийн News Corp медиа-корпорацитай тэдний материалыг ашиглаж байгаадаа мөнгө төлөхийг зөвшөөрчээ.

Австралийн Засгийн газар технологийн компани нь уламжлалт хэвлэлийн орлогыг бууруулж байна гэж үзэж байгаа юм.  Одоо бизнесээ интернэтээр сурталчлахад 100 австрали долларын 81 нь Facebook, Google компаний орлого болдог байна.

Facebook-ийн зүгээс тайлбарлахдаа, Австралийн Засгийн газар “бидний хэвлэлийхэнтэй харьцдаг харьцааг ойлгохгүй байна. Бид хүнд сонголттой тулгарлаа. Энэ харьцаагаа үл тоомсорлон хуулийг дагах уу? эсвэл Австрали дахь бидний хэвлэлийн контентыг хаах уу? Бидэнд хэцүү байгаа ч, бид сүүлчийн хувилбарыг сонголоо” гэжээ. Facebook-ээс мэдэгдэхдээ өнгөрсөн жил тэд хэвлэлийхэнд 407 сая австрали долларын (316 сая америк доллар) ашиг олоход нь тусалсан, өөрсдөө тэд мэдээнээс маш бага орлого олдог гэжээ. 

Эх сурвалж: www.bbc.com

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин