2022 оны өвлийн олимпод саад болох гэсэн хүмүүс үүндээ харамсах болно гэж Хятад улс санууллаа

2021-02-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-АНУ нь Хятадын Засгийн газрыг юу ч гэж буруутгаж байсан ч Бээжин Олимпийн тоглолт хийхэд бэлэн байна-

Бээжинд Өвлийн Олимп болоход нэг жилийн хугацаа үлдээд байгаа. Харин үүнийг тойрсон улс төрийн тулаан улам чангарсаар. АНУ-ын хэсэг сенатч ОУОХ-дхандан Хятадад тоглолт зохион байгуулахыг хориглохыг шаардсан тогтоол хүргүүлээд байгаа. Английн  парламентын хоёр гишүүн өөрсдийн тамирчдаа оролцохгүй байхыг уриалан дуудав. Үүнд хүний эрхийг хамгаалах 180 гаруй баг нэгдээд байгаа. Хятадын ГХЯ-ы төлөөлөгч тоглолтын бэлтгэл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээн тайван тайлбар хийв. Гэвч Хятадын коммунист намаас гаргадаг сонин оролцогчид бойкотловол хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлжээ. 

Хятадын хувьд хамгийн том аюул бол АНУ нь Шиньжаан дахь хүний эрх зөрчигдөж байгаа талаарх буруутгаж байгаа явдал юм. Тэнд геноцид явагдаж байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майкл Помпео хэлжээ. 

Төрийн департаментын шинэ дарга Энтони Блинкен мөн ийм байр суурьтай байгаагаа баталсан. 

НҮБ-ээс геноцидыг санаатайгаар үндэстэн, угсаатан, шашны бүлгийг бүрэн болон хэсэгчлэн устгахыг хэлнэ гэсэн ангилал байдаг. CNN агентлагийн мэдээлснээр,АНУ ингэж буруутгаснаар шууд тоглолтыг хориглож чадахгүй ч, Хятадтай холбоотой бүхэнд нөлөөлнө гэж үзэж байна. 2022 оны хоёрдугаар сард болох өвлийн Олимпод ойролцоогоор 90 орон тамирчдаа илгээнэ. Америкийн баг оролцох эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч Америкчууд энэ улсыг ингэж буруутгаж байхад тамирчид нь оролцвол Вашингтон хүний эрхийг үнэхээр хамгаалдаг эсэхд эргэлзээ төрөх юм. 

Бээжинд геноцидод буруутгаж байгааг ичгүүргүй худал зүйл хэмээн мэдэгдэв. Тэдний баталж байгаагаар Шиньжаанд баримталж байгаа бодлого нь тэнд байгаа эсктремист радикал санааг ард түмэн дунд түгээхээс урьдчилан сэргийлэх, ядуурлыг даван туулахад чиглэсэн хэмээв. Гэсэн хэдий ч ганцхан Америк, Англи биш мөн Австрали, Канадын улс төрчид Бээжинд тамирчдаа явуулахгүй талаар ярьж эхлэв. Гэхдээ улс орноо төлөөлж оролцож байгаа нэг ч спортын байгууллага Олимпод оролцохгүй гэж мэдэгдээгүй байгаа билээ. 

Америк болон бусад улс Хятадад болох тэмцээнийг бойкотлох онцгой хүсэл алга гэж цагаан ордны төлөөлөгч Жен Псаки хэлсэн хэмээн Guardian мэдээлж байна. Тэрээр хэлэхдээ Вашингтон Олимпын тоглолтын талаарх төлөвлөгөө хэлэлцэгдээгүй хэмээв. 

CNN ОУОХ-той холбогдон асуухад Хятадын Засгийн газраас Олимпийн Хартийг мөрдөж ажиллана гэдгээ мэдэгдсэн гэв. Тоглолт болох тухайн улсын ҮОХ эрхээ авах нь ОУОХ нь тэр улсын улс төрийн бүтэц, нийгмийн нөхцөл, хүний эрх хангагдаж байгаа эсэх талаар санал нийлж байна гэсэн үг биш юм гэж Америкийн телевизд ОУОХ мэдээлжээ. 

Ямартай ч бойкотлох уриа давтагдана хэмээн идэвхтнүүд үзэж байна. Түвдийн асуудал хариуцсан олон улсын сүлжээний захирал Мэнди Маккоун хэлэхдээ тоглолтыг цуцлаж чадахгүй бол тэдний байгууллага дипломат бойкот арга хэмжээ авна хэмээв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тамирчид тэмцээнд оролцоно, харин дэлхийн удирдагчид Олимпийн тоглолтод ирэхгүй гэсэн үг юм байна. 

Олимпийг тойрсон улс төрийн маргаан анх удаа үүсч байгаан биш. Гитлерийн удирдлага дор 1936 онд Берлинд болсон тоглолтыг бойкотлох уриалга гарч байсан. 1976 онд Монреальд болсон тоглолтыг Африкийн 20 гаруй орон бойкотлосон. Учир нь тухайн үед апертейдын дэглэмтэй өмнөд африкийн улсад Шинэ Зеландын регбигийн тамирчид тоглолт хийсэн шалтгаантай байсан. 

Хүйтэн дайны үед АНУ, түүний холбоотнууд Москвад болсон тоглолтыг бойкотлож байсан. Харин ЗХУ нь Лос-Анжелест болсон Олимпын тоглолтыг бойкотлож байжээ.  Гэхдээ 1992 оны өвлийн Олимпоос хойш бойкот болоогүй байна. 

Тоглолтыг хамгаалхын тулд Хятад улс ямар арга хэмжээ авах бол? Бээжингийн Global times сонин бичихдээ хятад ноцтой дуудлагатай тулгарлаа гэв. Бойкот өдөөх нь муу санаатай үйлдэл бөгөөд жигшмээр зүйл билээ. Олимпын хөдөлгөөнийг хагалах гэсэн цөөхөн эстремист хүч бол- хүн төрөлөхтний эсрэг дайсан. Тэдний хуйвалдаан бүтэхгүй. Гэхдээ ямар нэгэн улс Бээжингийн Олимпийг бойкотловол Хятад улс хариуг нь хатуухан өгнө. Хангалттай нөөц бий. Хятадын уг хэвлэлд гарсан нийтлэл товчхондоо иймэрхүү. Уг сэтгүүлийн ахлах редактор Ху Сижинь өөрийн Twitter хуудаснаа Хятад улс өөрийн дайснаа хориг аргын тусламжтайгаар шийтгэнэ хэмээн тайлбарлажээ. 

Алс Дорнод Судлалын Хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, академич Алексей Маслов “НГ”-д өгсөн ярилцлагадаа “Олимпийн тоглолтыг бойкотловол хорин арга хэмжээ авах асуудал анх удаа яригдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, олон оронд Хятадаас ирдэг бараанд үнийн өсөлт оруулах. Зарим нэг Америкийн сенатуудад хориг арга хэмжээ авч болох юм. Хятад дахь АНУ-ын болон бусад улсын компануудад үйл ажиллагааг нь хязгаарлах байж болох юм. Олимпын эсрэг олон орон нэгдэхгүй байлгүй дээ. Гэхдээ АНУ үүнийг Хятадад дарамт үзүүлэх гэж мэдээллийн чиглэлээр ашиглах болно”. 

Эх сурвалж: www.ng.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин