Алексей Навальныйг анх эмчилсэн эмч нас баржээ

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордсоных нь дараа эмчилж байсан эмч өчигдөр нас баржээ. Тодруулбал, Сибирийн Омск хотын яаралтай тусламжийн эмнэлгийн ерөнхий эмнэлгийн орлогчоор ажиллаж байсан 55 настай  эмч Сергей Махсимишн пүрэв гаригт гэнэт нас барсан гэж тус эмнэлэг мэдээлсэн байна. Ингэхдээ үхлийн шалтгааныг дурдаагүй байна.

Тус эмнэлэг “Омскийн Анагаах ухааны их сургуулийн тэнхимийн туслах багш, анагаах ухааны доктор, яаралтай тусламжийн №1 эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн ерөнхий эмчийн орлогч Максимишн Сергей Валентинович гэнэт таалал төгссөнд би үнэхээр их харамсаж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Харин Навальныйгийн штабын ларга Леонид Волков “Сергей Максимишн бол Навальныйг комд орсон үед нь эмчилж байсан тэргүүлэх эмч юм. Навальныйгийн биеийн байдлыг хамгийн сайн мэддэг байсан хүн. Гэхдээ Оросын эрүүл мэндийн тогтолцоо муу учир түүний насны эмч нар гэнэт нас барах нь түгээмэл зүйл. Тиймээс түүний үхлийн шалтгааныг тодорхойлох мөрдлөг явуулна гэдэгт эргэлзэж байна” гэж ярилаа.

Навальный Сибирээс Москва руу явж байхдаа замдаа бие нь муудаж Омск хотьн түргэн тусламжийн эмнэлэгт наймдугаар сарын 20-нд эмчлүүлсэн билээ. Үүний дараагаар Германы Берлин рүү шилжиж, тэндээ таван сар эмчлүүлсний дараа эдгэрсэн юм. Харин эх орондоо буцаж ирээд баривчлагдаж, 3.5 жилийн хорих ял сонсоод  байгаа юм. Навальный өөрийг нь “новичок” хэмээх бодист хордуулсан хэрэгт Оросын аюулгүй байдлын алба болон Путинг буруутгасан  ч Кремль удаа дараа няцаасаар байна.

Эх сурвалж:CNN

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 21 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 34 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 40 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 41 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18