Мьянмар:Шударга бус төрийн эргэлтийг хэдэн хүн эсэргүүцэж байгааг бид харуулах ёстой

2021-02-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийн дарангуйллааас ардчилсан дэглэмд шилжээд буй Мьянмар улсын төрийн эргэлт энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан үйл явдал байв. Тус улсад үүссэн нөхцөл байдалд хамгийн их ач холбогдол өгч байгаа нь Америк юм. АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс ардчиллыг эрхэмлэж, Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи тэргүүтэй удирдагчдыг суллахыг шаардсан мэдэгдэл удаа дараа гаргасан юм. Тухайлбал, 15 гишүүнтэй АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөл “Хүчирхийллээс ангид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцолцоо болон хууль ёсыг хүндэтгэх хэрэгтэй” гэж пүрэв гаригт мэдэгдсэн юм. Түүнчлэн тус улсын эсрэг хориг арга авах талаар хэлэлцэж байгаа гэж Жо Байдены аюулгүй байдлын зөвлөх мэдэгдлээ.

Мьянмар улсад арванэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чи-гийн нам ялалт байгуулсан. Гэвч энэ ялалтыг хууль бус,саналыг луйвардсан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Энэ зөрчил эрчээ авч, цэргийн хүчнийхэн даваа гаригт удирдагчдыгаа баривчилж, төрийн эрхийг армийн командлагч Мин Аун Хлайн аваад байгаа билээ. Нобелийн энх тайвны шагналт, Мьянмарын төмөр хатагтай гэдгээрээ дэлхий нийтийн танил болсон Аун Сан Су Чигийн гэрт цагдаа нар нэгжлэх хийхдээ хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй радио станцыг илрүүлснээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Төрийн эргэлттэйгээр холбоотойгоор тус улсын эдийн засгийн байдал хүндэрч магадгүй байна. Тухайлбал, Японы ундааны толгой компани “Kirin Holdings” холбоогоо цуцалснаа зарлав. Мөн цэргийнхэн төрийн эрхийг авахаас хэдхэн хоногийн өмнө Мьянмар руу цар тахлын тусламж болгон 350 сая ам доллар  шилжүүлсэн олон улсын валютын сан гишүүнчлэлийн байдлаас шалтгаалан шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэв.

Даваа гаригаас хойш хүний эрхийг дэмжигч, хууль тогтоогч тэргүүтэй 140 хүнийг баривчилсан гэж Мьянмарын улс төрийн хоригдлуудад туслах хорооноос (AAPP) мэдэгдлээ. Төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссан гэсэн шалтгаанаар өчигдөр дөрвөн хүн баривчилсны нэг нь өсвөр насны хүүхэд байжээ. Энэ талаар цэргийн дэглэмийг эсэргүүцэгч Мин Ко Найн “Харанхуйд гэрэл гялалзаж байна. Шударга бус төрийн эргэлтийг хэдэн хүн эсэргүүцэж байгааг бид харуулах ёстой” гэв. Түүнчлэн тус улсад Facebook ашиглахыг ням гариг хүртэл хоригложээ.

Эх сурвалж:Reuters

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18