ОХУ, Герман, Европын холбоо эрчим хүчний бодлогоо тодорхойлж чадна

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Берлинд суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Нечаев “ОХУ, Герман, Европын холбоо эрчим хүчний бодлогоо гадны хөндлөнгийн оролцоо, зааваргүйгээр тодорхойлж чадна. Мөн үр өгөөжтэй хамтын ажиллагаанд суурилсан 50 гаруй жилийн туршлагатай” гэж “Норд стрим-2” хийн хоолойн төслийн талаар дурдахдаа Германы “Берлинер Зейтунг” сонинд ярьжээ. Тэрээр “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын үед сүрдүүлэг, хориг тавих, дарамт үзүүлэх замаар энэ төслийг зогсоохыг зорьж байсан нь хууль бус оролдлого” гэж дүгнэсэн байна. Мөн одоогийн ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар тэдний хөршүүд болон худалдааны үндсэн зарчмуудыг хүндэтгэж үзнэ гэж найдаж байна гэв. Сергей Нечаев “Хийн хоолойн төсөл нь Герман болон Европын хэрэглэгчдийн сонирхолтой холбоотой. Мөн эрчим хүчийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна Германы эрчим хүчний аюулгүй байдал ногоон эрчим хүчинд шилжсэнээр нэмэгдэнэ” гэж онцолжээ. Хэрэв энэ төслийг хойшлуулж зогсоовол зөвхөн тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө оруулалтыг алдана гэсэн үг биш. Мөн гарын үсэг зурсан гэрээний үнэ цэнд итгэж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг багасгана. Түүнээс гадна сөрөг үр дагаварт хүргэх болон тэдний хувийн сонирхлоо хангахын тулд улс төрийн болон протекционист арга хэмжээг хэрэгжүүлэх хүслийг дэмжих болно гэж ярьжээ. Тэрээр “ОХУ-ын байгалийн хийний улмаас Европын хараат байдал нэмэгдэж байна гэж мэдэгдсэн нь үндэслэлгүй мэдэгдэл юм. Олон ханган нийлүүлэгч, хангамж нийлүүлэх сувгууд байдаг. Гэхдээ хэн нь ч монополь эрх тогтоогоогүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 21 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 34 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 40 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18