С.САРУУЛ
ЭХЭМҮТ-д дөрвөн настай хүү соронз залгисан хэмээн иржээ. Соронз ходоодны хоёр газар, дээд гэдэсний гурван газрын завсар хавчигдаж, ходоод, дээд гэдэс цоорсон байсанд мэс засал хийсэн байна. Мэс заслаар 56 ширхэг соронз гарган авсан байна. Тиймээс эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn