Ерөнхийлөгчийн сонгуульд П.Порошенко ялалт байгуулав

2014-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Уржигдар Украинд болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд тэрбумтан Петр Порошенко ялалт байгуулсан байна. Сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлсэн урьдчилсан дүнгээс харахад Петр Порошенко нийт сонгогчдын 54.5 хувийн санал авч тэргүүлжээ. Ингэснээр тэрээр эхний шатанд ялалт байгуулж, Украины шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа олон нийтийн өмнө гарч хэлсэн үгэндээ Петр Порошенко “Дайныг нэн даруй зогсоож, Украинд энх тайван тогтооно” гэжээ. Түүнчлэн тэрээр Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад буй зүүн мужуудад очихоо амласан аж. Порошенко Киев Крымд болсон санал асуулга болон хойгийг Оросын тал авсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд, украинчууд Европтой нэгдэх замыг сонгож авсныг цохон тэмдэглэжээ. 

Петр Порошенкогийн гол  өрсөлдөгч, Ерөнхий сайд асан Юлия Тимошенко урьдчилсан дүнгээр ердөө 13.13 хувийн санал авчээ. Мөн гурван нэр дэвшигч есөөс бага хувийн санал авсан дүнтэй байна. Радикал намын тэргүүн Олег Ляшко  8.49, Иргэний намын тэргүүн Анатолий Гриценко 5.47, Бүс нутгийн намын гишүүн асан Сергей Тигипко 5.09 хувийн санал авч удаалжээ. Энэ удаагийн Украины Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт 23 нэр дэвшигч өрсөлдсөн аж.

 

ПЕТР ПОРОШЕНКО ГЭЖ ХЭН БЭ?

Украины шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Петр Порошенко 1965 оны есдүгээр сарын 26-нд Болград хотод төржээ. 1989 онд Киевийн их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр дүүргэсэн. Жүдо бөхөөр спортын мастер цолтой. 1993 онд нөхөдтэйгээ нийлэн чихрийн дампуурсан үйлдвэрийг авч, нэгтгэн “Укрпроминьвест” нэртэй компани байгуулж байжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь Украины шоколадны томоохон үйлдвэр “Рошен” юм. “Рошен” группийн худалдааны цэвэр ашиг өнгөрсөн онд 1.276 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Шоколадны үйлдвэрлэлд гаргасан амжилт нь түүнд “Шоколадны хаан” хэмээх хочийг авчирсан юм. 1998 онд Винницка мужаас бие даан нэр дэвшиж, улс төрд хөл тавьжээ. 2002 онд парламентын төсвийн байнгын хорооны дарга, 2005 онд Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв. 2007-2012 онд Украины төв банкны удирдах зөвлөлийн тэргүүн, 2009 онд Украины Гадаад хэргийн сайд, 2012 онд Украины Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашсан. 2013 онд “Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад Украинд долдугаарт бичигдсэн.

 

ВИТАЛИЙ КЛИЧКО КИЕВИЙН ЗАХИРАГЧ БОЛНО

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Украины нийслэл Киев хотын оршин суугчид захирагчаа давхар сонгов. Киевийн захирагчийн сонгуульд Петр Порошенкогийн хамтран зүтгэгч, нэрт боксчин, “Удар” намын тэргүүн Виталий Кличко ялалт байгуулжээ. Түүний төлөө сонгогчдын 57.4 хувь нь саналаа өгсөн байна. Түүний гол өрсөлдөгч Майданы идэвхтэн Леся Оробец 10.3, Киев хотын одоогийн дарга Владимир  Бондаренко 8.2 хувийн санал авчээ. Киев хотын захирагчийн сонгуульд нийт 19 хүн өрсөлдсөн байна. Виталий Кличко Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан ч тэрээр Петр Порошенког дэмжиж нэрээ татаж авсан билээ.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 18 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 40 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 49 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 59 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 50 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 8 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 34 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 34 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин