Оросын залуу үеийнхний шаардлага “Путин зайл”

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Б.ДОЛЖИНЖАВ

 

Ганцхан өдрийн дотор дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж болохыг сүүлийн хэдэн өдрийн жагсаал, үймээн бидэнд харууллаа. Аль улсад нь жинхэнэ ардчилал ноёлж, алинд нь дарангуйлсан, иргэдийнхээ эрх чөлөөг хаасан, харгис төр ноёрхож буйг АНУ болон ОХУ-д өрнөсөн жагсаал илчиллээ. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал тус улсад бямба гаригт эхэлсэн. Хэдэн мянган хүнийг хамарсан жагсаалыг хүчээр тараахын тулд цагдаа нар өчигдрийн байдлаар 3000 гаруй иргэнийг баривчилжээ.  “Ройтерс” агентлагийн мэдээлснээр 40 мянга гаруй хүн Москвад жагссанаас 1200-г нь баривчилсан байна. Толгой нь хагарсан, нүцгэн шахам эр болон залуухан эмэгтэйг ч хүчээр баривчлан, зарим жагсагчийг цагдаа нар бороохойгоор зодож буй эмгэнэлтэй дүр зургууд дэлхийн хэвлэлүүдээр хөврөв. Жагсаал эхлэхээс өмнө хатуу арга хэмжээ авахаа анхааруулж байсан Оросын эрх баригчид “амлалтаа” биелүүллээ.

Алексей Навальны эмчлүүлж байгаад энэ сарын 18-нд Германаас буцаж ирэхэд нь баривчилж,  30 хоног хорихоор болсон юм.  Өсвөр, залуу үеийнхнээс эхлээд ахмадууд хүртэл нэгдэн 100 гаруй хотод жагссан бөгөөд “Навальнийг чөлөөл” , “Путин зайл” гэсэн лоозон барьжээ. Энэ үеэр 53 настай жагсагч Сергей Радченко “Би айгаад дуугүй суухаас залхаж байна. Тиймээс өөрийнхөө болон Навальнийгийн төлөө бус хүүгийнхээ ирээдүйн төлөө жагсаж байна” хэмээн “BBC”-д ярьжээ. Навальнийгийн дэмжигчдийн бэлтгэсэн ерөнхийлөгч Путины эзэмшлийн далайн эрэг дээр орших тансаг ордны тухай бичлэгийг нь 65 сая гаруй хүн үзсэн нь жагсаалын хүрээг хамрахад нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна.

Англи болон АНУ-ын эрх баригчид тайван жагсагчдын эсрэг хүчирхийлэл ашигласныг буруутган, энэ үйлдлийг харгис хэмээж олон улсын хүний эрхийг дээдэлж жагсагчид болон Навальнийг суллахыг шаардлаа. Харин Европын холбооны Гадаад бодлогын нарийн бичгийн дарга Хосеп Боррел жагсаалын талаар тус хороо өнөөдөр хэлэлцэхийг мэдэгдээд байна. Тэрээр “Олныг хамарсан хууль бус баривчилгаа, хүч хэрэглэсэн үйлдэл болон утас, интернэтийн сүлжээг хаасанд би харамсаж байна” гэж ярилаа. ОХУ-ын иргэд олон жилийн дарангуйллын нийгмийг өөрчилж чадах эсэхийг нь дэлхий чих тавин хүлээж байна.

 

COVID-19: Нийлүүлэлтээс шалтгаалан Англи вакцины хоёр дахь тунг хойшлууллаа

Цар тахлын эсрэг “Pfizer” вакцины хоёр дахь тунг тарих хугацааг 12 долоо хоногоор хойшлуулсан Английн шийдвэр маргаан дагууллаа. Тус улсын хувьд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулаад байгаа билээ. Үүнээс 21 хоногийн дараа хоёр дахь тунг тарих байсан юм. Гэвч вакцины нийлүүлэлтээс шалтгаалан илүү олон хүнийг хамруулахын тулд хугацааг хойшлуухаар болжээ. Энэ талаар Английн эмийн холбооны доктор Чаанд Нагпаул  “Англи гэлтгүй дэлхийн олон орон COVID-19-ийн эсрэг вакцины хангамж гэсэн асуудалтай тулгарлаа. Улс бүр бүх хүн амаа халдвараас хамгаалахыг хүсч байна” гэж ярьжээ. Өнөөдрийн байдлаар таван сая гаруй англи хүн вакцины эхний тундаа хамрагдаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18