А.Ууганбаяр: Цахим сургалтыг зөв менежменттэй явуулбал үр дүнтэй

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Х.ОЮУНБОЛД

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Орчлон” олон улсын сургуулийн гүйцэтгэх захирал А.Ууганбаярыг урьж ярилцлаа.

Цахим сургалт гэдэг үгийг 1999 оноос технологийн салбарт хэрэглэж эхэлсэн

-Ерөнхий боловсролын сургуулиуд, их, дээд сургуулиудын сурагч, оюутанд цар тахлаас шалтгаалан хичээл, сургалтыг цахимаар зааж эхэллээ. Гэхдээ зөвхөн ганц боловсролын салбарт ч биш албан байгууллагууд хүртэл цахимаар үйл ажиллагаагаа явуулдаг болж байна. 1999 оноос цахим сургалт гэдэг үг хэллэг технологийн  салбарт хэрэглэгдэж эхэлсэн байдаг юм.

Харин 2000 оноос бизнесийн байгууллагууд анх удаа нэвтрүүлснээс хойш ерөнхий боловсрол, их, дээд сургуулиуд тодорхой хэмжээнд хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан. Гэвч цар тахлаас үүдээд өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хөл хорио тогтоосон нь гэнэтийн явдал байсан гэж хэлж болно. Хэдийгээр бэлтгэлтэй байсан ч гэнэт эхэлсэн учраас хүмүүс үүссэн нөхцөл байдлыг хүлээн авах, уян хатан байдлаар хандах шаардлага гарсан. Гэхдээ цахим сургалт явагдаж эхэлснээр их том давуу талуудыг олгож эхэлж байна гэж харж байна. Тухайлбал, технологийг амьдралд хэрэглэж сурч байна. Үүнтэй холбоотой хил хязгааргүй мэдээ мэдээллийг авч чаддаг боллоо.

Сүүлийн үед болж байгаа боловсролын салбартай холбоотой хурал зөвлөгөөнийг авч үзэхэд орон нутгийн багш нар Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр болж байгаа сургалтад илүү зардал гаргалгүйгээр хамрагдаж байна. Мэргэшүүлэх, сургалтад хамрагдсанаар заах арга зүйгээ сайжруулах, нэмж баяжуулах, интеграц хийж хичээлээ заах олон боломж байгааг харууллаа. Боловсролын салбарын хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зөвлөгөөнүүдэд интернэт сүлжээтэй бол орон нутгаас оролцож болж байна. Ингэснээр боловсролын салбарын байгууллагууд тодорхой хэмжээний хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг их хийлээ. Тухайлбал, сервер нэмж худалдаж авах, өргөтгөх, программ хангамжаа хөгжүүлэх, видео контентийг чанартайгаар бэлтгэх гэсэн хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж болно. Энэ нь цахимжиж байгаагаараа гэнэтийн боловч нөгөө талаараа их том сорилт, давуу тал. Мөн Боловсролын яамнаас зохион байгуулсан теле хичээл болон бусад цахим сургалт боловсролын салбарт цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй. Хэн ч хэзээ ч хүссэн үедээ Монгол Улсын сайн багшийн хичээлийг үзэх боломжтой гэдгийг харуулсан чухал алхам гэж дүгнэж байна.

Багш мэргэжилтэй ч программ хангамжийг судалж, туршлагажснаар нэмэлт орлого олох боломжтой

-Давуу тал олон бий. Сурагчдын хувьд цахимаар суралцсанаар суралцахад хил хязгаар байхгүй гэдгийг утгаар нь мэдэрч байна. Хүссэн мэргэжлээ эзэмшихээс гадна давхар мэргэжлийг өөрөө судалж олж авч болно. Ингэснээр нэмэлт орлоготой болох боломж бүрдэж байна. Тухайлбал, Солонгосын http://www.alba.co.kr ажлын байр олгодог цахим хуудас байдаг. Веб программист авах ажлын байрны сонгон шалгаруулалт дээр боловсрол гэдэг дээр “Хамаагүй” гэсэн үг байх жишээтэй. Энэ нь багш мэргэжилтэй ч нэмэлтээр программ хангамжийг судалж, туршлагажснаар нэмэлт орлого олох боломжтой юм. Хамгийн том давуу тал бол цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хэн ч, хэзээ ч хүссэн үедээ тухайн агуулгыг нөхөж үзэх, хүн болгоны мэдээлэл хүлээн авах чадвар ялгаатай байдаг. Үүндээ тааруулж олж авсан мэдлэгээ бататгах, нэмэлт материалуудыг ашиглах юм. Сул тал гэвэл мэдээж амьд харилцаа, хүрэхүй байж чаддаггүй. Энэ бол нийгмийн харилцааны чухал хэсгийн нэг мөн. Цар тахлаас үүдээд гэнэт цахим сургалт явагдаад ирэхээр эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд нь нэг тийм эзэнгүйдсэн мэдрэмж төрж эхэлсэн нь олон ярилцлагын үед илэрч байсан. Гэхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нээс хойш харьцангуй гайгүй байна гэж хэлж болно.

Энэ дээр би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Үүнтэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг хийжж байгаа. COVID-19 үргэлжилсэн хугацаанд сургалт явсан хугацааг бодвол яг хоёр улирал сургалт цахимаар явсан. Харин энэ өвчний хоёр дахь давалгаа эхлэхэд сар гаруй хугацаанд цахимаар сургалт өгсөн. Энэ хугацааг нийлүүлээд үзвэл тав хүрэхгүй сарын л асуудал юм. Тиймээс таван сар цахимаар сургалт олгосныг яарч үнэлгээ дүгнэлт хийхийг буруу гэж үзэж байна. Ялангуяа, боловсрол чинь ерөнхий боловсролын сургуулийн I-XII анги гээд 12 жилийн залгамж холбоо дээр үндэслэгдэж явагддаг. Гэтэл зөвхөн нэг эсвэл таван сарын үйл ажиллагааг нь ялгаж аваад дүгнэлт өгөөд нийгэмд янз янзын хэлэлцүүлэг явуулаад байгааг түргэдэж байна гэж харж байна. Тухайлбал, өнгөрсөн оны нэг улиралд цахимаар сурсан зургадугаар анги төгсч байгаа сурагчдыг авч үзье. Тэд хичээлээ есдүгээр сард хэвийн эхэлсэн. Тэр үед цахимаар орж байсан хичээлдээ дүн шинжилгээ хийгээд явж байсан. Сая үүнийг нөхөхийн тулд арванэгдүгээр сарын 11 хүртэл их ачаалалттай ажилласан.

Багш нар ч сайн мэддэг. Сурагчиддаа олгож чадаагүй нэг сарын боловсролыг нь олгохын тулд загасчны морь усгүй гэгчээр ар гэр, үр хүүхдээ хаяад ажилласан. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар өнгөрсөн оны нэг улирал, энэ хугацааны нэг сарын мэдлэгийг нь нөхөөд олгочихно. Харин танхимын сургалттай харьцуулалт хийхэд төвөгтэй. Дээрээс нь цахим сургалтын үр дүн XII анги төгссөний дараа их, дээд сургуульд орох босгон дээр очиж үнэлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр залгамж тогтолцоогоороо сургуульд сураад явж байгаа тохиолдолд нөгөө багш нар чинь үүнийгээ мэдэж байгаа. Тиймээс хичээлийг нөхөж олгох уртасгасан хугацаагаар бүрэн хийх боломжтой дүр зураг харагдаж байгаа юм.

 

Зөв менежменттэй явуулбал их үр өгөөжтэй сургалт

-Мэдээж танхимын болон цахим сургалт ялгаатай. Хүн өөрөө нийгмийн харилцаанаас их хамаардаг. Тухайлбал, хоорондоо ярилцаж, өөрсдөөсөө сурч, үлгэр жишээ авч өөрийгөө хөгжүүлж байдаг. Харин танхимын сургалтын хажуугаар цахим сургалтыг бодлогоор авч явснаар сурагчид илүү хөгжих, V ангид ороод мартсан сэдвээ IV ангидаа заалгаж байсан багшаараа бус тухайн багшийнхаа цахим болгон үлдээсэн бичлэгийг сэргээн үзэж олж авсан мэдлэгээ бататгах боломжтой. Энэ нь өөрөө мэдлэг дамжуулах үйл явц байдаг. НАСА сансар судлалын ажилчдын 60 орчим хувь нь зэрэг шахуу тэтгэвэрт гарах дөхсөн байдаг. Ингэсэн тохиолдолд “Апполо” төсөлтэй холбоотой үнэ цэнтэй мэдлэгээ алдах эрсдэлд орсон. Энэ үед цахим сургалтаар дамжуулан ажилтан албан хаагчдынхаа мэдлэгийг авч үлдээд, ирээдүйдээ үлдээсэн байх жишээтэй. Тэгэхээр цахим сургалтыг зөв менежменттэй явуулж чадвал их үр өгөөжтэй гэж хэлж болно. Харин  эцэг эхчүүдийн хувьд бүтэн хичээлийн жилд ангиар нь авч үзэхэд нэг улирал эсвэл нэг сар гэж хэлсэн. Эндээс харахад богинохон юм шиг ч дотор нь ороод ажиллахаар их урт хугацаа.

Энэ хугацаанд цахим сургалтад шилжихэд хүүхдүүд нь нэг тийм эзэнгүйдсэн. Амьд харилцаа байхгүй болж ирэхээр эцэг эхчүүд их балмагдсан байх. Цахимаар заана гэж юу байдаг юм гэх зэргээр ярьж байсан. Харин нөгөө хүүхэд нь үнэлгээ хийхэд нүдэн дээр нь уншиж, бичиж сурсан. Олон улсын шалгалтаа өгөхөд хангалттай төлөвлөсөн онооноос гадна ерөнхий элсэлтийн оноогоо хангалттай авч гадна дотны их сургуульд тэтгэлгээр сурахаар явах жишээтэй. Олон эцэг эхтэй ярилцахад яг ийм дүр зураг харагддаг. Тодорхой хэмжээгээр үүнийг ойлгоод ирэхээр ямар ч гэсэн гурван талын хамтын ажиллагаа байхад тэр хүүхэд ямар нэгэн байдлаар XII ангиа төгсөхдөө зохих мэдлэгээ аваад төгсөнө.

 

Хүүхэд аав ээжээ, эцэг эх хүүхдээ танихад тусална

-Бага ангийн боловсрол их нарийн сэтгэл зүй. Бага ангийн багш нар хүүхдийн онцлогт тохирсон арга барилыг эзэмшсэн байдаг. 28-30 хүүхэдтэй бага ангиар төсөөлье л дөө. Тэр хүүхдүүдийн ээж аав өөр мэргэжилтэй хүмүүс байгаа. Тиймээс тэд өөрийнхөө сурсан арга барилаар заах гээд байдаг. Тиймээс энэ чиглэлээр тодорхой хэмжээнд эцэг эхчүүдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээс гадна гэж аль болох видео бичлэг хэлбэрээр хичээл заахаас татгалздаг. Бодит цаг хугацаанд өглөөний хичээлдээ хүүхдүүд цагтаа орж ирээд багш нь хичээлээ зааж тайлбарладаг. Мөн ийм чиглэлээр дэмжиж ажиллаарай гэсэн зөвлөгөөг өгөх маягаар сургалтынхаа заах аргыг өөрчлөөд явж байна. Энэ бол эцэг эхчүүд хүүхэддээ боловсрол олгоход тулгамдаж байгаа асуудал мөн. Гэхдээ давуу тал нь эцэг эхчүүд их сайн ойлгодог болж байна. Өмнө нь өөрсдөө ажилтай учраас хүүхдийнхээ боловсролд тэр бүр оролцоод байж чаддаггүй байсан. Харин одоо үүссэн шаардлагын дагуу оролцоод явж байна. Ингэснээр хүүхэд аав ээжийнхээ давуу талыг эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг богино хугацаанд мэдэж авч байна. Энэ нь цаашдаа хүүхдийн суурь боловсролд том суурь болж өгөх давуу тал гэж харж байна.

Сурагчдын нас, анги, анхаарах түвшнээс хамаарч сургалтын өөр арга ашиглаж байна. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдийн хичээл хүлээж авах чадвар сул анхаарал нь хурдан сарних тохиолдол бий. Тиймээс теле хичээл, цахим хичээл гэж байна. Цахим хичээл дотроо бэлдсэн контент, бодит хугацаанд заах гэсэн арга бий. Бага ангийнхан теле хичээл, бэлдсэн контент ашиглаж заах үеэр залхаад босоод явах магадлалтай. Бодит цаг хугацаанд хичээл зааж байгаа багш хичээлээ шейрлээд сурагчид нь камераа өгөөд анхаарлыг нь сарниулахгүйгээр заах арга давамгайлж байна. Харин дунд ангийнханд теле хичээл, бэлдсэн контент түлхүү ордог бол ахлах ангийнханд удирдан чиглүүлж байгаа багшийн оролцоо чухал. Мөн бэлдсэн контентоос гадна бие даан судалгаа хийх даалгаврыг давамгай өгөх нь зүгээр юм уу гэж боддог. Харин бодит цаг хугацаанд заах аргыг ашиглаагүй тохиолдолд хичээлээсээ хоцрогдох хандлага ажиглагдаж байгаа. Мөн дата дуусах, төхөөрөмж гацсан тохиолдолд цахим хичээлийг нөхөн сэргээж үзэж болно. Түүнчлэн фэйсбүүк ашиглаж болохоор байна. Гэхдээ заавал боловсролын чиглэлийнх байх албагүй. Гэнэт цахимаар хичээл заах арга барил руу яваад орчихсон үед нийт ерөнхий сургуулийн ялангуяа, алслагдсан газруудад багш нарын сайн ашиглаж сурсан платформ нь фэйсбүүк байсан. Үүнийгээ ашиглаад сурчихсан бол заавал шинэ юм сураад ашиглах шаардлагагүй гэж боддог. Хамгийн гол хичээл нь үр дүнтэй явж байвал ямар ч платформ байж болно. Тодорхой хугацаанд амьд харилцаа, бодит хугацааг ашигласнаар амжилтад хүрсэн жишээ цөөнгүй бий. Подкаст ч ашиглаж байна. Хими, физикийн туршилт хийдэг хичээлийн хувьд виртуал орчинд туршилт хийх боломжийг олгох хэрэгтэй. Хүүхэд дараа нь туршилтыг танхимд хийсэн ч хэрхэн хийхээ мэдэж байдаг. Мөн энэ арга нь эрсдэлд орохоос сурагчдыг сэргийлнэ. Виртуал орчинд туршилт хийж болох нэг том жишээ нь Колорадогийн их сургуулиас хөгжүүлсэн үнэгүй “Physics Education Technology,” PhET төсөл байна.

 

Цөөн асуултаар цахим сургалтын чанарыг дүгнэнэ

-Шүүмжлэхээсээ илүү бодитой цөөн хэдэн асуултыг тавихад л цахим сургалтын чанарыг дүгнэж чадах болов уу. Бид цахим сургалтад ашиглах, мэдээлэл солилцох платформоо зөв сонгосон уу. Багш, сурагчдаа сонгосон платформдоо ашиглахад нь чиглэсэн сургалт, заавар, зааварчилгааг өгч чадаж байна уу. Багш нарынхаа хичээлийн агуулгад хяналт тавьж сайжруулах зөвлөмж өгч чадаж байна уу гэдэг л асуудал. Үүнд тодорхой хариулт өгч чадаж байвал чанартай явагдаж байгаагийн илрэл. Мэдээж төрөл бүрийн цахим сургалтын платформ ашиглаж байгаа. Боловсролын чиглэлийн GSuite, Moodle гэсэн зориулалтын платфор байна. Үүний хажуугаар нийгмийн сүлжээний Фэйсбүүк, Youtube ашиглаж байгаа олон жишээ байна. Монгол Улсын хүн амын 68.8 хувь буюу 13-аас дээш насны 2.2 сая хүн Фэйсбүүк идэвхтэй хэрэглэж байна. Тэгэхээр 1-2 жилийн хугацаанд гараа харилцан адилгүй эхэлсэнтэй холбоотой шүүмжлэлүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ боловсролын салбарын хамт олон хичээнгүйлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн есдүгээр сард нэгдүгээр ангид орсон сурагч арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл танхимаар арванхоёрдугаар сар дуустал цахимаар хичээллээд англи, монголоор уншаад сурсан байна.

 

Туршлагатай, IT мэдлэгтэй багш нарыг ажиллуулснаар асуудлыг шийдвэрлэх боломжтой

-Ерөнхий боловсролын сургуулиудад танхимаар болон цахимаар олгож байгаа сургалтын чанарыг засч сайжруулахсан гэдэг асуудал байгаа. Үүнтэй холбоотойгоор сэтгэл ханамжийн судалгааг багш нар, эцэг эхчүүд, сурагчдаас авч байна. Харин эргэх холбоо бол янз бүр байх шиг байна. Гэхдээ сургууль болгон өөр.Тухайлбал, манай сургуулиар авч үзвэл долоо хоног бүр сурагчдаасаа энэ хичээлийг ойлгосон уу, ойлгоогүй юу гэж. Ингэснээр судалгаагаар 80-90 хувийн үнэлгээ гарч байгаа юм. Тэгэхээр дараа нь үүнийгээ яаж анхаарч, сайжруулах ёстой вэ. Магадгүй жаахан сулхан гараад ирсэн багшийн хичээл дээр олон хүн орж сууна. Зөвлөмж өгнө. Яагаад гэвэл хаа сайгүй байгаа асуудап болох танхимын сургалтын үед мундаг байсан багш нар цахимаар болонгуут компьютер эзэмших ур чадвар яах аргагүй дутагдаад эхэлж байна. Тодруулбал, дутагдаад байгаа зүйл нь мэдээлэл харилцаа холбооны технологийн талын мэдлэг дутмагтай холбоотой. Тэрийг нь заагаад өгөхөөр цаашаа заагаад явчихдаг. Эсвэл тэр талын мэдлэгтэй залуу туслах багштай баг болгож ажиллуулах хувилбар явагдаж байгаа. Мөн байгууллагын өөрийн одоогийн нөөц боломждоо тулгуурлаад онцлогтоо тохирсон системийг ашиглах нь зүйтэй. Хамгийн гол нь шат шатандаа ажлаа хянаж, сайжруулах зөвлөмж менежментийн багаас өгч чаддаг байх ёстой.

 

Хөтөлбөрийг зааж байгаа багш нарт суралцах хугацаа олгох нь чухал

-Монголчуудад ойлголтын зөрүү байдаг юм болов уу. Кембрижийн хөтөлбөр нь олон жилийн хугацаанд хөгжүүлж, судлаад, уялдаа холбоог нь сайжруулаад залгамж холбоог нь бага сургуулиас дунд сургууль руу шилжихэд ийм мэдлэг ингэх ёстой. Энэ нь нөгөө дэлхийн 160 орчим улсын 10 мянга гаруй сургуульд хэрэгжсэн хөтөлбөр. Монголын сургуульд ч ялгаагүй. Гэхдээ манай үндэсний хөтөлбөрийн хувьд хоорондын уялдаа, залгамж холбоо сул олон хичээл оруулдаг гэдэг ч юм уу. Уялдаа холбоон дээр анхаарах ёстой. Шинэчлэл хийхээрээ багш нараа бэлдэж чаддаггүйд асуудал байна. Өөрөөр хэлбэл, багш нар нь бэлэн биш байдаг. Тодруулбал, сэдвээ байж байгаад өөрчилдөг. Намар хичээл эхлэх гэж байхад наймдугаар сараас сарын хугацаатай нэг сургалтад ингэж өөрчлөгдаж байгаа шүү гэдэг. Гэхдээ өөрчлөлтийг хамгийн сайн мэдэж байгаа нь фронт дээр ажиллаж буй багш нар бус бодлого тодорхойлогчид байдаг.

Харин яг хэрэгжүүлэгч нь сумын төвд хичээл зааж байгаа багш, Улаанбаатарын төвийн сургуульд эсвэл алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа багш болж байна. Хөтөлбөрийг зааж байгаа багш нар өөрсдөө сайн ойлгож байж хүүхдүүддээ зааж өгнө. Гэтэл ийм хугацаа олгохгүй байна гэж харж байна. Мөн тухайн шинжлэх ухааны болон мэргэжлийн англи хэлний мэдлэгийг судалгаанд үндэслэн цогцоор нь системтэй олгодог. Үндэсний хөтөлбөрийн уялдаа холбоо залгамж чанараас хамаараад кембрижийн хөтөлбөрийн хэмжээнд хүргэхийн тулд сурагчид давхар гадуур ганцаарчилсан математик, хими, физик, төгөлдөр хуур, англи хэл, бассейн гэсэн нэмэлт сургалтад хамрагдах шаардлагатай болдог. Гадуур сургалтад хамрагдсанаар багагүй төлбөрийн ачаалал ирдэг. Түүнээс гадна ахлах ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн тоо, сонголт олон байдаг. Хөгжмийн хичээл, урлагийн, эдийн, засаг, бизнес, дэлхийн түүх, компьютер судлал гэсэн 23 төрлийн хичээлээс сонгон судлах боломжтой.

Мэдээж эх хэлээрээ зөв уншиж, бичих чадвар дээр нь анхаарах ёстой. Гэхдээ багаас нь англи хэл заах нь буруу ч гэдэг юм уу хүний илүү мэдлэг, мэдээлэл олж авах боломжийг хаах нь буруу. Тэгэхээр аль болох багаас нь дэлхийн хэл сургаж мэдлэг, мэдээ мэдээлэл олж авах боломжийг нь нээж өгөх ёстой. Англи хэл мэдэхгүй бол анги танхимдаа байгаа хэрэглэгдэхүүний хэмжээнд л туршилт хийх мэдлэгээ бататгах боломж хязгаарлагдах талтай. Дэлхий нийтээрээ эх хэл, хоёрдогч хэл гэдэг асуудал гараад удаж байгаа. Тэгэхээр бид дэлхийн хөгжилтэйгөө хөл нийлүүлж явах ёстой. Дэлхийтэй харилцаж чаддаг, хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авч чаддаг байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

5 цаг 40 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 4 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

7 цаг 36 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

8 цаг 0 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

9 цаг 14 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

11 цаг 43 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

16 цаг 30 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

16 цаг 30 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

16 цаг 30 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Өчигдөр 18 цаг 15 мин