Ройтерс: COVID-19-ийн эх үүсвэрийн тухай бид юу мэдэх вэ?

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийн байдлаар 96 сая хүн халдварлаж, хоёр сая гаруй хүн амиа алдаад байгаа COVID-19-ийн эх үүсвэрийн тухай маргаан одоо ч үргэлжилсэн хэвээр. Хятадын эрх баригчид Ухань хотын хүнсний захаас гаралтай гэж мэдээлсэн боловч дэлхийн бусад улс орон тэр дундаа АНУ, Австрали улс үүнд бүрэн дүүрэн итгэхгүй байгаа. Мөн Хятадаас өөр газар бүртгэгдсэн гэх мэдээлэл ч олон нийтэд цацагдаад байгаа билээ.Тиймээс ДЭМБ-ын судлаачдын баг маргааныг эцэслэхээр Ухань хот руу хэд хэдэн удаа очсон ч амжилт олоогүй. Гэвч тэд эрлээ үргэлжлүүлэхээр энэ сарын 14-нд Уханьд очсон бөгөөд судалгаагаа үргэлжлүүлж байна. Тэгвэл COVID-19-ийн эх үүсвэрийн талаар олон нийтэд хэрхэн мэдээлж байсныг эргэн саная.

“Сарьсан багваахайнаас  илэрсэн RaTG13 вирус бол цар тахлын эх үүсвэр”

Дэлхий нийтээр COVID-19 хэмээн нэрлэхээр тогтсон SARS-CoV-2  вирус хамгийн анх 2020 оны нэгдүгээр сард Хятадын Ухань хотын төвд бүртгэгдэж байлаа. Тиймээс энэ вирус Хятадаас эхлэн бусад улс оронд тархсан хэмээн судлаачид үзэж байна. Тухайлбал, ДЭМБ-ын хүнсний аюулгүй байдал, Зоонозын өвчин судлалын шинжээч Петер Бен Эмбарек Ухань хотоос илэрсэн гэх анхны сэжүүрийг гаргаж, тус хотоос судалгаагаа эхлүүлэхээр болсон юм.

COVID-19 халдвар Итали, Испанид 2019 оны эхээр бүртгэгдсэн гэсэн судалгааг зарим шинжээч гаргасан. Нөгөө хэсэг нь Францаас тархсан гэсэн бол цөөн судлаач халдвар Европоос Ухань руу тархсан хэмээн итгэж байна. Гэхдээ Хятадын баруун өмнөд зүгт орших Юньнань аймгийн сарьсан багваахайнаас  илэрсэн RaTG13 вирусыг цар тахлын эх үүсвэр хэмээх санал дээр олон хүн санал нийлсэн. Учир нь шинжилгээнд хамруулсан сарьсан багваахайнаас COVID-19-ийн 96.2 хувийн генетик илэрсэн юм. Тиймээс ДЭМБ-ын баг SARS-CoV-2 вирусыг сарьсан багваахай хэрхэн хүнд халдаасныг тогтоохыг эрмэлзэж байна.

 

COVID-19-ийн анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд бүртгэгдсэн

Халдварын хамгийн анхны тохиолдол Ухань хотын Хуанан далайн хүнсний захад бүртгэгдсэн. Тус захад худалдаалж байгаа махан бүтээгдэхүүнээр дамжин хүнд тархсан гэж мэдээлсэн билээ. Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд COVID-19-ийн халдвар авсан 41 өвчтөн Ухань хотын эмнэлэгт хэвтснээс 13 нь Хуанан захын голомттой огт холбоогүй байсан юм. Үүнийг Хятадын эрх баригчид SARS-CoV-2 вирусын хоёр төрөл байгаагийн нэг нь хүнсний захтай холбоотой гэж тайлбарласан юм.

Хамгийн анх халдвар авсан худалдаачин сарьсан багваахайн мах эсвэл ялгадасыг Хятадын уламжлалт анагаах ухаандаа ашигласнаар халдвар авч, хүмүүст тараасан гэсэн таамаглал дэвшүүлсэн. Гэвч нотлох баримт олдоогүй. Харин зарим судлаач Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораториос санаатайгаар хүмүүст тараасан гэсэн саналыг дэвшүүлсэн. Тиймээс тэд ДЭМБ-ын судлаачдыг Уханийн лабораторит RaTG13 вирустай төстэй вирус байгаа эсэхийг сайтаар шинжлэхийг санал болгосон юм.

Эх сурвалж:Reuters

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18