Вашингтоны үймээнийг урьдчилан төлөвлөсөн байсан гэв

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены төлөөгчдийн саналыг тоолж, ерөнхийлөгчөөр батлах үеэр Конгрессын танхим руу Трампыг дэмжигч иргэд дайрч, үймээн дэгдээж, таван хүн нас барсан харамсалтай үйл явдал энэ сарын 6-нд болсон билээ. Тэгвэл камерын бичлэгээс харахад энэ зэвсэгт  үймээн хяналтнаас гарсан жирийн нэг жагсаал биш урьдчилан төлөвлөсөн байсан бослого хэмээн үзэж байгаагаа Холбооны хууль сахиулах байгууллагын ажилтан ярьжээ.

Цагаан ордны гадаа жагсагчдаас зарим нь эрт буцаж, эргэн ирэхдээ үймээндээ ашиглах зэвсэгээ авчирсан гэсэн баримтыг Холбооны мөрдөх товчоо илрүүлэн шалгаж байна.   Тус товчоо лхагва гаригт Капитолын ордны үймээний талаарх 126 мянган цахим мэдээлэл, саналыг хүлээн авчээ. Эдгээр баримт дотор эсэргүүцлийн жагсаалд Конгрессын зарим гишүүн оролцсныг харсан талаарх мэдээлэл ч багтжээ. Хэдийгээр Конгрессын гишүүд жагсаалд оролцсон байх боломжгүй ч гэлээ нэхэмжлэлийн үнэн зөвийг шалгана гэдгээ Холбооны мөрдөх товчоо мэдэгдэв.

Тангараг өргөх ёслолын үеэр дахин үймээн дэгдээхгүйн тулд зарим нэг баривчилгааг зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна. Тиймээс тэд Капитолын үймээнийг  өдөөсөн нийтлэл цахим орчинд бичсэн гэсэн хэрэгт буруутган 40 настай Эдвард Флореаг гэрээс  нь мягмар гаригт баривчилсан юм. Тэрээр өөрийгөө “Бахархалт хүү” хэмээн нэрлэхийн сацуу гэртээ сум хадгалж байсан аж. Мөн мөрдөгчид жагсаалд оролцсон хүмүүсийг гэр рүү нь очихоос өмнө хэргээ хүлээхийг санал болгожээ. АНУ-ын прокурор Майкл Шервин “Бид жагсагдын хөрөнгө, аялалын маршрут, зан байдал, шилжилт хөдөлгөөн, харилцаа холбооны бүртгэлийг нэг бүрчлэн шалгаж байна. Учир нь энэ үймээн хэрхэн эхэлж, хэн удирдсаныг тодорхойлохыг хичээж байна” гэсэн юм.

Эх сурвалж:CNN

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18