Япончууд гадаадын иргэд, бизнесменүүдыг хил нэвтрэхийг хориглолоо

2021-01-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

-Ерөнхий сайд Ёсихидэ Суга уг шийдвэр нь Токиод болох Олимпийн эрсдэлтэй холбоогүй гэлээ-

 

Японы Засгийн газар хоёрдугаар сарын 7 хүртэл улс хоорондын зөвшилцлийн дагуу 11 орны бизнесменүүдыг хилээр нэвтрүүлж байсныг түр зогсоолоо. Энэ тухай лхагва гарагт Ерөнхий сайд Ёсихидэ Суга Токиод хэвлэлийн хурлаар хэллээ.

“Хоёр талын зөвшилцлийн дагуу 11 орны бизнес зорилгоор ирсэн, явсан зочдоос коронавирусын шинэ хэлбэр илрээгүй. Гэвч манай улс орны дотоод нөхцөл байдал мөн Бразилаас ирсэн хүнээс бас нэгэн шинэ хэлбэрийн коронавирус илэрсэн учраас бид хоёрдугаар сарын 7 хүртэл, онцгой байдлын хугацаа дуустал виз олгохгүй” гэж тэрээр мэдэгдлээ.

Ерөнхий сайд Суга мөн энэ шийдвэр нь Токиод болох Олимпийн эрсдэлтэй холбоогүй гэдгийг онцлон хэллээ.

Коронавирусын шинэ штамм гарсантай холбоотойгоор Японы Засгийн газар 12 дугаар сарын 28-наас нэгдүгээр сарыг дуустал виз олгохоо зогсоогоод байсан юм. Одоо Япон руу зөвхөн тухайн улсын иргэн, тэнд удаан хугацаагаар амьдардаг гадныхан, урт хугацааны визтэй хүмүүс нэвтэрч болно. Хэрвээ тэд коронавирусын шинэ төрөл илэрсэн улсаас ирж байгаа бол 72 цагийн өмнөөс шинжилгээ өгч сөрөг гарсан хариутай байх. Японд ирмэгцээ онгоцны буудал дээр дахин шинжилгээ өгнө.

Үүнээс өмнө бизнес чиглэлээр 11 орон болох Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Сингапур, Малайз зэрэг орноос зорчиж болох байсныг Японы Засгийн газар мөн цуцаллаа.

Халдварын тархалт

Японд халдварын тархалт 11 дүгээр сараас эхлэн хүндэрч, 12 дугаар сард халдвар авсан хүний тоо, нас барсан хүний тоо өдөр бүр шинэчлэгдсэнээр нэгдүгээр сард оргил үедээ хүрээд байна. Одоогийн байдлаар Японд коронавирусын улмаас амь насаа алдсан хүний тоо 4000, нийт халдвар авсан хүн 300 мянга даваад байна. 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай Токио, түүний ойролцоох Канагава, Сайтама, Тиба мужид онцгой байдал зарлаад байна. Лхагва гарагт өөр бүсийн 7 мужийг бас нэмэн хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна баруун өмнөдийн Кумамото муж дотроо онцгой байдал зарлалаа. Нийт хөл хорио тогтоосон бүсэд 73 сая хүн амьдардаг нь тус улсын хүн амын талаас илүү нь юм.

Эх сурвалж:  www.tass.ru

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18