Олон дагагчтай Банни нохой

2021-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

 

Танд нохой чинь ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байгаа мэт санагдаж байсан уу. Мөн таны тэжээдэг амьтан танд хайр, үзэн ядалт, мэдрэмжээ илэрхийлсэн үг хэлээсэй гэж хүсч байсан уу. Хэрэв тийм гэж хариулж байгаа бол өнгөрсөн жил хийсэн сонирхолтой судалгааны ажлуудын нэгээр тэжээмэл амьтад үгээр харилцаж чаддаг талаар судалсан байна. 1000 гаруй нохой, 50 муур, олон адууг Калифорни мужийн Сан Диего дахь их сургуулийн харьцуулсан танин мэдэхүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор Федерико Россаногийн удирдсан “Тэд ярьж чадна” сэтгэл зүйн судалгаанд хамруулжээ. Судалгаагаар хүнтэй буйдан, хучлагаа хуваалцдаг ямар нэгэн амьтан хүний хэл сурах боломжтой эсэхийг тодруулахыг зорьсон аж. Харин энэ түүх 2018 онд хэл ярианы засалч Кристина Хунгер түүний нохой Стеллагийн хэл шинжлэлд гаргасан дэвшлийн талаар инстаграмм хаягандаа тавьснаар эхэлжээ. Хүүхдүүдтэй ажилладаг тэр эмэгтэй тэдний болон тэр үед гөлөг байсан Стеллагийн сурах явцад зарим нэгэн ижил төстэй зүйл байгааг ажигласан байна. Тэрээр харилцааны өргөжүүлсэн болон өөр аргыг дагаж товч бүр нь нэг үгний дуу чимээг гаргахаар төлөвлөсөн самбарыг хийжээ. Дараа нь Стелла хүссэн дуу чимээг нь дамжуулах товчийг дарж байгаа бичлэгийг цахим орчинд тавьж эхэлсэн байна. Түүний хэлснээр нохой нь 29 үг мэддэг бөгөөд өгүүлбэр зохиож чаддаг аж. Нохойны хувьд хамгийн дуртай товч нь гадаа гэсэн үгийг илэрхийлдэг товч гэнэ.

 

Стелла нохой инстаграммд 795 мянган дагагчтай бөгөөд 2019 онд төслийг удирдагч Россаоногийн хамтрагч Лео Троттьерт энэ хаяг ирснээр 50 профессор, хэл ярианы засалчид, амьтан сургагч нартай хамтран Хунгерийн бүтээсэнтэй адилхан хөлгийг ашиглан амьтдыг шалгах ёстой туршилтыг эхэлсэн байна. Мөн хамтын ажиллагааг бичиж, заасан бүхнийг сурах шинж байгаа эсэхийг хайжээ. Судалгаанд хамрагдсан амьтдын дунд англи хоньч, хав нохойны эрлийз Банни нохой тик токт 5.3 мянган дагагчтай болсон байна. Өнгөрсөн тавдугаар сард “@What_about_Bunny” хаягтай болсон энэ нохой  үдэш болмогц салхинд гарахыг хүсч байвал одоо, үдэш, зугаалах гэсэн санааг илэрхийлсэн товчийг дардаг байна. Мөн гэрийнх нь урд байгаа далайн давалгааг сонсоод ус, дуу чимээ гэсэн товчийг дардаг аж. Харин хамгийн сүүлд эзэндээ хайртайгаа илэрхийлсэн би чамд хайртай, аав, нааш ир, тоглох, бөмбөг гэсэн товчийг дарж байгаа бичлэгийг оруулсан байна.

Гэхдээ тэдний оруулсан бичлэгийг бодит үнэн болгохын тулд их засвар, эвлүүлэг хийсэн байна гэж олон хүн шүүмжилж, тохуурхаж байгаа ч урамшин дэмжиж байгаа олон хүн байгаа аж. Харин цөөхөн хүн үүнийг хүмүүсийн тэжээмэл амьтдынхаа ашиг сонирхол, хүний хэрэгцээ хүсэлд тулгуурласан гэж үзэхгүй байгаа гэнэ. Мөн доктор Россанагийн багийнхан амьтдын эзэд бодит байдлыг хүсэлтэй андуурах эрсдэлийг бууруулах зорилгоор судалгаанд оролцож байгаа амьтад товчоор дамжуулан хүслээ илэрхийлэхийн тулд хоолоор хуураагүй болохыг харуулах,  илгээсэн баримтыг системтэй, зорилготой, бодитой болохыг  батлах үүднээс тэднийг дуудаж байгаа гэж ярьжээ. Харин доктор Россана “Тэжээвэр амьтад эзэдтэйгээ илүү хугацааг өнгөрүүлэх, энэ самбарыг ашиглаж сурахыг хүсч байна” гэж “The Guardian” сонинд ярьсан байна.

https://www.instagram.com/what_about_bunny/?hl=en

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.12 МЯГМАР № 8 (6485)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 35 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

17 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин