Т.Мөнхсайхан: Бид амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой

2021-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хөл хорионы дэглэм  суларсантай холбогдуулан  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.

-Халдварын шинэ голомт бүртгэгдсэн ч хөл хориог сулрууллаа.  Эрсдлийг хэрхэн тооцсон бэ?

-Улаанбаатар хотод гарсан дөрвөн том голомтыг хяналтадаа авсан учраас хөл хорионы дэглэм суларч байна. Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хоёрдугаарт, энэ сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.   Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн V, VI хорооны 20 мянган иргэнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд шинжилгээнд хамрууллаа. Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол таваас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно.  Дөрөвдүгээрт, “Мөнххада” компанитай холбоотой голомт.

Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан. Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг  энэ сарын 10-г дуустал тогтоосон.  Цаашид бид COVID-19-тэй амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэж харж байгаа. Тиймээс ард иргэд цаашид хөл хорионы дэглэм, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

-Ямар үзүүлэлтээс шалтгаалах вэ?

-Өдөрт илэрч буй тохиолдлын тоо, шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Халдварын түвшин буюу дайралтын хүч зэргээс шалтгаална.  Мөн  10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо. Лабораторийн шинжилгээний эерэг хувиас шалтгаална. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүү­лэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.

-Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцин  хэзээ орж ирэх вэ гэсэн хүлээлт байна?

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакцинд 24 сая хүнийг хамруулаад байна. ДЭМБ-аас  өнгөрсөн сарын 31-нд “Pfizer” вакциныг бүртгэсэн. Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусын вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу  “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна. Вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.12 МЯГМАР № 8 (6485)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17