Хямралын үр дүн: Трампын захиргаанаас дарга нар олноор халагдах нь ямар учиртай вэ?

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Полит-Анализ: 

З.БАТЦЭЦЭГ

Саяхан Вашингтонд болсон үймээн самуунаас болж АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос огцрох болжээ. Тэрээр Дональд Трампыг дэмжигчдийг улс эх орондоо “сэтгэлгүй” хэмээн нэрлээд, саяхны үйл явдлыг “миний хувьд эргэлтийн үе” байлаа гэжээ. Үүнээс өмнөхөн АНУ-ын Зам, тээврийн яамны сайд Элейн Чао болон өөр олон том албан тушаалтнууд огцорхоо зарлажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Жо Байдены тангараг өргөх ёслол хүртэл өөр олон дарга нар огцорхыг үгүйсгэхгүй гэв. Ингэж АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн багийн гишүүд Засгийн газрын дургүйг хүргэсэнТрампаас “аль болох холдох” оролдлого хийж байна гэж шинжээчид үзэж байна.

Саяхан Вашингтонд болсон үймээн самуунаас болж АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос огцрох болжээ. “Америкийн ард түмний төлөө таны багийн хийсэн зүйл, ололт амжилтыг бид онцолж, магтан дуулж байх ёстой. Үүний оронд Цагаан ордонд ажилаа хийхэд нь саад болон дайрч, үймээн дэгдээсэн түрэмгийлэгчдийн тарьсан эмх замбараагүй байдлыг цэгцэлж байна” гэж тэрээр огцрох өргөдөлдөө бичсэн хэсгийг The Hill-д нийтэлжээ. Девос эсэргүүцэгчдийг улс эх орондоо “сэтгэлгүй” хэмээн нэрлээд “Таны хэлсэн мэдэгдэл үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Миний хувьд энэ эргэлтийн үе байлаа” гэж мэдэгджээ.

“Өөрийн нэр хүндээ хадгалж үлдэх”

Үүнээс өмнөхөн АНУ-ын Зам, тээврийн яамны сайд Элейн Чао огцрохоо зарлажээ. Шалтгаан нь, нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд болсон эмх замбараагүй байдал гэв. Өөрийн огцрох мэдэгдлээ тэрээр Twitter хуудсаар мэдэгдсэн юм.

“Өчигдөр манай улс орон гашуун явдалтай тулгарлаа. Ийм зүйл болохгүй байж болох байсан”. Ерөнхийлөгч цуглаан дээр олны өмнө үг хэлсний дараа Трампыг дэмжигчид Цагаан ордон руу дайрсан гэдгийг Чао санууллаа. “Би олонхийн адил болсон явдалд санаа их зовж байгаа тул хөндлөнгөөс хараад зогсож байж чадахгүй нь” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

Мөн саяхны үйл явдалтай холбоотойгоор Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дөрвөн ахлах зөвлөгч огцрох болсныг хэвлэлийхэн мэдээлж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Африкийн асуудал эрхэлсэн ахлах захирал Эрин Уолш, батлан хамгаалах асуудал хариуцсан ахлах захирал Марк Вандрофф, уй олноор нь утсгах зэвсэг хариуцсан ахлах захирал Энтони Ругьерро, Ойрх Дорнод, Хойд Африкийн асуудал хариуцсан ахлах захирал Роб Гринуэй нар албан тушаалаа өгчээ.

Мөн үүнээс өмнө Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэтт Поттинжэр ажлаа өгсөн талаар Bloomberg, CNN зарлажээ. Энэ мэдээллийг тэд түүний ойр дотныхоос авсан гэв.

Урьд нь Цагаан ордны аппаратыг тэргүүлж байсан, Хойд Ирланд дахь тусгай элч Мик Малвейни CNBC-ээр огцорч байгаагаа ил тод зарлалаа. “Зарим нэг нь үлдэхийг илүүд үзэж байгаа. Учир нь тэдний оронд Ерөнхийлөгч бүр дор хүн томилохоос айж байна гэсэн” гэж Малвейни мэдэгджээ. Гэвч Цагаан ордон руу дайрсны дараа өөр олон дарга нар огцрох байх хэмээв.

Тэргүүн хатагтай Мелании Трампын багийн тэргүүн, урьд нь Цагаан ордны олон нийттэй харьцах албаны дарга асан Стефани Гришем мөн ажилаа өгчээ. Тэрээр энэ шийдвэрээ Twitter-т нийтэлсэн байна. Гришем нь Трампын багт хамгийн удаан буюу бүр 2015 оны сонгуулийн үеэс ажиллаж эхэлжээ.

Үймээн самууны дараа мөн Цагаан ордны протокол хариуцсан нарийн бичиг Анна Кристина Никета огцорчээ. Энэ тухай CNN мэдээллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар ингэж бөөнөөрөө огцорч байгаа нь аль болох Трампаас өөрийхөө нэрийг холдуулах гэсэн санаатай гэв. “Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн үйлдэл улс оронд төрийн эргэлт хийх өдөөн хатгалга мэт тайлбарлагдаж болно. Ямартай ч улс төрийн элитүүд үүнийг эрс тэс шүүмжилж байгаа. Ихэнх дарга нар тэдний эгнээнд үлдэхийг хүсэж байна. Тиймээс тэд одоо Трампаас зайгаа авахыг хичээж байна” гэж  RT-д улс төр хүмүүнлэгийн судалгааны олон улсын хүрээлэнгийн шинжээч Владимир Брутер ярилцлага өгөхдөө хэллээ. Байдены тангараг өргөх ёслол хүртэл өөр огцролтууд болж магадгүй гэж тэр үзэж байна. “Цаашаа байдал яаж үргэлжлэхээс их зүйл шалтгаална. Одоо ардчилагчид Трампыг импичментийн тусламжтайгаар огцруулбал түүний баг бүрэлдэхүүний дарга нар огцорч амжихгүй” гэж Брутер үзэж байна. Америкийн улстөрч Малек Дудаков бас ийм бодолтой байна. “Одоо огцрох хүсэлтээ өгч байгаа хүмүүс ирээдүйд Бүгд Найрамдах намд нэр хүндээ хадгалж үлдэхийг хүсэж байна. Тэр тусмаа ардчилагчид Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах хүсэлтэй байгаа энэ үед түүний Цагаан ордон дахь баг бүрэлдэхүүнийг нь мөн үүндээ татан оролцуулна. Ийм юманд хутгалдах хүсэлтэй улстөрч цөөн. Тиймээс тэд энэ улс төрийн хямралыг далимдуулан халагдаж байгаа юм. Нэгдүгээр сарын 20 хүртэл өөр ч огцролтууд явагдана гэдэгт итгэлтэй байна” гэж Дудаков үзэж байна.

Зохион байгуулалтгүй төрийн эргэлт

АНУ-ын Конгресоор нэгдүгээр сарын 6нд Жо Байденыг ялсныг батлах төлөвлөгөөтэй байсан. Одоогийн Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн удирдлага дор чуулган явагдах ёстой байв. Үүний өмнөхөн Трамп сонгуулийн маргаантай зарим нэг муж улсын төлөөлөгчдийн саналаас Пенс татгалзаж магадгүй хэмээн зарлажээ.

Тэрээр сонгуулийн албан ёсны хариутай санал нийлэхгүй байгаагаа хэлсээр байгаа юм. Сонгуулийн үеэр Байдены саналыг хуурамчаар үйлдсэн гэж тэрээр үзэж байгаа билээ. Гэвч түүний багийхны хандсан шүүхийн нэхэмжлэл батлагдаагүй юм.  

Үүний хажуугаар Трамп өөрийн дэмжигчдээ нэгдүгээр сарын 6-нд Цагаан ордны өмнөх эсэргүүцлийн жагсаалд цуглаарай гэж бүр 12 дугаар сараас уриалж байжээ. Тэрээр сонгууль хуурамч явагдсан гэсэн “хөдлөшгүй баримт” байгаа хэмээн энэ сонгуулийг АНУ-ын түүхэн дэх “томоохон луйвар” болсон гэж зарлажээ.

Товлосон өдөр Трампыг дэмжигчид Вашингтонд жагсаалт оролцохоор цуглажээ. Тэрээр Жо Байдены ялалтанд урьдын адил эргэлзэж байгаагаа хэлээд Цагаан ордон руу чиглэхийг цугласан олонд уриалан дуудав. 

“Энд цугласан хүн бүр Капитол руу жагсан алхаж, эв найрамдалтай, эх оронч аргаар өөрдийн дуу хоолойгоо сонсгоно гэдгийг би мэдэж байна. Өнөөдөр бид Бүгднайрамдахчууд шударга сонгуулийн төлөө тууштай зогсож чадах эсэхийг бид харна” гэж мэдэгджээ.

Гэвч цуглаан маш хурдан цагдаа нартай мөргөлдөж, жагсагчид конгрессийн байр руу дайран оров.  Тэд Сенатын зааланд, хэд хэдэн ажлын өрөө, тэр дундаа Нэнси Делосын ажлын өрөөнд дайран оров. Хурал тасалдаж, хууль сахиулагчдыг шилжүүлэн гаргажээ.

Трамп өөрийг нь дэмжигчдийг Капитол  руу дайрч орсныг буруутган видео бичлэг хийн цацжээ. Үймээн самууны үеэр таван хүн амиа алдсаны нэг нь цагдаагийн офицер эмнэлэгт шархаа даалгүй өөд болжээ.

Владимир Брутерын хэлснээр, энэ бүгдийн хариуцлагыг Трамп хүлээх ёстой гэв. “Тэр ингэж Майк Пенсэд дарамт үзүүлэн, түүгээр сонгогчдын тал саналыг хасуулах найдлагатай байсан байх. Гэхдээ ийм хүнийг цуглуулчихаад цаашаа юу хийхээ маш сайн ойлгож байх ёстой. Харин Трамп цаашдын үйл хөдлөлөө тооцоолсонгүй. Тэгээд хүмүүс ганц жагсаал хангалтгүй хэмээн өөрсдөө цаашаа явсан хэрэг” хэмээн шинжээч дүгнэж байна.

Бүрхэг хэтийн төлөв

Гэхдээ Конгресс Жо Байденыг ялсан гэдгийг батлаахад энэ бүгд саад болсонгүй. Трамп сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа ч хугацаандаа эрх мэдлээ шилжүүлэхэд бэлэн хэмээв.

“Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн аугаа анхны үе үүгээр дуусгавар болж байгаа ч Америкийг буцаад аугаа улс болгох тэмцэл дөнгөж эхэлж байна” гэж тэрээр мэдэгджээ.

Гэвч шинжээчид түүнийг улс төрийн карьераа үргэлжлүүлэн дахин Щрөнхийлөгч болно гэдэгт эргэлзэж байна.

“Трамп 2024 онд сонгогдох боломж байхгүй. Бүгд найрамдах намын удирдлагууд урьд нь түүнтэй зүгээр эвлэрэхээс өөр аргагүй байдаг байсан бол одоо аль болох зайгаа авч байгаа. Мэдээж нам дотроо түүнийг дагадаг хүмүүс их бий. Харин тэр үүнийг ашиглаж чадах эсэхэд л асуудлын гол нь байгаа юм” гэж Брутер хэллээ. Тэрээр өөрийн тойрон хүрээлэгчдээ намаас нь гарган өөрийн улс төрийн хүчин байгуулж магадгүй юм. “Гэхдээ энэ бол ирээдүйгүй. Трампын хийж чадах хамгийн том зүйл бол Бүгд найрамдах намыг жаахан суллах л юм. Намын элитүүдийг тэр хэзээ ч ятгаж дийлэхгүй” гэж шинжээчид үзэж байна.

Малек Дудаков харин Трампыг улс төрийн карьераа үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. “Трамп намын жижиг гишүүд дотор их дагагчтай. Түүнд намын толгойлогчдын дэмжлэг хэрэггүй. Тэр дөрвөн жилийн туршид элитүүдтэй үзэлцсэн. Тэдний дургүйцэл түүнд саад болохгүй” гэж үзэж байна. Шинжээчийн үзэж байгаагаар саяны болсон явдал, энэ ар араасаа цуварсан олон огцролт Трампыг дэмжигчдийн үзэл бодолд сүртэй нөлөөлөхгүй гэв. “Бүгд найрамдах намын тэргүүд энийг тооцож үзэхээс өөр аргагүй. Түүний сонгогчид намд хэрэгтэй, тиймээс зөвхөн Трампыг шүүмжлээд л өнгөрнө. Сонгогчдыг нь үргээхгүйн тулд. Дарга нарын огцролт бол намаас явуулж байгаа бодлого. Гэхдээ цаашид трампчууд болон улс төрийн элитүүдийн хооронд шинэ тулаан болох нь гарцаагүй” гэж Дудаков дүгнэж байна.

Эх сурвалж: www.rt.com

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22