Б.ДОЛЖИНЖАВ
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Жо Байдены ялалтыг АНУ-ын Конгресс баталгаажуулсныг дэд ерөнхийлөгч Майк Пенс зарлалаа. Сонгуулийн саналын хуудсыг Конгресс дахин тоолж, Байденг АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр өчигдөр баталсан байна.
Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордонд дайран орж, үймээн дэгдээсний улмаас санал тоолох хурал зургаан цагийн завсарлага авсан юм. Байдены ялалтыг Сенатын танхим 93:6, Төлөөлөгчдийн танхим 301:121 гэсэн харьцаагаар баталжээ.Ийн Байден энэ сарын 20-нд тангарагаа өргөнө.
Эх сурвалж:CBS