Англи улс өнөөдрөөс хатуу хөл хорионд шилжлээ

2021-01-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахал тархаад нэг жил боллоо. Халдвар анх бүртгэгдсэн Хятад улсын Ухань хот хэдийнэ хэвийн амьдралдаа шилжиж, тайван аж төрж байна. Гэтэл Европ болон Азийн орнуудад COVID-19 халдвар эрчээ авч, хэлбэрээ өөрчлөн асар хурдацтай тархаж, цар тахалтай ид “тулалдаж” эхэллээ. Тухайлбал, Өмнөд Африкаас гаралтай COVID-19-ийн шинэ төрлийн B117 вирус анх дэгдсэн Англи улсад нөхцөл байдал хүндэрч, өнөөдрөөс хоёр дахь удаагаа хатуу хөл хорионд шилжлээ. Тус улсад даваа гаригт 58 мянган хүн халдвар авч, 407 хүн нас барж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн нь тахал улам эрчтэй тархаж байгаагийн дохио гэдгийг ерөнхий сайд Борис Жонсон анхаарууллаа. 
Хоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх хөл хорионы хүрээнд иргэд эмнэлэг, дэлгүүр орох болон дасгал хийх тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрсөн юм. Мөн сургууль, коллеж өчигдрөөс алсын зайнаас хичээллэж эхэллээ. Харин оршуулгын болон хуримын ёслолыг тодорхой тооны хүмүүсийн хүрээнд зохион байгуулж, нэг байшингийн хүн нөгөө байшингийн хүнтэй уулзахыг зөвшөөрчээ. Зоогийн газрууд хүргэлтээр хоолоо худалдаална.  Харин архи согтууруулах ундаа зарахыг хориглосон байна. Тахлын шинэ төрлийн вирус хурдацтай тархаж байгаа учир Англи улс гэрээр асаргаанд байгаа болон 70-аас дээш насны ахмадууд, эрүүл мэндийн ажилтнууд болон эмзэг бүлгийн хүмүүсээ ирэх сарын дундуур вакцинд хамруулж эхлэх юм. Ингэснээр хөл хориог бууруулах боломжтой гэж ерөнхий сайд нь мэдэгджээ.
Шотланд улс нэгдүгээр сарыг дуустал хатуу хөл хорионд шилжиж, сургалтын бүх байгууллагаа хаалаа. Энэ талаар тус улсын тэргүүн сайд Никола Стержон “Халдвар анх бүртгэгдсэн гуравдугаар сараас хойш бид одоо хамгийн хэцүү үетэйгээ тулгарлаа. Санаа үнэхээр их зовниж байна” гэв. Мөн Японы Засгийн газар Токио хот болон түүний хөрш гурван мужид энэ долоо хоногоос эхлэн нэг сар орчим хугацаатай онц байдал зарлахаар бэлдэж байгааг албаны эх сурвалж даваа гаригт мэдээлсэн. Цар тахал дэгдсэн цагаас хойш Токио хотод халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрсэн учир Токио хотын захирагч Юрико Койке болон Чиба, Канагава, Сайтама мужийн удирдлагууд онц байдал зарлах саналыг Засгийн газартаа хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх бүс нутгийн иргэдэд онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, баар ресторан, үйлчилгээний газарт ажиллах цагаа богиносгож, эрт хаах журам үйлчилж байна. Японы ерөнхий Сүга Ёшихидэ онц байдал зарлах шийдвэрийг пүрэв гаригт зарлах юм. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18