Л.Буддорж: Эрсдэлээ боломж болгох бизнес хийснээр хүссэн орлогоо олж байна

2021-01-06
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Бизнес, хөгжил” буланд COVID-19 хөл хориотой үед бизнесээ эхлүүлж компани байгуулан олон хүнийг орлоготой болгож буй  “Цагаан морьтон” компанийн захирал Л.Буддоржийг урьж ярилцлаа.

 

-Хөл хорио болон COVID-19-тэй тэмцэх өн­дөр­жүүлсэн бэлэн бай­далд шилжсэнээс хойш нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд олон хүн аж­лын байргүй болж биз­не­сээ алдсан байдаг. Ха­рин таны тухайд биз­не­сээ эхлүүлж олон ул­сад ажиллах эрхтэй ком­па­ниа бай­гуулсан гэж сонслоо?

-Компаниа 2020 оны зургадугаар сард байгуулсан. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй болохоор цагийн ажил хийх боломжгүй байсан. Мэргэжлээрээ ажиллах бүр ч боломжгүй байлаа.

Дээр нь цар тахал гарч гэрээсээ гарах, бизнес хийх ямар ч боломжгүй болсон. Тэгээд л цагийн эрх чөлөөтэй ажил хайж яваад хүмүүсийн айгаад зугатдаг сүлжээний компанийг сонгосон. Өөрөө цагаа зохи­цуулаад, ар гэртээ, үр хүүхэддээ ч хангалттай цаг зарцуулах боломжтой.Цаашлаад бүр пассив орлого үүсгэх боломжтойг нь олж хараад сэтгэл шулуудсан. Дээр нь босс, ажилтан гэдэг албан тушаал байхгүй. Бүгд бие биеэ дэмжиж хөгжих боломжтой бизнес байсан. Өнгөрсөн оны тавдугаар  сард эхлүүлсэн одоогоор тодорхой амжилтад хүрч, ОХУ-ын зах зээл дээр компаниа байгуулах эрхээ авч байлаа.

-Үйл ажиллагааны чиглэл, зорилго нь юу байв?

-Эко органик гэр ахуй, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ухаалаг сав суулга борлуулдаг. Бидний хэрэглээг эрүүл болох зорилготой шууд худалдааны компани “Аmway”-тэй түншлэн ажилладаг. Надад цагийн эрх чөлөөтэй ажил олж хийхээс өөр сонголт байхгүй  болохоор  энэ бизнесээ эхлүүлсэн ч олон шинэ хүний дунд  бизнесийнхээ гал тогоонд орж ирэх үед олон том боломж харагдсан. Миний багаасаа ахмадын асрамжийн газартай болох мөрөөдөл ч эндээс биелэх боломжтой юм шиг санагдсан. Учир нь энд зөвхөн сарын орлого биш пассив орлого үүсгэх боломж байсан. Мөн олон хүнийг өнөөдрийнх нь амьдралаас илүү сайхан болгох боломж байгаа нь харагдсан. АНУ-ын “Аmway” компанийн зорилго яг миний мөрөөдөлтэй огтолцсон. Нөгөө талаас аль болох олон хүнийг эрүүл эко хэрэглээтэй болгох зорилготой. Сав баглаа боодол нь ч хог хаягдал болохгүй. Хөрсөнд 2-3 жил болоод био бордоо болж  задардаг учраас бид хойч үе, үр хүүхэддээ эх дэлхийгээ энэ байгаа чигт нь үлдээх боломжтойгоороо онцлог. Өрх бүрийн хэрэглээг эрүүл болгоод зогсохгүй, эх дэлхийгээ ч хөрсөнд шингэдэггүй хуванцар хог хаягдлаас салгах бүрэн боломжтой болоод байгаа юм. Энэ мэтчилэн тоочоод байвал олон зүйл бий. Би анх “Аmway” гэдэг сүлжээ байдаг гэж сонсоод судалж эхэлсэн. Хэдийгээр Монголд энэ компанийн бүтээгдэхүүнийг оруулж ирээд нэлээд хэдэн жил болж байгаа ч огт мэддэггүй олон хүн байдаг юм билээ. Гэвч тус компани дэлхийн 110 оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг шууд худалдааны компани. Энэ компаниас амьдралаа бүрэн өөрчилж өдөр бүр зул сар шиг амьдардаг болсон хэдэн мянган хүн байсан. Зул сарын баяр шиг гэдэг нь энэ баяраар дэлхийн бараг бүх хүн бие биедээ бэлэг өгдөг байх. Яг түүн шиг энэ бизнесийг хийдэг хүмүүс үргэлж бие биедээ шинэ амьдрал бэлэглэж урам өгч байдаг. Дэлхийн гадаад худалдааны зах зээлд “Amway” компанийн бараа эргэлт, ашиг өмнөх жилүүдийнхээс хэд дахин өсч байгааг өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл болох “Блүүмберг”-ээс харж байгаа байх. Дэлхийн зах зээлд ганц “Amway” компанийнх өсөөд байгаа биш бусад ижил төстэй “Амазон”, Тесла” гэсэн цахим худалдааны болон технологийн компанийн хувьцаа өссөөр байгааг анзаарч байгаа байх. Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ төрлийн бизнес ирээдүйд ашиг авчирах нь тодорхой.

-Яг одоо хөл хориотой үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Энэ цаг үед олон хүн хоолгүй хоноход хүрч байна. Зарим нь цалингүй амарч байхад зарим нь ажлын байраа ч алдаж байна. Гэтэл манай компанийн ажил хэвийн үргэлжлээд зогсохгүй улам өргөжин тэлж байна. Улам олон хүн миний хийдэг ажлыг сонирхож, зүгээр гэртээ суух хугацаандаа нэмэлт орлого олох боломжийг хайж нэгдэж  байна. Энэ зөвхөн орлоготой болоод зогсохгүй хувь хүний хөгжил, амьдралын шинэ хэв мягт сургаж байна. Манай багийнхан өдөр бүр суралцаж байна  “Зүүм” апп ашиглан өдөр бүр 2-4 сургалт хийдэг. Сургалтууд зөвхөн сүлжээний сургалт биш.  Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, хувийн санхүүгийн боловсрол гэсэн сургалт явагддаг. Салбар бүрийн ямар ч хүн ажлынхаа хажуугаар хийдэг бизнес учраас  хөгжүүлэлт их өндөр. Хөл хорионоос өмнө бид ажлын байрандаа ажиллаж сургалт, уулзалтаа хийж байсан. Харин энэ үед бүгдийг гэрээсээ цахимаар хийж байна. Хоногийн 24 цаг ч багадахаар завгүй байдаг. Бидний ажлын давуу талуудын нэг нь цахимд 24 цаг ажиллах боломжтой. XXI зуун инноваци, технологийн зуун. Цар тахлын дараагаар дэлхийн хүмүүс бизнесээ цахимаар хийх хэв маягт бүрэн шилжих байх. Тиймээс хүссэн хүсээгүй бид XXI зууны дүрмээр тоглох эринд ирээд байна. Ингэхийн тулд таны бизнес, ажил бүгд цахимд байх ёстой болж байна.

-Хэдэн хүнийг нэмэлт орлоготой болгоод байна. Мөн шат ахих тусам  цол, зэрэгтэй болдог гэж байсан ?

-Шууд худалдааны бизнесээ эхлүүлснээс хойш 200 гаруй хүнийг өөрийн гэсэн ID-тай хэрэглэгч, заримыг нь бүр өөрийн гэсэн бизнестэй болгоод байна. Түүнчлэн өөрийн хэрэглээгээ эко бүтээгдэхүүнээр солисныхоо төлөө хүмүүс орлоготой болдог. Миний хувьд яг төвлөрч ажиллаад есөн сар боллоо. Энэ хугацаанд би өөрөө мөнгөн цолтой, багаасаа бронз цолтой хэд хэдэн лидерийг төрүүлэн гаргалаа. Есөн сар төвлөрч ажиллахдаа би сарын орлогоо 600 мянгаас  зургаан сая төгрөг болгон өсгөж чадсан. Монголд  өнөөдөр COVID-19-тэй бүр энгийн үед ч ингэж орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж боддог. Үндсэндээ зургаан  сар төвлөрч ажилласны үр дүнд “Цагаан морьтон”  компаниа байгуулсан. “Цагаан морьтон” гэдэг нь миний ургийн овог. Ураг, удмаа бүх үеэр нь дутах гачигдах зүйлгүй болгоно гэсэн алсын харааг харж ийм нэр өгсөн.

-Шууд худалдааны бизнес гэдэг ч сүлжээ л гэж хүн ойлгодог. Сүлжээний бизнесээс хүмүүс цэрвэдэг болсон. Зарим хүмүүс их хэмжээний ашиг болж олон хүнийг залилж эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Танайд ингэхгүй гэх баталгаа нь юу байх бол?

-Шууд худалдааны бизнес гэдэг нь үйлдвэрээс гарсан үнээрээ хэрэглэгчийн гар дээр ирдэг. Ямар ч дамжлага байхгүй. Уламжлалт бизнест бол бараа бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад хэрэглэгчийн гарт иртлээ албан ёсны борлуулагч, бөөний төв, сүлжээ дэлгүүр, жижиглэнгийн худалдаа гэсэн шат дамжлагаар дамжиж ирдэг. Тэгвэл шууд худалдаа бол үйлдвэрээс хэрэглэгчийн гарт ирдэг. Мөн маркетингийн, захиргааны гэх мэт том зардалгүй. Тийм болохоор л шууд худалдааны бизнес илүү ашиг орлоготой байж, энэ зууны бизнес болж байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх олон шат дамжлагын зардлыг хэмнээд тэдгээрийг хэрэглэгчиддээ буцааж урамшуулдаг. Манайд нэг байгууллагад олон жил үр бүрээлтэй ажиллсан гээд олон жилийн урамшуулал, ажилласан жилийн нэмэгдэл гэж цалин байдаггүй. Тэгвэл манай бизнес хийж чадсан хүн нь хийснийхээ хэрээр цалин урамшууллаа авдаг. Мөн дарга цэрэг гэсэн албан тушаал, нас хүйс, боловсролын ялгаа байхгүй. Зөвхөн хамтрагч гэдгээр л ажлаа явуулдаг. Сүлжээ гэхээр хүмүүс зугтдаг. Бизнес  гэж хардаггүй энэ бүгд бэрхшээл үүсгэх тал бий. Гэхдээ манай улсад ч гэлтгүй ер нь хөгжиж буй орнуудад пирамид хэлбэрийн луйврын сүлжээнүүд их гарч  иргэдийг хохироодог л доо. Бараг өрх бүрт ийм гашуун туршлагууд байдаг байх. Шууд худалдааны суваг бол өөр ойлголт. Энэ бол маркетинг юм. Ер нь сүлжээний бизнесийг  эрхлэхдээ хаанахын ямар компани вэ, хэдэн улсад үйл ажиллагаа явуулдаг, ямар бүтээгдэхүүнтэй вэ, гэдгийг сайн судлах шаардлагатай. Миний сонгосон бизнес бол АНУ, Испани, Япон, Солонгос, Хятад гэсэн  110 оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа олон жилийн түүхтэй компани.  Дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр стандарттай улсад албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн Монголд эсвэл цөөн хэдэн оронд борлуулдаг бүтээгдэхүүн биш. Дэлхийн 110 гаруй орны зах зээлд 60 гаруй жил борлуулагдаж буй бүтээгдэхүүн шүү дээ. Түүнчлэн “Аmway” сагсан бөмбөгийн номер нэг лиг “NBA”-д Орланда Мээжик хэмээх багтай. Нийгмийн хариуцлагын хүрээнд  олон төрлийн үйл ажиллагааг дэлхий нийтэд явуулдаг. Ийм том компани луйврын сүлжээг жижигхэн Монголд явуулах уу. Тэгээд ч сүлжээний бизнес XXI зууны бизнес болох нь тодорхой болоод байна. COVID-19-тэй үед хүмүүс ажил, орлогогүй болж бизнес нь зогсож миний бизнес томорч,  хүнд нөхцөлд орж байна. Гэтэл миний тухайд эрсдэлээ боломж болгож багаа тэлж олон хүнийг орон зай, хол ойр байхаас үл хамаарч хаанаас ч хийж болдог яг төлөвлөсөн орлогоо олж чаддаг  бизнестэй болгож чадлаа. Хүмүүсийг  ажилтай орлоготой болгосныхоо төлөө өөрийн маань бизнес томорч байна. Тиймээс хүмүүсийг сэтгэлгээгээ өөрчлөх ёстой л гэж бодож байна.  Дэлхий нийттэй хөл нийлэн алхаж амьдралын чанараа одоо байгаагаасаа илүү сайжруулж, эрүүл чийрэг, хайртай хүмүүстэйгээ илүү олон жил жаргалтай амьдрах сонголт хүн бүхний өмнө ирсэн байна. Үүний зэрэгцээ үр хүүхдүүдээ эх дэлхийгээ одоо байгаагаас нь дордуулалгүй өвлүүлж өгөх хэрэгцээ шаардлагын үүдэнд ирээд байна.

-Манай улсад олон компанийн сүлжээ дэлгүүр, үйлчилгээний олон газар бий болсон байна. Эдгээрээс ялгарах зүйл нь юу вэ?

-Яг үнэндээ хүн төрөөд л шууд сүлжээнд орж амьдардаг гэж би боддог. Таныг төрөхөд л эмнэлгийн бүртгэлд холбож, тухайн эмнэлэгт төрсөн гэж тэмдэглэж сүлжээндээ холбодог. Гэрчилгээгээ авахдаа улсын бүртгэлийн сүлжээнд холбогддог. Цэцэрлэг, сургуульд орохдоо ч тухайн цэцэрлэг сургуулийн сүлжээнд холбогддог. Хоол, хүнсээ ч сүлжээ дэлгүүрүүдээс авдаг. Машиндаа шатахуун хийхдээ ч сүлжээ шатахуун түгээгүүрээс авдаг. Төрснөөсөө эхлээд сүлжээн дунд амьдарчихаад сүлжээнээс айж, үгүйсгэж байгаа бол өөрийгөө өөрчлөх цаг нь иржээ гэж бодох хэрэгтэй. Дэлхий хаашаа алхаж байна та ч тийшээ алхаж байж л зүгээр нэг амьсгалах төдий биш амьдарсан шиг амьдарна шүү дээ. Би өмнө нь сүлжээ хийгээгүй байхдаа маш завгүй хөдөлмөрлөөд байгаа хэрнээ мөнгөгүй байлаа. Харин одоо завгүй  байхдаа мөнгөтэй болж байна. Харин завгүй мөртлөө мөнгөгүй байгаа бол өөрчлөлт хийх цаг нь болжээ гэдэг үгийг олж уншаад өөртэйгөө ажиллах хэрэгтэй болжээ гэдгээ ойлгосон. Тэгээд л өөрчлөлтийг өөрөөсөө гэдгийг эхэлсэн. Үр дүн гарч  бизнес маань амжилттай байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

7 цаг 34 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 59 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

9 цаг 31 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

9 цаг 54 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

11 цаг 9 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

13 цаг 38 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

18 цаг 24 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

18 цаг 24 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

18 цаг 24 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин