Халдлагаар 31 хүн амь үрэгдэв

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Өчигдөр өглөөний 07.50 цагт БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Үрэмчи хотод халдлага болж 31 хүн амь үрэгджээ. Түүнчлэн 90 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Хятадын “Синхуа” агентлагийн мэдээлснээр хоёр автомашин хүн ихтэй хүнсний зах руу цөмөрч орсны дараа цонхоороо тэсрэх бөмбөг шидсэн байна. Хүмүүс рүү шидсэн тэсрэх бөмбөгний нэг нь дэлбэрчээ. Харин орон нутгийн гэрчүүдийн мэдээлснээр зах дээр олон удаа дэлбэрэлт болох чимээ гарсан гэнэ.     

Хятадын албаныхны зүгээс энэ хэрэгт исламын шашинт уйгур үндэстний салан тусгаарлагчдыг буруутгаж байна. Байгалийн баялаг ихтэй, уйгур үндэстэн голлон амьдардаг БНХАУ-ын баруун хэсэг болох Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд сүүлийн үед хүчирхийлэл, зэвсэгт халдлага ихээр гардаг болсон. Бээжингийн засаг захиргаа “Исламын хэт даврагчид болон гадаадынхны дэмжлэгийг авдаг Уйгурын салан тусгаарлагчдын аюул заналхийлж буйг” шалтаг болгож тус бүс нутагт аюулгүй байдлыг чангатгаад байгаа. Гэвч гадаадын зарим нэг шинжээчид Бээжингийн зүгээс явуулж буй хатуу бодлогыг буруутгаж шүүмжилж байна. Хүний эрхийг хамгаалагчид “Эдийн засгийн тэгш бус байдал, уйгур үндэстнүүдийн эсрэг явуулж буй хатуу бодлого хүчирхийллийн гол шалтгаан” хэмээн үздэг аж.  

Энэ сарын эхээр Үрэмчи хотын төмөр замын буудлын хаалганы дэргэд тэсрэх бөмбөг дэлбэрч гурван хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтэж шархадсан халдлага гарсан билээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотын төв Тян Ань Миний талбайд автомашинтай этгээдүүд осолдож, дэлбэрсэн халдлага гарч, эрх баригчдыг сандаргасан юм. Үүнээс хойш Хятадын хэд хэдэн мужид ирт мэсээр зэвсэглэсэн болон тэсрэх бөмбөг бүхий халдлагууд тасралтгүй гарсаар байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 21 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 44 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 53 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 2 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 54 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 12 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 38 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 38 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин