Гитлер амиа хорлохынхоо өмнө ямар хоол идсэн талаар тогооч нь захиандаа бичжээ

2021-01-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Констанци Манциарли нь фашист Германы удирдагч Адольф Гитлерийн тогооч, хоол хүнсийг нь хариуцсан мэргэжилтнээр ажилласан австри эмэгтэй аж. Тэр эмэгтэйн гэр бүлдээ бичсэн захианы ачаар бид фюрер амиа хорлохынхоо өмнө идсэн сүүлчийн хоолны талаар мэдэж болно. Тогооч нь байсан түүний үлдээсэн гэрээслэлийг зохиолч Стефан Дитрих “Констанци Манциарли: Гитлерийн сүүлчийн хоол хүнсний мэргэжилтэн” номондоо оруулсан байна. Энэ нь 1943 оны дөрөвдүгээр сар болон 1944 оны арванхоёрдугаар сар хүртэл он сарыг нь тавьж бичсэн 18 захиа аж. Дитрих энэ захиануудад бичсэн зүйлийн талаар Манциарлигийн эгчийн тусламжтай олж мэджээ. Түүний захианд тогооч гэрийнхэндээ нацистуудын өвөрмөц хооллох зуршил, фашистуудын удирдагчийн хоол боловсруулах архаг эмгэг, Гитлерийн тогоочоор ажиллахдаа тэрээр стресстэй байсан тухайгаа бичсэн байна. Харин энэ захиануудаас олсон байж  магадгүй хамгийн сонирхолтой мэдээ нь Гитлерийн амиа хорлохынхоо өмнө хамгийн сүүлд юу идсэн тухай гэнэ. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Манциарли Гитлерт улаан лоолийн шингэн сүмстэй жаахан шпагетти хийж өгсөн гэж тэмдэглэжээ. Гэхдээ тогоочийн захианууд нь зөвхөн тэр өдрийн хоолны цэсний талаар мэдээлэл агуулсан цорын ганц захиа биш юм байна. Гитлерийн  хоёр нарийн бичгийн нэг Трауди Жунже өдрийнхөө тэмдэглэлд Манциарлид түүний нас барсныг нуух зорилгоор нацистын удирдагчид оройн хоол бэлдэхийг тушаасан талаар бичжээ. Гэвч хэн ч шарсан өндөг, төмсний нухаш идээгүй гэж Жунжегийн тэмдэглэлд бичсэн байна. Харин Дитрих үүнд эргэлзэж байгаагаас гадна энэ нь алдаа байх ёстой гэж онцолжээ. Учир нь хэн ч Констанцигийн юу хийж байгааг мэдэх, харж чадахгүй байх байсан гэсэн байна.

 

Яаж Гитлерийн тогооч болсон бэ?

Констанци Манциарли  Австрийн Инсбрук хотод 1920 оны дөрөвдүгээр сарын 14-нд дундаж давхаргын гэр бүлд төржээ. Түүнийг домогт хөгжимчин Моцартын эхнэрийн нэрээр нэрлэсэн байна. Тэрээр хөгжим сонирхдог байсан учраас төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүнээс гадна тайван зантай, болгоомжтой, ухамсартай, сайн боловсролтой байсан гэж зохиолч дурсчээ. Тэрээр Инсбургийн Эдийн засгийн мэргэжлийн төрийн хүрээлэнг төгссөнийхөө дараа хоолны дэглэм барих талаар суралцсан аж. Мөн залуу бүсгүй профессор Забелийн эмнэлэгт дадлага хийсэн байна. Биологичес Курхейм хэмээх хувийн эмнэлэг нь Гитлерийн амьдардаг байрнуудын нэг нь байсан Берхстегаден хотын ойролцоо байдаг байсан аж. Тиймээс Забель нь Констанци Манциарлиг Гитлерийн хоолны дэглэм, хоолыг нь бэлдэх ажлыг тухайн үед еврей гаралтай учраас ажлаас нь халсан түүний тогоочийн оронд тавьсан байна. Констанци Манциарли нацистуудын удирдагчид үйлчлэх хугацаандаа хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа харуулсангүй. Бичсэн захиануудынхаа нэгэнд ажлаа албадсан учраас хийж байгаагаа бичжээ. 1944 оны долдугаар сарын эхээр тэд түүнээс Гитлерийн багт элсэхэд бэлэн байгаа талаар асуусан байна. Австри тэр эмэгтэй “Түүний захиануудын нэгэнд хүмүүс надад энэ нэр хүндтэй даалгаврын талаар ярьсаар байна. Өөр хүн мянга мянган хүн надад атаархаж байна гэж байна. Тэд энэ бүгдэд юу байгааг мэддэг бол. Туршлагатай, тохиромжтой түүнд би бүгдийг нь дуртайяа өгнө. Мөн үүний оронд сэтгэл санаагаа тайвшруулна” гэж бичсэн байдаг аж. Гэвч харамсалтай нь Гитлерийг амиа хорлосны дараа залуу бүсгүйн амьдрал хэрхэн төгссөн талаар ул мөр, мэдээлэл байдаггүй юм байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

хүмүүсийн нэрийг нь алдаагүй биччих орчуулагч олдсонгүй юу
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин