Я.Содбаатар: Энэ сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээнэ

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2021.01.04

Шадар сайд Я.Содбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.  Тэрээр “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээ, санал асуулга дээр үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл сунгаж, энэ өдрөөс хойш худалдаа үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргалаа.

Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Бид бүхэн ийм тохиолдолд хатуу хөл хорионы дэглэм эргэж орно. Дэлхий нийтэд COVID-19-ийг хязгаарлаж байгаа хамгийн гол арга бол хатуу хөл хорио юм. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг иргэд, ААН-үүд ойлгоно гэж найдаж байна.

Халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг хумиад байна. Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төр засаг иргэд нэг байр суурин дээр байгаасай гэж хүсэж байна. Төрийн олон албан хаагч болон тэдний гэр бүлд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Өдөртөө хамгийн багадаа долоо, дээд тал  нь 40 иргэнийг эдгээж байна. Эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдадаа талархаж байгаагаа хэлье” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Бат
Хөл хориог сунгах өдрөө нээх өдрийг зарлаж болох уу
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17