Хууль зүйн сайд, авлигатай тэмцэх газрын анхны дарга нар томилогдов

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Шинэ он гарснаар ерөнхийлөгч Мүн Жэ Иний прокурорын шинэчлэлийн шинэхэн хуудас нээгдэж, арванхоёрдугаар сарын 30-ны лхагва гарагт, Засгийн газар солигдон авлигатай тэмцэх газрын шинэ дарга болон Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг зарлав.

Төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөх тасгийн даргын тушаалд шүүгч асан, Үндсэн хуулийн цэцийн судлаач Ким Жин-Вүкийг ерөнхийлөгч Мүн нэр дэвшүүлэв.

Баталгаажуулах сонсголын тайланг 20 хоногийн дотор Их Хуралд танилцуулсаны дараагаар, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан шинэ авлигатай тэмцэх прокурорын бус агентлагийн үйл явц дараагийн долоо хонгуудаас хэрэгжиж эхлэх болно.

"Парламентын сонсгол хуулийн дагуу саадгүй явагдаж байгаа тул өндөр албан тушаал хашигчийн авлигын хэргийг мөрдөн байцаах албыг шуурхай ажиллуулахад дэмжлэг хүсч байна" хэмээн Мүн хэлснийг Чон Ва Дае хэвлэлийн газрын төлөөлөгч Кан Мин Сёк дурдав.

54 настай Ким нь 1995 онд Сөүлийн Төвийн дүүргийн шүүхэд шүүгчээр ажил мэргэжлийн гараагаа эхэлж, гурван жилийн дараа үндэсний хамгийн том хуулийн фирм болох Kim & Chang-д 2010 он хүртэл өмгөөлөгчөөр ажилласан. Үүний дараа тэрээр Үндсэн хуулийн шүүхэд элсэн орж, ахлах судлаачаар ажиллаж байна.

Эрх баригч намын хэлснээр төвийг сахиж, хараат бус байдлыг шаардах энэ шинэ албан тушаалд ажил мэргэжлийнхээ туршид улс төрийн хувьд төвийг сахин ирсэн Ким нь бүрэн тохирох хүн ажээ. Харин энэхүү ажилд прокурор сонгогдохыг илүүд үзсэн сөрөг хүчний намууд зөвлөмжөгөх явцад процедурын асуудал гарсан хэмээн, нэр дэвшүүлэхийг эсэргүүцэв.

Шинэ авлигатай тэмцэх газрыг байгуулах тухай хуулийн төсөл өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн боловч өрсөлдөгч намуудын удирдлагын санал зөрчилдөөн багасаж чадаагүйн улмаас хуулийн төслийг хойшлууллаа. Нэр дэвшүүлэх үйл явцыг хурдасгах зорилготойгоор, эрх баригч Солонгосын Ардчилсан нам сөрөг хүчиний хориг тавих эрхийг хасуулахаар ажиллаж байгаа ажээ.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд долоон гишүүнээс бүрдсэн нэр дэвшүүлэх хороо зургаан удаа хуралдаж, таван хүний ​​зөвшөөрлөөр шүүгч, прокурор асан хоёр хүн сонгогдлоо. Сөрөг хүчнээс Ардчилсан хүчний намын төлөөлөл болсон хоёр гишүүн нэр дэвшүүлэх үйл явцыг зогсоохоор хуралдааныг орхин гарсан байна.

 

Өндөр албан тушаалтнуудын авлигыг мөрдөн шалгах газрын даргад нэр дэвшсэн Ким Жин-Вүк

Мөн тухайн өдрийн үдээс хойш, ерөнхийлөгч Мүн сайдын албан тушаалд нэр дэвшсэн гурван эрхэмийг зарлав. Хууль зүйн сайдад Ардчилсан намын төлөөлөгч Парк Беом-Кие, Хүрээлэн буй орчны сайдад эрх баригч намаас Хан Жиёон-Эи мөн, Үндэсний ахмадын асуудал эрхэлсэн сайдад Kookmin их сургуулийн профессор Хван Ги-Чул нар тус тус нэр дэвшив.

Ерөнхий прокурор Юн Сеок-Ёул –тай бүтэн жилийн турш үргэлжилсэн  мөрдөн байцаалтын дараагаар өнгөрсөн долоо хоногт Чу Ми-Ае нь өөрийн ажлаа өгч, түүний албан тушаалыг гурван шатны шүүгч Парк орлохоор болов.

Хэдий CIO (мэдээлэл технологийн алба) –ын дарга, сайдад нэр дэвшсэн хүмүүсийг батлах сонсголын үеэр, улстөрийн хурцадмал байдал үргэлжлэх төлөвтэй байгаа ч Чон Ва Дэ зүгээс ерөнхийлөгчийг коронавирусын эсрэг вакцин гэх мэт бусад ноцтой асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлж, ирэх онд олон нийтийн дэмжлэгийг буцааж авах байх хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн шинээхлэлийг түүний туслахууд дэмжиж – Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Но Ён-Мин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлогын дарга Ким Санг-Жо, Иргэний асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн ахлах нарийн бичгийн дарга Ким Жон-Хо нар тухайн өдөр сайн дураараа ажлаа өгцгөөв.

"Ерөнхийлөгч Мүн шинэжилийн баярын амралтын үеэр өөрсдийн шийдвэрийг хэрэгжүүлэнэ" хэмээн Cheong Wa Dae албаны хүн дурдав. Гэхдээ ийнхүү тэднийг ажилд томилсон нь хойшлогдсон вакцин худалдан авалт гэх мэт тодорхой бодлогын алдаа гарсантай холбоотойгүгүйс гэлээ.

“Тэд олон жилийн турш төрийн захиргаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэд одоо цаашдын ажил үүргийг шинэ хүмүүсээс бүрдсэн, шинэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх цаг нь болжээ хэмээн үзэв. ”

Гэсэн хэдий ч шүүмжлэгчид арванхоёрдугаар сарын 30-ны лхагва гарагт болсон Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт, Мүний ажлын сүүлийн жилд, түүний унаж буй рейтингийг дээшлүүлэхэд нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

Улс төрийн тоймч Ли Жон Гён "Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд гайхмаар зүйл гараагүй" хэмээн хэлжээ. "Эхний ээлжийн вакцин ирэн, орон даяар вакцинжуулалтын түвшин өсөхөөс нааш, түүний сүүлийн жилдээ ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нь тийм ч томхон дэвшил гарахгүй бололтой."

Мёнжи их сургуулийн улстөр судлалын профессор Шин Юл ч мөн тийм байр суурь илэрхийлжээ.

“Прокурорын шинэчлэл нь олон нийтийн хувьд аль хэдийн хуучны асуудал болоод байна. Бусад зүйлстэй харьцуулахад энэ нь үхэл амьдралын асуудал биш юм. Одоогоор хүмүүс хамгийн их мэдэхийг хүсч байгаа зүйл бол коронавирусын эсрэг вакцин хэр хурдан баталгаатай болох тухай юм ”гэж тэр хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 59 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

Өчигдөр 12 цаг 55 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Өчигдөр 12 цаг 52 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өчигдөр 12 цаг 47 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин