Т.САЙХАН
COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг вакцин оруулж ирэхтэй холбоотой асуудал тайлбар өглөө. Тэрээр "Монгол Улс 2020 оны долдугаар сарын 25-нд COVAX хөтөлбөрт бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах учиртай. Мөн Сангийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг бусад эх үүсвэр, бусад улс орноос вакцин авахаар ажиллаж байгаа.
Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн орж ирэх вакцины цаад хугацаа гуравдугаар сарын 1-н гэж хэлж болно. Тэр хүртэл та бид хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх зэрэг дэглэмээ баримтлах хэрэгтэй. УОК-оос 80-90 хувийн хөл хорио тогтоож буй энэ үед хувь хүний хариуцлага өндөр байх ёстойг сануулъя" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn